Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бурхан гэж хэн бэ?

Бурхан гэж хэн бэ? Түүнийг юутай зүйрлэх вэ? Бурханы онцлог зургаан чанар…

Бурханыг танин мэдэж болдог

Тэр энэ ертөнцийн агуу том юмсаас авахуулаад, жижиг хэсгүүдийг нь хүртэл нэг бүрчлэн бүтээсэн. Түүнийг танин мэдэх боломжтой. Тэр Өөрийнхөө тухай бидэнд хэлээд зогсохгүй, Өөртэй нь харилцахад нээлттэй байдаг учраас Түүнийг хувьчлан мэдэж болдог. Зөвхөн Түүний тухай мэдэхээс гадна, Түүнтэй дотно харилцаатай байх ч боломжтой.

“Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. Харин сайрхагч нэгэн нь үүгээр сайрхаг. Намайг мэддэгээр, Намайг газар дэлхий дээр хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг хэрэгжүүлдэг Эзэн гэж ухаардгаараа сайрхаг. Учир нь Би үүнийг таалдаг” гэж Эзэн тунхагласан байдаг. (Иеремиа 9:23,24)

Бурхан - Нөхөрсөг

Бурхан биднийг Өөртэй нь ярихыг хүсдэг ба бидний зовнилд санаа тавьдаг. Бид Түүнээс урьтаж ямар нэг юм хийх шаардлагагүй. Эелдэг, алдаа гаргадаггүй, эсвэл ариун байх гэж хичээх ч хэрэггүй. Харин Түүн уруу очиход биднийг хайрлан хүлээж авдаг нь Түүний мөн чанар билээ.

“Эзэн Өөрийг нь дуудагч бүхэнд Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр байдаг.” (Дуулал145:18)

Бурхан - Бүтээлч

Бидний хийх аливаа зүйлс нь байгаа материаллаг зүйлс, эсвэл өмнө нь байсан арга замуудад тулгуурладаг. Бурхан хэлэх үгээрээ юмсыг бий болгох чадалтай. Зөвхөн гариг эрхэс, оршин буй юмсаар ч зогсохгүй, бас өнөөгийн асуудлуудыг шийдэх нь ч үүнд багтана. Бурхан бидний төлөө бүтээлчээр ажилласаар байдаг. Хүч чадалтай болохыг нь мэдэж, Өөрөөс нь хамааралтай байхыг Тэр биднээс хүсдэг.

“Бидний Эзэн агуу болоод хүч чадлаар дүүрэн. Түүний оюун ухаан хязгааргүй юм.” (Дуулал 147:5)

”…хаанаас надад тусламж ирэх вэ? Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНээс ирдэг.” (Дуулал 121:1,2)

Бурхан - Өршөөнгүй

Бид бүгд гэмтэй. Бид ямар нэгэн зүйл хийхдээ Бурханы арга замаар хийхийн оронд өөрийнхөөрөө хийдэг. Үүнийг Тэр хараад мэддэг. Бурхан бидний гэмийг зөвхөн хараад өнгөрөх биш, гэм хийсэн хүмүүст шийтгэлийг ч бэлдсэн байдаг. Гэсэн хэдий ч Өөртэй нь харилцаж эхлэх тэр мөчөөс Бурхан уучилдаг. Бурханы Хүү Есүс загалмай дээр нас барснаар бидний гэмийн өрийг төлсөн. Тэр үхлээс дахин амилж, бидэнд уучлалыг санал болгосон.

"Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүх хүмүүст байна. Ялгаварлал байхгүй. Энэ нь бид хэн болох эсвэл бид юу хийснээрээ биш харин Түүнд итгэх итгэлээрээ л аврагдаж чадах юм... Түүний цусанд итгэх итгэлээр дамжуулан, Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав." (Ром 3:22,25)

Бурхан - Шударга

Хүмүүс өөрсдийн бодол, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө өөрийгөө таниулж байдгийн адил Бурхан бидэнд Өөрийнхөө тухай тодорхой харуулж байдаг. Хүмүүсээс ялгаатай нь Тэр үргэлж шударга. Өөрийнхөө тухай болон бидний тухай Түүний хэлсэн бүгд үнэн байдаг. Эдгээр нь бидний сэтгэлийн хөдөлгөөн, санаа бодол, төсөөллөөс илүү бөгөөд Их Эзэний хэлсэн зүйл туйлын үнэн бөгөөд шударга. Тэр хэлсэндээ гарцаагүй хүрдэг учир Түүний амлалтуудад итгэж болно.

"Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг. Таны үг бол миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл юм." (Дуулал 119:130,105)

Бурхан - Чадвартай

Та бүх зүйлийг үргэлж 100 хувь зөв хийж чадах уу? Бурхан яг тийнхүү үйлддэг. Түүний мэргэн ухаан хязгааргүй. Тэр, нөхцөл байдал нэг бүрийг өнгөрсөн ба ирээдүйд болох юмстай нь мэддэг. Бид Түүнд зөв зүйл хийхийг ятгах юм уу зөвлөх хэрэггүй. Учир нь Тэр төгс чадвартай тул бүхнийг хийнэ. Түүний аливааг хийх шалтгаан нь ямагт цэвэр ариун байдаг. Тэр хэзээ ч алдаа гаргадаггүй, хэзээ ч нэр төдий зүйл хийдэггүй, хэзээ ч биднийг мэхэлдэггүй. Тэр хэдийд ч, ямар ч нөхцөлд бүхнийг зөв хийдэгт нь бид бүрэн дүүрэн итгэж болно.

"Үнэндээ Таныг хүсэн хүлээгчдийн хэн нь ч ичгүүр болохгүй..." (Дуулал 25:3)


Бурханыг хувьчлан мэдэх нь” сэдэвт та хэрхэн Бурхантай яг одоо харилцаа тогтоохыг тайлбарласан байгаа.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP