Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс дэлхийн шашнуудаас юугаараа ялгаатай вэ?

Дэлхийн бусад шашин болон Есүс Христийн хоорондын ялгааг олж харахад дөхөм болохуйц үндсэн хүчин зүйлүүдийг авч үзье.

1. Есүс Христ бидэнтэй харилцаа тогтоохыг хүсдэг. Тантай үргэлж харилцахыг хүсдэг хүнтэй та урьд өмнө харилцаж байсан уу? Тэд яршигтай байх бөгөөд иймэрхүү харилцаа тийм ч удаан үргэлжилдэггүй. Сайн найзууд гэдэг бол бие биетэйгээ хамт байхыг хүсдэг энэ харилцааныхаа төлөө цаг заваа зориулдаг тийм хүмүүс байдаг.

Өөр өөрсдийн арга замаар бурхандаа хүрэхийг хичээдэг бусад шашинтай адилгүйгээр Есүс Христээр дамжуулан Бурхан бидэнд хүрдэг болохыг та харах болно. Есүс яагаад ирснээ Библид "Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахаар ирсэн" гэж хэлжээ. Тэр Өөрт нь итгэсэн хүмүүст мөнх амь өгөхөөр ирсэн юм.

2. Есүс Өөрийгөө Бурхан хэмээн тунхагласан. Аль ч шашинд хэн нэгэн өөрийгөө Бурхан хэмээн тунхаглаж байгаагүй юм.

3. Есүс төгс амьдралаар амьдарч байсан ба мянга мянган хүмүүсийг хоол хүнсээр хангаж, хараагүйчүүдийг хараатай болгож, тэнгисийн догшин шуургыг номхотгож, нас барагсдыг үхлээс амилуулж байсан гайхамшгаараа Бурхан гэдгээ батлан харуулсан байдаг бол бусад шашныг үндэслэгчдийн хэн нь ч эдгээрийг бүтээж чадаагүй юм. Есүс хэлэхдээ "Би Эцэгийн дотор, Эцэг миний дотор байгаа гэдэгт Надад итгэгтүн. Эс бөгөөс үйлсийн учир итгэгтүн" гэсэн байдаг.

4. Дэлхийн олон шашинд хүмүүс хийсэн гэм нүглийнхээ төлөөс болгож өөрсдийгөө шийтгэх эсвэл амиа золиослох зан үйлийг үйлддэг. Бидний гэм нүглийн төлөөсийг Есүс төлсөн учир бидний гэм нүгэл уучлагдан бид мөнхийн үхлээс чөлөөлөгджээ. Бидний төлөөх Бурханы хайрыг дараах байдлаар хэлжээ: “Бид нүгэлтнүүд байсаар атал Христ бидний төлөө загалмайд цовдлогдсон..." Есүс загалмай дээр бидний бүх гэм нүглийг үүрч төлөөсийг төлсөн юм.

5. Есүс загалмайд цовдлогдсоноосоо хойш гурав хоногийн дараа дахин амилсан. Олон шашин дахин төрөлтийн тухай ярьдаг. Есүс цовдлогдоод гурав хоногийн дараа үхлээс амилсан нь үүний нэг тохиолдол юм. Есүс олон хүмүүст Өөрийгөө Бурхан гэдгээ ямар ч эргэлзээгүйгээр батлахыг хүссэн. Үүнээс тэр үеийн Ромын засаглал эмээхдээ Есүсийн булшийг 11-14 цэргээр мануулж, огт хүн ойртуулаагүй байна. Гурван өдрийн дараа Түүний бие хадан булшнаас алга болж, 500 гаруй хүнд биеэрээ харагджээ. Дэлхий дээрх аль ч шашин үхлээс дахин амилах байтугай тэр тухай юу ч хэлж байсан удаагүй.

6. Библи дээрх мэдээ хосгүй юм. Энэ бол зүгээр л нэг учир утгагүй яруу найраг биш. Бурхан болон бидний амьдралын талаарх Түүний төлөвлөгөөг илчлэх үнэнийг өгүүлсэн ном юм. Түүхэнд ямар нэгэн зүйл буруу явагдаж бидний Эзэнтэй харилцах харилцаа нуран унасан тухай мөн түүнийг яаж сэргээж болох ингэснээр тохиолдох гайхамшигт зүйлсийн тухай Библид бичсэн байдаг. Энэ тухай Библид юу гэсэн байдгийг уншихыг хүсвэл Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү?

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP