Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хэн

”Ямар нэг зүйл” сэдвийн үргэлжлэл

Мөнх Оршигч ямар нэг зүйл байна. Ямар Нэг Зүйл үргэлж байсаар ирсэн. Ямар Нэг Зүйлд эхлэл байгаагүй. Энэ Ямар Нэг Зүйл оршин тогтнохын тулд Өөрөө Өөрийгөө тэтгэж чадна. Оршин байхын тулд Түүнд өөр юу ч хэрэггүй. Тэр өөртэйгөө эн тэнцүү, эсвэл илүү агуу нэгнийг бүтээж чадахгүй. Бүтээгдсэн юмсын аль нь ч мөнх биш. Тэр Мөнх Оршигч Зүйл нь өөр Мөнх Оршигчийг бүтээж чадахгүй. Тэр оршин байгаа бүхнээс үргэлж хамгийн агуу нь байх болно.

Тэгвэл одоо, тэр Мөнх Оршигч Зүйл олон байх боломжтой юу? Боломжтой. Анхнаасаа таван Мөнх Оршигч Зүйл байсан гэж бодъё. Тэдний хэд байхаас үл хамааран, бүгд цаг хугацаа ба хүч чадлын хувьд эн тэнцүү. Тэд бүтээгдээгүй, бүгдээрээ үүрд мөнхийн, бүгд хийх боломжтой бүхнийг хийж чадна. Бидний хэлэлцэх гол сэдэв бол тоо хэмжээ биш харин мөн чанар болох нь эндээс харагдаж байна.

Тэгэхээр Мөнх Оршигч Зүйл (эсвэл зүйлс)-ийн талаар бид юу мэдэх билээ? Мөнх Оршигч Зүйл нь одоо ганцаараа биш байна. Учир нь Өөр Зүйл оршин байна. Жишээ нь Та. Тэгэхээр одоо та өөрөөсөө “Би Мөнх Оршигч Зүйл мөн үү? Эсвэл Мөнх Оршигч Зүйлсийн аль нэг нь үү?” гэж асуух хэрэгтэй. Хэрвээ та мөн бол, танд эхлэл гэж байхгүй, танд өөрөөс чинь өөр юу ч хэрэггүй бөгөөд төсөөлж чадах бүхнээ оргүй хоосноос хийж чаддаг байх ёстой. Энэ та мөн үү? Ийм биш бол та Мөнх Оршигч Зүйл ч биш, Мөнх Оршигч Зүйлсийн аль нэг нь ч биш, харин үнэхээр Өөр Нэг Зүйл байна.

Одоо бүгдээрээ том, тас харанхуй, хоосон өрөө үрүүгээ буцъя. Харин энэ удаад устөрөгч ба азотын нэг нэг молекулууд өрөөнд байна гэж төсөөлье. Эдгээрийг Мөнх Оршигч Зүйлс гэе. Тэд үргэлж байсан. Бүх юмсыг Тэд бүтээж чадна.

Тэднээс өөр юу ч байгаагүй тул тэд Өөр ямар нэг зүйлийг бүтээхээр шийджээ. Гэвч устөрөгч болон азот хоёр ямар нэг зүйлийг шийдэж чадах уу? Тэд Мөнх Оршигч Зүйл байхын тулд шийдэх чадвартай байх ЁСТОЙ.

Энэ талаар бодож үзье л дээ. Мөнх Оршигч Зүйл нь юмсыг өөрчлөхөөр шийдэх ёстой. Мөнх Оршигч Зүйл бол мөнхийнх. Тэр бусдаас үл шалтгаалан мөнхөд оршдог. Үүнээс илүү чухал нь Тэр үргэлж ганцаараа оршсоор ирсэн. Энэ юу гэсэн үг вэ? гэвэл Түүний шийдвэргүйгээр ямар ч үйл явдал өрнөхгүй гэсэн үг.

Мөнх оршигч тэр зүйл бүх цаг үеийн туршид байсан. Тэр цор ганц байдлаа зөвхөн Өөрөө л өөрчилнө. Юмсыг бий болгох өөр хүчин зүйл Түүнээс гадна өөр байхгүй.

Хэрвээ устөрөгчийн болон азотын молекул нь Мөнх Оршигч Зүйлс мөн бол тэднийг захирах гадны хүчин зүйл байх ёсгүй. Тэд бол оршин буй бүх зүйл бөгөөд юмсыг бий болгож чадах цорын ганц хүчин зүйл юм.

Тэд дангаар орших байдлаа Өөрсдөө л өөрчилж чадна. Тохиолдлоор бий болсон ямар ч зүйл байхгүй. Учир нь зөвхөн Тэдний нөлөөгөөр л Өөр ямар нэг зүйл бий болох ёстой.

Өөр ямар нэг зүйл тохиолдлоор үүссэн байх боломжгүй. Яагаад? Учир нь ингэхийн тулд “Тохиолдол” нь устөрөгч ба азотын молекулаас хүчээр илүү байх ёстой. Гэвч Тэднээс өөр юу ч байхгүйг та мэднэ. Тиймээс “Тохиолдол” гэж үнэндээ байгаагүй. Хийж болох бүх зүйлсийг зөвхөн Тэд л гүйцэтгэж чадна. Өөр ямар ч зүйл Мөнх Оршигч Зүйлээс хүчээр илүү гарахгүй.

Мөнх Оршигч Зүйл Тохиолдлыг бүтээхээс нааш Тохиодол гэж бий болохгүй. Хэрэв Мөнх Оршигч Зүйл нь Тохиолдлыг бий болговол, энэ нь нэгэнт Мөнх оршигчоор бүтээгдэж байгаа учраас Түүнээс үргэлж хүчээр дутуу байна.

Хэрэв Өөр Зүйл бүтээгдвэл, тэр нь зөвхөн Мөнх Оршигч Зүйлийн ХҮСЭЛ болон хүчээр бүтээгдэнэ. Тохиолдол нь Өөр Зүйлээс өмнө бүтээгдсэн үед л Өөр Зүйл нь тохиолдлоор бий болж болно. Гэвч Тохиолдол нь өөрөө тохиолдлоор бий болохгүй. Энэ нь Мөнх оршигчоор бүтээгдсэн байх ёстой.

Энэ бүхэн нь өнөөх устөрөгч ба азотын молекулын тухай юуг хэлж байна вэ? Тэд зөвхөн Мөнх Оршигч Зүйлс биш, харин Мөнх Оршигч Нэгэн болохыг харуулж байна. Тэдэнд хүсэл гэж зүйл байна. Энэ нь Тэдэнд сонгох чадвар байгаа гэсэн үг. Тийм учраас Тэд хувь чанартай.

Яагаад мөнх оршигч нь сонгох чадвартай байх ёстой гэж? Устөрөгч ба азотын молекул бүхий хоосон өрөөндөө буцъя. Тэд бол Мөнх Оршигч Зүйлс. Зөвхөн Тэд л өрөөнд оршдог ба өнө мөнхөөс оршсоор ирсэн.

Тэд бусдаас хамааралгүй тусгаар оршдог. Оршин байхын тулд тэдэнд өөр юу ч хэрэггүй. Түүнчлэн Тэд Өөр Зүйлийг бүтээх онцын шаардлагагүй ч хэрэв бүтээвэл, Тохиолдлыг эхлээд бүтээгээгүй л бол Өөр ямар нэг зүйл Тохиолдлоор бий болохгүй. Тохиолдол нь хүчин зүйл байж болох ч бүх хүч чадал нь Мөнх Оршигч Зүйлсийнх (нөгөө 2 молекул).

Цаашилбал, эдгээр молекулууд нь зүгээр л үйлдвэрлэгч машинууд биш. Машинууд нь ямар нэг гадны хүчээр л бүтээгдэж, удирдагддаг. Харин Мөнх Оршигч Зүйлс нь тийм биш. Тэднийг хөдөлгөх өөр ямар ч хүчин зүйл байхгүй.

Тэднээс өөр ямар ч хүчин зүйл энэ өрөөнд байхгүй тул Өөр ямар нэг зүйлийг бүтээх шалтгаан Тэдний дотор л байх ёстой.

Тэд Өөр Зүйлийг бүтээхдээ зөнгөөрөө, хэрэгцээтэй учраас, эсвэл тохиолдлоор хийдэггүй. Тэд өөр хэн нэгэний удирдлаган дор байдаггүй. Тэд юу ч хийсэн бай аливаа зүйлийг хийх шалтгаан нь зөвхөн өөрсдөд нь бий.

Энэхүү шалтгаан бол зөвхөн Тэдний хүсэл юм. Тэд өөрсдийн хүслийн дагуу юу хийхээ шийдсэнээр Өөр Зүйлийг бүтээдэг. Тэд Өөр Зүйлийг бүтээхээр шийдэхээс нааш өрөөнд тэднээс өөр юу ч бий болохгүй. Тэд Өөр Зүйлийг бүтээхээс илүү ихийг хийх хүчтэй байх ёстой. Өөр Зүйлийг бүтээхийн тулд Тэд хүчээ ашиглах эсэхээ шийдэх ёстой.

Хэрвээ тэд хүсэхгүй бол /өмнөх сэдэв дээр яригдсан теннисийн бөмбөг шиг/ Өөр Зүйлийг хийхэд хүчээ ашиглахгүй. Тэдний хүч зөвхөн дангаараа оршиход нь зориулагдна. Улмаар Тэд цаашид үүрд дангаараа оршиж ч болно.

Иймээс Мөнх Оршигч Зүйл нь цор ганцаар үргэлж оршсоор ирсэн. Тэгэхээр Түүнд үүнийг өөрчлөх ямар нэг шалтгаан байх ёстой. Хэрэв Тэднээс Өөр Зүйл оршин байгаа бол энэ нь Мөнх Оршигч тэр зүйл дангаар орших байдлаа дуусгавар болгохоор шийдсэн гэсэн үг…

Мөнх Оршигч Зүйлд Өөр Зүйлийг бүтээх шалтгаан байхгүй бол юу ч хэзээ ч бий болохгүй.

Гэвч Ямар нэг зүйл оршин байгааг бид сайн мэднэ. Мөнх Оршигч Зүйл нь Өөрийн хүч чадлыг ашиглахаар шийдэх, мөн Өөрөөсөө гадна юуг бүтээхээ сонгох чадвартай байх ёстой. Нэгэнт Мөнх Оршигч Зүйлд хүсэл байгаа учраас1 Тэр амьтай байж таарлаа. Тэгэхээр өнөөх Мөнх Оршигч Зүйл нь үнэндээ Мөнх Оршигч Хэн Нэгэн юм байна.

Оршихын тулд энэ Мөнх Оршигч Нэгэнд юу ч хэрэггүй, ямар ч байдлаар Тэр оршин байхаа больж чадахгүй учраас Түүнийг захирах юу ч байхгүй. Бас энэхүү Мөнх Оршигч Нэгэн нь эхлээд тохиолдлыг бий болгоогүй л бол Тэр өөрөө тохиолдлоор бий болохгүй. Тохиолдол нь нэг бол Мөнх Оршигч Нэгэнээр бүтээгдсэн байх ёстой, үгүй бол оршин байх ёсгүй. Эцэст нь хэлэхэд, Мөнх Оршигч Нэгэн нь машин биш. Машин бол хэн нэгнээр удирдуулдаг. Түүнийг ямар нэг зүйл хийлгэхээр албадах, эсвэл зааварлах өөр хэн ч байхгүй.

Үргэлжлүүлэн уншихын хүсвэл Хэн 2 сэдвийг үзнэ үү.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

(1) “Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.” (Библи, Илчлэлт 4:11)

ХУВААЛЦАХ:  

TOP