Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хойд нас, Үйлийн үр ба Үхлийн дараах амьдрал

Үхсэний дараа юу ч болсон байлаа гэсэн танд сонголт бий юу? Хойд нас гэж байдаг гэж үнэн үү? Үхлийн дараа амьдрал бий юу? Карма гэж юу вэ?

Профессор доктор Дуглас Грүтюс

Үхлийн цаана юу нуугдаж буй бол хэмээн хүмүүс үргэлж гайхаж ирсэн билээ. Үхэл бүх зүйлийн төгсгөл үү? Эсвэл мөнхийн амьдрал уруу шилжиж байгаа хаалга уу? Аль эсвэл хоёр амьдралын зааг юм уу? Зарим сургаалаар бол хүний сүнс өөр биеүдэд дахин төрдөг ба ойролцоогоор Америкчуудын 25% нь үүнд итгэдэг. Яагаад энэ олон хүмүүс хойд насны талаар сонирхоно вэ?

Хойд нас ба Карма

Хойд насны тухай сургаал нь хүн олон дахин төрдөг гэсэн найдварыг бий болгодог. Хэрэв бид энэ амьдралдаа сайн амьдарч чадаагүй бол дараагийн удаа дахин боломж олдоно гэж хүмүүс боддог. Харин хойд нас буюу дараа төрөл гэж байдагт итгэдэг хүмүүс ч хүртэл урьд насны амьдралаа санадаггүй гэдэгтээ санал нийлдэг. Хэрэв хүмүүс урьд насныхаа амьдралыг санадаггүй юм бол өнгөрсөн амьдралынхаа алдаанаас хэрхэн суралцаж чадах билээ? Бид нэг алдаагаа дахин дахин хийдэг. Хүн төрөлхтөний ёс суртахууны төвшинг уналтад хүргэсэн хүмүүс бидэнд ирээдүйд хойд төрлийг олж төрнө гэж найдах ямар нэг шалтгаан бий гэж үү?

Хойд нас нь мөн шударга байхыг шаарддаг. Кармагийн (дэлхий ертөнцийн алагчилдаггүй, гуйвшгүй зарчим болох үйлийн үрийн ёс) хуулийн дагуу бол амьдрал бүрд бид хүртэх зохистойгоо л хүлээн авдаг. Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжих бүрд бидний хийсэн сайн үйл бүр сайн үр дүнг, харин муу үйл бүр муу үр дүнг бий болгодог. Кармагийн сургаалаар бол шударга бус зовлон гэж байхгүй. Учир нь гэм буруугүй хүн нэг ч байхгүй гэж үздэг. Муу үйлийн үрийн улмаас бүх зовлон тохиолдож байдаг. Хөлгүй төрсөн хүүхэд, хүчиндүүлсэн эмэгтэй ч мөн адил хийсэн үйлийн үрээ амсаж байгаа хэрэг. Бид бүгд карма буюу үйлийн үрээ урьд нас болон хойд насандаа ч мөн адил эдэлсээр байх болно. Ямар ч өршөөл, энэрэл, нигүүлсэл байдаггүй. Зөв бурууг ялган таних гэж зүдэрч буй хүмүүст энэ тийм ч сайхан мэдээ биш. Үйлийн үр буюу карма үзэл нь хүмүүсийн хүртэх ёсгүй зовлон гэж байдаг бөгөөд сайн үйлс, энэрлээр тухайн зовлонгоос ангижрах болно гэсэн үзэлтэй зөрчилддөг.

Хойд насны хязгаарлагдмал талууд

Хойд насны тухай итгэл бишрэл нь зовлон, шаналал дүүрэн дэлхийд шударга байдал болон найдварыг бодитоор авчирч чаддаг уу? Үхэл хэмээх аймшигтай асуудлын талаар хойд нас ямар нэг тайтгарал өгдөг үү? Карма буюу үйлийн үрийн хууль бол өршөөлгүй юм. Харин Есүс Христийн талаарх мэдээ үүнээс ялгаатай. Есүс шударга бус зовлон байдгийг үгүйсгэж байгаагүй. Есүс зовлонг бий болгож байгаа хүмүүст уучлалыг, зовлонг эдэлж байгаа хүмүүст тайвшралыг өгдөг. Есүс хэн ч ёс суртахууны хуулиудыг сахин биелүүлж чадахгүй хэмээн хэлж байсан. Хүний зүрх бузар муу. Сайн бөгөөд хайрлагч, хүчит Бурханыг гомдоох буруу хандлага, үйлдлүүд бидний зүрх сэтгэлээс үүдэн гардаг. Бурханд тааламжгүй байдаг тэдгээр гэм буруугийн үр төлөөсийг Есүс, Өөрийн биеэр төлснөөрөө дамжуулан, бидний Аврагч болж, уучлахыг хүсэж байдаг. Есүс хүмүүст дэлхий дээр амьдрах ГАНЦ амьдралынхаа турш Түүний уучлалыг хүлээж авах үгүйгээс хамааран, мөнх амийн бэлгийг эсвэл мөнхийн шийтгэлийг хүлээж авах болно гэдгийг хэлсэн байдаг. (Матай 25:31-46; Еврей 9:27-г үзнэ үү?)

¬Есүс дэлхийд юуны төлөө ирсэн болохоо “Алдагдсаныг хайж, аврахаар ирсэн” хэмээн тайлбарласан байдаг. (Лук19:10) Мөн Есүс “Үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн Өөрийн амийг олны төлөө золиос болгон өгөхийн тулд ирсэн” гэж хэлжээ. (Марк10:45)

Есүс загалмайд хадагдан зовж байхдаа ч гэсэн Өөрийнхөө өршөөнгүй хайрыг үзүүлж байсан ажээ. Есүсийн хамт цовдлогдон, шийтгэгдэж байсан дээрэмчин өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч Есүсээс өөрийг нь санан дурсаарай хэмээн гуйхад нь Есүс “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” хэмээн хариулсан байна (Лук23:43).

Диваажинд орохын тулд нэг төрлөөс нөгөө төрөл дамжин, муу үйлсээ цайруулж, сайн үйлс хийснээр биш харин зөвхөн Есүст л итгэх нь хангалттай юм. Тийм ч учраас Есүс “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” хэмээн зарлан хэлсэн билээ (Иохан3:16). Энэ бол одоогийн амьдралд төдийгүй ирээдүйд зориулсан жинхэнэ Сайн Мэдээ юм.

Есүсийн сургаалууд болон Түүний амьдралын талаар илүү дэлгэрэнгүй судлан мэдэхийг хүсвэл Библийн Шинэ Гэрээний “Матай” номыг уншина уу? Эсвэл Сохроор итгэхээс илүү гэж үү? сэдвийг үзнэ үү? Хойд насны талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Асуулт/Хариулт бүлэг сэдэвт зочлоорой.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP