Асуулт: “Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэх, бүх хүмүүсийн эргэлзээг арилгаж чадахуйц гайхамшгууд яагаад тохиохгүй байна вэ?”
Бидний хариулт: Бидний олонх нь Бурханд итгэх маш хүчирхэг, агуу шалтгаануудыг хүсдэг. Зарим хүмүүс тодорхой баримтаас эсвэл философийн шалтгаанаас үүдэн, Бурхан оршин байгаа гэдэгт итгэдэг. (Эдгээрээс заримыг нь Оршин буй нь хэсэгт дурдсан буй). Харин нөгөө хэсэг нь залбиралдаа хариу авсан, эсвэл өөрсдийнх нь амьдралыг Бурхан өөрчилсөн учраас Түүнд итгэдэг.
Бурхан яагаад Өөрийгөө хүмүүст илтээр харуулдаггүй юм бэ? Тэгвэл хүмүүс эргэлзээгүйгээр итгэх биш үү? Үүнд өгөх хамгийн сайн хариултыг Филип Яанси “Миний мэдэхгүй Есүс” гэдэг номондоо дэлгэн тавьсан байдаг (74-80 хуудаснуудад тодорхой дурдсан байгаа).
Яансигийн хэлснээр бол Бурхан бидэнд Өөрт нь итгэх, үл итгэх сонголтыг өгсөн байна. Мөн тэрээр “Миний итгэл бишрэл хэтэрхий их эрх чөлөө, итгэлээс нь урвуулах хэтэрхий олон сорилтуудаас болоод зовлонд унаж байна. Ийм үедээ Бурхан намайг гайхшруулан, миний эргэлзээг арилгаж, Өөрийгөө оршин байгаагаа эцсийн удаа батлаасай гэж би хүсдэг. Би Бурхан байдаг гэдэгт үл итгэдэг найзууддаа Түүний байгааг эргэлзээгүйгээр харуулмаар байна" гээд тэрээр үргэлжлүүлэн “Есүсийн тухай илүү ихийг мэдэх бүрдээ миний эргэлзээ үгүй болж байсан” гэжээ.
Есүс хүмүүс Өөрт нь итгэхүйц агуу гайхамшгуудыг үзүүлж болох байсан. Тэр бүх л хотын иргэдийг тэр дор нь эмчилж, Чикаго хотын Мичиган гудамжны одоогийн амьдралыг тэдний өмнө байгуулж эсвэл тэднийг алмайруулах гайхамшгуудыг ч олноор нь үйлдэж болох байсан. Гэвч Бурхан бидэнд олгосон сонгох эрх чөлөөг тэр хэвээр нь хадгалсаар л байгаа.
Яанси хэлэхдээ, “Хамгийн гайхалтай нь Бурхан аливаа зүйлсийг хүчээр хийхээс татгалздаг. Хүний эрх чөлөөг хүндэтгэх Бурханы үзэл нь хязгааргүй ариун бөгөөд ингэснээрээ бидэнд Бурхан байдаггүй хэмээн сэтгэж, Түүнийг хараан зүхэж, цовдлон тарчлаах боломжийг ч өгч байгаа юм. Бурхан бүхнийг чадагч хэрнээ Өөрийгөө барин, тэвчиж байгаа нь Түүний хүсэж байгаа зүйлд хүргэх нэгэн арга гэдэгт би итгэдэг. Бурханы биднээс хүсдэг болон биднийг бүтээсэн учир шалтгаан болох дуулгавартай байдлыг хүч чадлаар бий болгож болох боловч гагцхүү хайр л хайрыг ундраах болно” гэсэн байдаг.
Хэрвээ Бурхан биднийг гайхшруулах зүйлсийг хийх юм бол Өөртөө итгүүлэхийн тулд хүчилсэн болох ба энэ нь биднийг дуулгавартай байлгахад Түүний хувьд хангалттай амархан болно. Тэр хүссэн бүхнээ хийж чадах ч ингэдэггүй нь Түүнийг бидний Эцэг, Найз, Тайтгаруулагч, Зөвлөгч, Эзэн гэдгийг албан шахалтаар бус сайн дураараа ойлгож мэдээсэй гэж хүсдэгт байгаа юм.
Тэр бидэнд Өөрт нь итгэх хангалттай олон шалтгааныг өгсөн ч Тэрээр биднийг албадан итгүүлэхийг хүсдэггүй (Жишээ нь: Сохроор итгэхээс илүү гэж үү? сэдвийг үз). Иймээс Есүс “Харагтун, Би үүдэн дээр зогсоод, хаалгыг чинь тогшиж байна. Хэрэв хэн нэгэн Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно” (Илчлэлт 3:20) гэж хэлсэн байдаг. Тэр бидний зөвшөөрлөөр бидний амьдралд нэвтрэн ордог. Хэрвээ бид Түүнийг байна уу, үгүй юу, Тэр ер нь ямархуу бол гэдгийг мэдэхийг эрмэлзэж эхэлбэл Түүнийг хайн олж, Тэрээр Өөрийгөө таниулах болно.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |