Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Гей, Лесби хүмүүс ба Бурханы хайр

Олон гей болон лесбичүүд Бурхан та нарыг үзэн яддаг гэсэн үгийг их сонсдог. Энэ үг яагаад худал болохыг харцгаая.

Мэрилин Адамсон

Амьдрал ихэнхдээ тодорхой шалгууруудыг шаарддаг. Жолооны үнэмлэх авахын тулд та шалгалтандаа тэнцэх хэрэгтэй. Ямар нэг ажилд орохын тулд та тэд ажилд ороход тэнцэхүйц чадваруудыг эзэмшсэн гэдгээ харуулах ёстой. "A," –ын дараа "Б" байдаг. Та зохистой хүн мөн гэдгээ батлах ёстой. Чадварлаг гэдгээ батал. "Хүлээн зөвшөөрөгдөхүйц" гэдгээ батал.

Яг аль цэгт хүрвэл Бурхан таныг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэдгийг мэдэж болох бол?

Танд тохиолдож байсан бусад учралуудаас ялгаатай нь Бурхантай харилцаагаа эхлэхийн тулд бид " Би ....................... учраас намайг хүлээн зөвшөөр." гэсэн өгүүлбэрийг гүйцээх шаардлагагүй.

Харин энэ харилцааг Бурхан “Би чамайг хүлээн зөвшөөрдөг." "Тавтай морил." гэсэн үгээрээ эхэлдэг.

Та гей, лесби, бисексуал, трансжендер эсвэл эдгээрийн аль нь болохоо ч мэдэхгүй байсан ч Бурхан таны дайсан биш. Хэрвээ та Бурхантай харилцаа тогтоож хараахан амжаагүй байгаа бол Тэр тантай харилцаа тогтоохыг хүсэж байна. Тэр хэнийг ч ялгалгүй үүнийг хүн бүрд санал болгодог.

Бичвэрээс та Есүсийг уурлуулдаг байсан ганц л бүлэг хүмүүсийг харж болно. Тэд шашнаар өөрсдийгөө зөвтгөгчид байсан.

Есүс тэд нараас бусад бүх хүмүүстэй, биеэ үнэлэгчид, гэмт хэрэгтнүүдтэй ч хүртэл хамт байх дуртай байсан. Харин шашны тэргүүнүүд Есүсийг тавгүйтуулж, гуниглуулдаг байжээ. Тэднийг бусдыг шүүдэг, бардам, бусдыг хайрладаггүй, хоёр нүүртэн гэж Тэр үздэг байв.

Та эдгээр үгсийг хараад шууд л таныг шархлуулж, танд бүдүүлэг бөгөөд шүүмжлэлтэй байдлаар хандаж байсан шашинлаг хүмүүсийг санаж магадгүй. Тэдний хандлага Есүсийн зүрх сэтгэлийг төлөөлж чадах уу? Үгүй ээ. Та нар хөршөө өөрийн бие мэт хайрла гэж Есүс хэлсэн. Сэтгэл шархлуулсан үгс энэ тушаалд хэр нийцэх билээ? Огт нийцэхгүй.

Харин Есүсийн зүрх сэтгэл нь "Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно."1 гэсэн үгээр илэрхийлэгдсэн юм.

Та Есүсийн талаар нухацтай бодож үзсэн удаатай юу?

Энэ дэлхий дээр амьдарч байсан бусад бүх хүмүүсээс ялгаатай нь Есүс хэрхэн бялхсан дүүрэн амьдралаар амьдрахыг танд тайлбарлаж өгч чадна... . Тэр бол оршин буй бүхнийг Бүтээгч боловч хүн болон ирсэн бөгөөд ингэснээр бид Түүнийг болон Бурханыг мэдэх боломжтой болсон. Есүсийн нөхдийн нэг Иохан Есүсийн талаар ийн өгүүлжээ: "Учир нь Түүний дүүрнээс бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ."2

"Нигүүлсэл" хэмээх үгийг бид тийм ч их хэрэглэдэггүй. Энэ бол биднээс ямар ч хичээл зүтгэл шаардалгүйгээр бидэнд өгсөн Бурханы сайхан сэтгэл гэсэн утгатай. Биднийг толгой эргэж, төөрөлдөм энэ амьдрал дундуур удирдахын тулд Есүс бидэнд өөрийн сайхан сэтгэл ба үнэнийг хоёуланг нь санал болгодог.

Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстой юм бол гэж би гайхширдаг байсан. Магадгүй та нар ч бас надтай адилхан гайхан зог тусах байх. Энэ нь ингэж хэлэгдсэн: "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм."3

Та олж харсан уу? "Түүнд итгэсэн хэн боловч”! Түүнд итгэсэн хэн боловч мөнх амьтай болно. Түүнд итгэсэн хэн боловч түүгээр дамжуулан аврагдах болно. Түүнд итгэсэн хэн боловч яллуулахгүй.

Тэр биднээс ганц л зүйлийг хүсдэг...Түүнд итгэхийг.

Иохан Есүсийн талаар "Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй. Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв"4 гэж хэлсэн.

Тэр зүгээр нэг багш, эш үзүүлэгч эсвэл шашны удирдагч төдий байгаагүй. Есүс харин Намайг мэдсэн хүн Бурханыг ч мэдсэн гэж хэлж байсан. Түүнд итгэх нь Бурханд итгэж буй хэрэг юм. Энэ нь биднийг Түүний загалмайд цовдлогдсон үйлс уруу хөтөлнө. Тэд Түүнийг доромжлон гутаасан. Есүс "Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм."5 гэж хүмүүс ярьж байсан.

Харин Тэр үүнийг баталсан. Есүс аль хэдийн нэг ч хүний хийж чадаагүйг хийж байсан. Тэр сохор хүмүүсийг хараа оруулж, алхаж чадахгүй хүмүүсийг алхуулж, өвчин эмгэгтээ шаналсан хүмүүсийг эдгээж байв.

Есүс үүнээс ч хавьгүй илүүг хийсэн. Тэр олонтаа Өөрийгөө баривчлагдан, зодуулж, цовдлуулан нас бараад гурван өдрийн дараа үхлээс амилах болно хэмээн зөгнөн хэлж байв. Энэ бол хангалттай баталгаа юм. Дахиж хүн болж төрөх талаар, ямар нэг нууцлаг байдлаар "та нар намайг зүүдэндээ харна" гэх мэт зүйлийг Тэр хэлээгүй. Оршуулагдсанаасаа хойш гурван өдрийн дараа Тэр үхлээс амилна гэж хэлсэн.

Ромчууд үүнийг мэдэж байсан тул Есүсийн булшны эргэн тойронд хамгаалагчдийг дүүрэн байрлуулсан.

Хэдий тэгсэн ч загалмай дээр тамлагдан алуулснаасаа гурван өдрийн дараа Есүс булшнаасаа биеэрээ амилан гарсан. Түүний бие нь алга болж Түүнийг ороосон оршуулгын хувцас нь л үлдсэн байв. Үүнээс хойших 40 өдрийн туршид Есүс маш олон удаа биеэрээ хүмүүст харагдсан. Христэд итгэх итгэл эндээс л эхэлсэн. Тэр Өөрийн хэн болохыг яг хэлснийхээ дагуу бүгдийг нь баталсан... Махан биеэр ирсэн Бурхан, Бурхан Эцэгтэй эн тэнцүү Нэгэн.

Есүс үүний талаар тодорхой хэлсэн: "Учир нь Эцэг хэнийг ч шүүхгүй, харин Тэр бүх шүүлтийг Хүүдээ даатгасан. Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй хүн нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний үгийг сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мөнх амьтай болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс өнгөрч амь уруу шилжив."6

Та "За яахав. Мөнх амьдрал гэдэг чинь сайхан юм. Харин одоо, энэ амьдрал яах билээ? гэж гайхаж магадгүй.

Бурхан таныг хайрлаж байгаа гэсэн сайхан мэдээг тээнгээ та энэ амьдралыг туулж болно.

Бүгд л хайраар цангаж байдаг. Хүн хүнээ хайрлах нь чухал. Гэхдээ таныг хайрладаг хүмүүсийн хайр бүгд төгс биш. Учир нь хүн өөрөө төгс биш юм.

Харин Бурхан таныг төгс хайрлаж чадна. Түүний мөн чанар нь хайр учраас тэр биднийг хайрладаг. Энэ хайр хэзээ ч өөрчлөгддөггүй, хэзээ ч дуусдаггүй. Бид бүгдээрээ л алддаг. Бид бүгд өөрсдийн тавьсан стандартад хүрч амьдарч чаддаггүй тул Бурханы стандартыг дурдаад ч хэрэггүй.

Гэвч Бурхан биднийг хүлээж авахдаа бидний хийж гүйцэтгэсэнд үндэслэдэггүй. Харин Түүнд итгэх л юм бол, Түүн уруу ирэх аваас, Түүнийг амьдралынхаа Бурхан болгон урих төдийд л Тэр биднийг хүлээн авдаг.

Түүнтэй харилцаатай байх талаар Есүс ийнхүү дүрсэлжээ:

"Эцэг Намайг яаж хайрласан шиг Би бас та нарыг хайрласан. Миний хайр дотор байгтун. Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, Түүний хайр дотор байдгийн адил, та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно. Миний баяр баясгалан та нар дотор байж, та нарын баяр баясгалан нь дүүрэн болохын тулд энэ бүхнийг Би та нарт хэлэв. Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал."7

Та хэрвээ Түүний хэлснийг хүлээн авбал юу болох бол? Та Бурхантай харилцаж эхлэх үед юу болох вэ?

Амьдралд тань байсан чухал харилцаа бүр танд эерэгээр, эсвэл сөргөөр нөлөөлдөг, тийм биз дээ? Энэ үнэн бүх хүнд ижил хэрэгжинэ. Уг харилцаа чухал байхын хэрээр нөлөөлөл нь их байх болно.

Тиймээс Бурханыг таньж мэдэх нь онцгой чухал харилцаа болох нь ойлгомжтой. Тэр таны амьдралыг Өөрийн хайр ба таны амьдралд хандсан хүслийнхээ дагуу удирдах болно. Гэхдээ та өөрөө шийдвэр гаргадаг хэвээрээ л байна. Сонгох эрх чөлөө чинь танд үлдэнэ. Тэр таны амьдралыг чинь булаан авч, хүссэн зүйлээ хийлгэхээр таныг хүчлэхгүй. Түүний мэргэн ухаан, сайхан сэтгэл, хүмүүсийг болон амьдралыг хэрхэн хардгийг нь мэдэх үед надад маш гүн сэтгэгдэл төрсөн.

Бурхан өөрийн хийх зүйлсээ энэ нийгмийн тогтоосон хэв маягаар тодорхойлдоггүй. Орчлонг бүтээсэн Бурхан энэ нийгмээр заалгах шаардлагагүй, тийм биз дээ? Энэ надад маш их таалагддаг. Энэ мэдээ надад эрх чөлөөг мэдрүүлдэг.

Намайг Бурхантай харилцаатай болох үед Тэр миний амьдралд юу хийснийг би хуваалцъя.

Би бурхангүй үзэлтэн байсан. Бурханд итгэх, Библиэс Түүний тухай унших гэдэг бол миний амьдралд гарсан маш том өөрчлөлт. Энэ бүхэн үнэндээ агшин зуур л болж өнгөрсөн.

Есүсийг амьдралдаа оруулснаас хойш хоёр гурван сарын дараа миний хамгийн дотнын найз надаас ингэж асуусан: "Амьдралд чинь гарсан өөрчлөлтийг чи анзаарсан уу?" Би хариуд нь: "Юу гэсэн үг вэ?" гэхэд тэр, "Сүүлийн үед би чамтай ямар нэг зүйл хуваалцах үед чи тоглоом тохуу хийхээ больсон. Чи үнэхээр намайг сонсдог болсон."

Би үнэхээр их ичиж билээ. Би эцсийн эцэст нэг юм овоо хүн шиг загнаж, түүнийг сонсдог болсон гэж хамгийн дотнын найз маань надад хэлж байдаг!

(Миний амьдралд гарч буй өөрчлөлтүүдийг олж харснаар тэр үнэхээр гайхаж, эцэст нь өөрийнхөө амьдралд мөн Есүсийг хүлээн авахаар шийдсэн юм.)

Миний амьдралд ийм л зүйл болоод байсан байх гэж би боддог

Би Бурхантай харилцаж эхлэсэнээр намайг хайрлаж байгаа Түүний хайранд маш мэдрэг болсон. Энэ нь намайг үнэхээр гайхшруулж байв. Библи дээрээс уншиж байгаа бүхэн минь Бурхан надад ямар их хайртайг сануулсан хувьчилсан захидал мэт санагддаг болсон. (Би багаасаа л тогтоосон хэмжүүрт нь хүрдэггүй учраас Бурхан бидэнд уурладаг байх гэж боддог байсан.) Тиймээс Бурхан бидэнд хайртай гэдэг мэдээ үнэхээр гайхамшигт мэдээ байсан юм.

Хайрлагдахыг хүссэн зүрх сэтгэлийн хэрэгцээг минь Бурхан бүр гүнд нь хүртэл хангаж өгсөн тул би өөрийгөө сэтгэл зүйн хувьд илүү баттай, тайван болсон байх гэж боддог. Би өөрөөсөө илүү бусдад санаа тавих талаар боддог болж эхэлсэн. Тиймээс би илүү сайн сонсогч, сайн халамжлагч болсон. Миний дотор нь өссөн ялгаварлан гадуурхах үзэл ч бас тийм ч чухал биш болохыг ойлгосон.

Бид Есүсийг бидэнд зааж, зааварчлахыг зөвшөөрөх аваас, "та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлөх"8 болно гэж амласан.

Хэрэв та Есүстэй харилцаж эхэлбэл таны хандлага, найдвар, бусдыг хэрхэн хардаг чинь болон цагаа хэрхэн өнгөрөөдөг зуршил чинь өөрчлөгдөхийг та харж магадгүй. Үүнийг зөвхөн Бурхан л мэднэ. Гэхдээ Түүнийг таньж мэдэх тусам тэр таны амьдралд нөлөөлөх болно. Есүсийг даган амьдарч буй хэнээс ч хамаагүй асуугаад үз. Тэд танд Түүнийг таньж мэдсэн нь амьдралыг нь хэрхэн өөрчилсөн талаар ярих болно.

Түүний замаар явах сонголт хийх хүслийг Тэр бидэнд өгдөг. Тэр үүнийг хэрхэн хийдгийг бид төсөөлж ч чадахгүй. Энэ нь Тэр танд одооноос дагаж мөрдөх ёстой шинэ багц тушаал өгч байгаа хэрэг биш. Энэ нь мөн та Бурханы төлөө ямар нэг зүйл хийх гэж оролдох юмуу ганцаараа хичээн зүтгэнэ гэсэн үг ч биш. Мөн шашны ямар нэг зан үйл ч биш. Энэ бол харилцаа, Бурхантай дотно нөхөрлөх нөхөрлөл юм. Бурхан өөрөө таныг удирдаж, танд Өөрийнхөө талаар болон амьдралын талаар зааж сургаж үйл явц юм. Бид Түүнийг урих үед Тэр бидний амьдралд орж ирдэг. Тэр бидний амьдралд дотроос нь гадагш, зүрх сэтгэлийн гүнд хүртэл нөлөөлдөг.

Есүс танд амьдралын өөр олон зүйлсийг санал болгодог. Харилцаа, ажил, спорт, урлаг уран сайхан гээд бүх зүйлд өөрийн гэсэн гайхалтай мөчүүд байдаг боловч тэр бүх амжилт ололт түр зуурынх байдаг. Энэ бүгдээс амсах сэтгэл ханамж биднийг үргэлж хангалуун байлгаж чаддаггүй. Энэ дэлхий дээрх юу ч үүнийг бидэнд өгч чадахгүй.

Бид үүрдийн, найдвартай ямар нэг зүйлийг цаг үргэлж эрэлхийлж байдаг. Есүс хэлэхдээ, "Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй."9 Тэр үгийнхээ төгсгөлд, "Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй."9 гэж хэлсэн. Би олон жилийн туршид ямар ч нөхцөл байдал ямагт хүчинтэй байдаг амьдралын утга учрыг эрэн хайсан. Бурханыг таньж мэдэх үед миний энэ эрэл хайгуул төгсгөл болсон юм. Тэр итгэлийг минь дааж чадах Нэгэн болохыг би мэдсэн.

Таны Түүнтэй харилцах харилцаа өөр хэн нэгний Түүнтэй харилцах харилцаанаас өөр харагдаж магадгүй. Та бол бусдаас онцгой амьдралын туршлага, сонирхол, мөрөөдөл, хэрэгцээ бүхий хувь хүн билээ. Сайн мэдээний номуудыг уншаад үзээрэй. Есүс хувь хүн болгонтой хувь хүнийх нь үүднээс харилцаж байгааг та харах болно.

Бурханыг таньж мэдэх үед ирэх сайн талуудыг нь л зөвхөн харуулаад байгаа мэт надад санагдаж байна.

Бурхантай харилцаатай болсон тул амьдралд тохиолддог хүнд хэцүү зүйлс таныг тойрон гарна гэсэн баталгаа байхгүй. Санхүүгийн хүндрэл, хүнд өвчин, осол гэмтэл, газар хөдлөлт, зүрх шархлуулсан харилцаа гэх мэтийг та туулж магадгүй.

Амьдралд асуудал тохиолдоно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Та энэ бүхнийг ганцаараа туулж болно, эсвэл та энэ бүхний дунд байхдаа ч Бурханы хайр, Түүний оршихуй ба халуун дотно харилцаанд бат итгэлтэй байх боломжтой.

Өөр нэг анхааруулах зүйл бий. Тэр таныг үнэхээр хүч сорьсон ажил мэргэжил,бусдын төлөө өөрийгөө золиосолсон зүйл хий хэмээн удирдаж ч магадгүй.

Есүсийн дагалдагч нарын ихэнх нь (өнөөдөр Есүсийг дагаж буй хүмүүс ч мөн адил) асар их зовлон шаналлыг амссан билээ. Жишээлбэл, Паул олон удаа баривчлагдан, тоо томшгүй олон удаа зодуулж, ташуурдуулж байсан. Нэг удаа тэр уурссан олноор чулуу шидүүлж үхэлтэй нүүр тулж байв. Хэд хэдэн удаа онгоцны сүйрэлд өртөж, олон өдөр хоолгүй явж, амиа ч алдах дөхөж байсан.

Есүсийн дагалдагч нар амар амьдралаар амьдардаггүй нь тодорхой харагддаг. Гэвч Паул болон бусад итгэгч нар тэднийг хайрлаж буй Бурханы хайранд эргэлзэлгүй үнэнч үлдсэн юм.

Паул ингэж бичжээ: "Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжуулан давуулан дийлдэг. Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэж би бат итгэлтэй байна."10

Та амьдралынхаа чиг хандлагыг төлөвлөөгүй байх. Хэрвээ та гей, лесби, бисексуал, трансжендер эсвэл өөрийн бэлгийн чиг хандлагын талаар эргэлзэж байгаа бол Есүсийг амьдралдаа оруулбал Тэр таны амьдралыг удирдах болно. Энэ нь таны төсөөлж чадахаас ч илүү агуу байх болно. Есүс хэлэхдээ, "Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав."11

Та яг одоо ийм аргаар Бурхантай харилцаж эхэлж болно.

Та амьдралдаа юу ч үйлдсэн бай Есүс таныг бүрэн төгс уучилдаг. Энэ нь бидний гэмийг үл тоомсорлосон гэсэн үг огтхон ч биш. Харин гэм нүглийн төлөөсийг Есүс загалмай дээр бидний оронд Өөрийгөө золиос болгон өргөснөөр төлсөн юм.

Таны төлөө хэн нэгэн өөрийгөө золиосолж байсан уу? Есүс харин үүнийг эцэст нь тултал хийж чадсан. Тэр танд тийм л их хайртай. Тэр таны зүрх сэтгэлд орж, тантай харилцаатай байхыг хүсдэг.

Та Бурханыг таньж мэдэхийг хүсэж байна уу? Та хэрэв хараахан Түүнийг амьдралдаа оруулаагүй байгаа бол үүнийг хийгээрэй гэж би таныг зоригжуулж байна. Энэ бол бидний сэтгэлийг хангалуун болгодог харилцаа гэж Тэр Өөрөө хэлсэн. Бид энэ амьдралыг Түүнгүйгээр туулах нь Бурханы төлөвлөгөө огтхон ч биш.

Та хүссэнээрээ Түүнтэй ярьж болно. Хэрвээ танд тусламж хэрэгтэй бол та дараах байдлаар залбирч болох юм:

"Есүс ээ, би Танд итгэж байна. Миний төлөө нас барж, надад Тантай харилцах боломжийг санал болгосонд баярлалаа. Би Таныг амьдралын маань Бурхан байгаасай гэж хүсч байна. Би таныг таньж мэдэн, хайрыг тань мэдрэхийг хүсэж байна. Яг одооноос миний амьдралыг удирдаач гэж би гуйж байна."

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Матай 11:28-29 (2) Иохан 1:16,17 (3) Иохан 3:16-18 (4) Иохан 1:11,12 (5) Иохан 5:18 (6) Иохан 5:22-24 (7) Иохан 15:9-12 (8) Иохан 8:32 (9) Иохан 6:35,37 (10) Ром 8:37-39 (11) Ром 8:12

ХУВААЛЦАХ:  

TOP