Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бурхан байдаг уу?

Бурхан байдаг болов уу? Бурханы оршин буйг нотлох зургаан илэрхий шалтгааныг толилуулж байна.

Мэрилин Адамсон

Бурханы оршин буйг ганцхан удаа энгийнээр нотлон харуулъя гэвэл та дургүйцэхгүй байх. Мэдээж таныг “итгэ” гэж шаардахгүй. Бурхан байдаг болохыг нотлох зарим үндэслэлүүдийг илэн далангүй хуваалцъя. Харин нэг зүйлийг анхаарна уу. Бурханы оршин байгааг мэдэх хангалттай нотолгоог харсан ч бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг үл хүсэх хүмүүс байдаг гэж Библид хэлдэг.1 Нөгөөтэйгүүр Бурхан байдаг эсэхийг мэдэхийг үнэхээр хүсдэг хүмүүс ч бас байна. Энэ хүмүүст Тэрээр, “Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би та нарт олдоно”2 гэж хэлсэн. Бурханыг тойрсон олон баримтуудыг үзэхээсээ өмнө та, “Хэрэв Бурхан үнэхээр байдаг бол би Түүнийг мэдэхийг хүсэж байна уу?” гэж өөрөөсөө нэг асуугаарай. Ингээд, бодууштай зарим учир шалтгааныг хүлээн авна уу…

1. Манай гаригийн нарийн зүй тогтол нь үүнийг хэн нэгэн Дизайнер зориудаар зохион бүтээгээд, үүгээр ч зогсохгүй өнөөг хүртэл тогтоон барьсаар буйг харуулдаг.

Бурханы дизайныг маш олон жишээгээр харуулах боломжтой юм. Бүгдийг нь тоочъё гэвэл хэзээ ч эцэс төгсгөлгүй болох байх. Гэхдээ энд цөөн хэдийг нь л дурдъя.

Дэлхий… төгс хэмжээтэй. Дэлхий, хэмжээ ба жигд татах хүчээрээ газрын гадаргаас дээш 80 орчим километрийн зузаантай, дийлэнх нь азот ба хүчилтөрөгчийн хийнээс бүрдсэн нимгэн давхаргыг тогтоон барьж байдаг. Хэрэв дэлхий арай бага хэмжээтэй байсан бол татах хүч багатайн улмаас Буд гаригийн адил агаар мандалгүй байх байлаа. Хэрэв арай том хэмжээтэй байсан бол агаар мандал дахь чөлөөт ус төрөгчийн эзлэх хувь нь Бархасбадь гаригийнхтай адил их байх байсан.3 Дэлхий бол ургамал, амьтан ба хүний амьдралыг тэтгэх олон төрлийн хийн хольцоос тогтсон агаар мандлаар хучигдсан бөгөөд мэдэгдэж буй цорын ганц амьдрал бүхий гариг юм.

Дэлхий нарнаас хамгийн зохистой зайд оршдог. Дэлхийн агаарын температур ойролцоогоор -34 хэмээс +49 хэмийн хооронд хэлбэлздэг гэж бодъё. Хэрэв дэлхий, нарнаас арай хол байсан бол бид хөлдөх байсан. Тодорхой хэмжээгээр ойр байсан бол бид шатах байлаа. Дэлхийгээс нар хүртэлх зайн яльгүй өөрчлөлт л дэлхий дээрх амьдралыг боломжгүй болгоно. Дэлхий энэхүү зохистой зайгаа хадгалан, цагт 107 826 км хурдтайгаар нарыг тойрдог. Мөн тэнхлэгээ тойрон эргэснээр өдөр бүр дэлхийн гадаргуу бүхлээрээ зохих хэмжээгээр халж, хөрөх боломжтой болдог.

Бас сарны хэмжээ ба түүний дэлхийгээс алслагдсан зай нь дэлхийн татах хүчний хувьд яг тохирсон байдаг. Сар нь далайн татлага ба түрлэг, мөн шилжих хөдөлгөөнийг үүсгэдэг. Иймд далайн тэнгисийн ус зогсонги байдаггүй, бас тивүүд дээгүүр хальж асгаралгүй тогтож байдаг байна.4

Ус…өнгө, үнэр, амтгүй. Гэвч ямар ч амьд зүйл үүнгүйгээр амьдарч чадахгүй. Ургамал амьтан, хүний биеийн ихэнх хэсэг уснаас тогтсон байдаг (ойролцоогоор хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг). Яагаад усны шинж чанарууд амьдралд хосгүй ихээр зохицдог болохыг та одоо харна. Усны хөлдөх хэм 0 байдаг нь гайхалтай. Мөн ердийн нөхцлөөс их өндөр хэмд буцалдаг. Энэ чанар нь хүний биеийн дулааныг цельсийн 37 хэмийн хэвийн хэмжээнд тогтвортой барьж байдаг учраас бид халуун хүйтэн температурын хэлбэлзэлтэй орчинд амьдарч чаддаг.

Ус бол хамгийн түгээмэл уусгагч юм. Усны энэхүү уусгагч шинж чанарын ачаар мянга мянган химийн бодис, эрдэс болон шим тэжээлийн бодисууд цусны судсаар дамжин бидний биеэр бүхэлд нь тархдаг.5

Ус нь химийн идэвхгүй шингэн юм. Өөрөөр хэлбэл хүчиллэг эсвэл шүлтлэг биш. Иймээс ус нь агуулж буй бодисынхоо найрлага бүтцийг алдагдуулалгүйгээр хоол хүнс, эм тариа болон эрдэс бодисыг уусган хүний биед хэрэглэгддэг.

Усны гадаргуу нь онцгой харимхай чанартай. Тийм учраас ургамал дахь ус нь дэлхийн татах хүчний эсрэг дээш урсан, шим тэжээлийг хамгийн өндөр модны оройд ч хүргэж чаддаг.

Ус хөлдөхдөө дээрээсээ доош хөлддөг. Ингэхдээ хөлдсөн хэсэг нь хөвж, доод хэсгийн усыг хүйтнээс тусгаарладаг учраас загас өвөлжиж чаддаг.

Дэлхийн усны 97 хувийг далай тэнгис эзэлдэг. Гэвч усыг давснаас нь салган авч дэлхийн бөмбөрцөг даяар түгээх гайхалтай тогтолцоо бий. Ууршилт нь далайн усыг давснаас ангижруулж, салхиар амархан туугдах чанартай үүл болгон хувиргадаг. Ингэж ус нь дэлхийн газар нутаг даяар ургамал, амьтан ба хүмүүст хүргэгддэг. Энэ бол манай гаригийн амьдралыг тэтгэхийн тулд усыг эргэлтэд оруулж дахин хэрэглэгдэхүйц болгодог цэвэршүүлэн хангах тогтолцоо юм.6

Хүний тархи… тоймгүй олон мэдээллийг нэгэн зэрэг боловсруулдаг. Таны тархи бүх өнгөнүүд, таны харж буй юмс, орчны температур, шалан дээр тулж буй хөлийн даралт, дуу чимээ, амны цангаа, тэр ч бүү хэл таны компьютерийн товчлууруудын байрлалын мэдээллийг хүлээн авч байна. Тархи нь таны сэтгэл хөдлөл, бодол, дурсамжуудыг хадгалж бас боловсруулдаг. Мөн яг одоо идэвхтэй явагдаж буй таны бие махбодын үйл ажиллагаа болох амьсгалын хэмнэл, зовхины анивчаа, өлсөх мэдрэмж, гарын булчингийн хөдөлгөөн гэх мэтийг нэг мөчид тус тусад нь удирдаж байна.

Хүний тархи секундэд нэг саяас олон мэдээг боловсруулдаг.7 Таны тархи эдгээр бүх өгөгдлийг шүүж, харьцангуй чухал бишийг нь орхих замаар ач холбогдлыг нь үнэлдэг. Энэхүү шигших үйлдэл нь таныг орчиндоо төвлөрч үр дүнтэйгээр харилцан үйлчлэх боломж олгодог юм. Секунд бүрд мэдээллийн саяас олон тооны хэсгүүдийг үнэлж, танд хамгийн тохиромжтой үйлдлийг хийх боломж олгон ажилладаг... гэхдээ энэ нь тохиолдлоор бий болчихсон юм гэж үү? Зүгээр л биологийн үйл явцын үр дүнд хоорондоо яг зохицолдсон эд эс, цусны эргэлт, мэдрэлийн эсүүд, бүтэц зэрэг нь бий болсон байж таарах уу? Тархины үйл ажиллагаа бусад эрхтнүүдээс өөрөөр явагддаг. Тархинд тунгаан бодох, мэдрэмж төрүүлэх, мөрөөдөх ба төлөвлөх, үйлдэл хийх болон бусад хүмүүстэй харилцах чадвар байдаг.

Нүд… долоон сая орчим өгийг ялгах чадвартай. Мөн автоматаар фокусаа таруулахын зэрэгцээ 1.5 сая мэдээг зэрэг боловсруулдаг.8 Эволюцийн онол нь аливаа эд эрхтнийг мутаци болон байгалийн шалгарлын үр дүнд өмнөхөөсөө сайжирч ирсэн гэдгийг нотлоход гол ач холбогдол өгдөг. Гэвч нүд болон тархи мэтийн эд эрхтний туйлын анхдагч эх сурвалж чухам юу байсныг дангаараа бүрэн тайлбарлаж чадахгүй. Учир нь бүхний эхлэл амьгүй матераас үүдэлтэй гэдгээс цаашихыг тодорхой тайлбарлаагүй.

2. Орчлон ертөнцийн эхлэл юунаас үүдэв?

Эрдэмтэд ертөнцийг “Агуу тэсрэлт” хэмээс асар хүчтэй энерги болон гэрэл бүхий дэлбэрэлтийн үр дүнд бий болсон гэж үздэг. Энэ бол орчлон ертөнц, сансарын уудам, тэр ч бүү хэл цаг хугацаа өөрөө эхэлсэн цор ганц цэг байв. Агностик үзэлт, Астрофизикч Роберт Ястров хэлэхдээ “Орчлон ертөнц бүрэлдэн бий болох үндэс анх яг тэр агшинд тавигдсан. Бүх одод, гариг эрхэс, мөн амьд оршигч бүхэн сансар огторгуйд болсон тэрхүү тэсрэлтийн үйл явцын үр дүнд бий болсон. Ертөнц агшин зуур оршиж эхэлсэн бөгөөд уг тэсрэлт чухам юунаас болсныг харин бид мэдэх боломжгүй”9 гэжээ.

Нобелийн шагналт физикч Стивен Вейнберг их тэсрэлтийн талаар хэлэхдээ “ертөнц бараг цельсийн хэдэн тэр бум хэмийн халуун байсан… ба бүхэлдээ гэрэлтэж байсан”10 гэжээ. Орчлон ертөнц үргэлж оршсоор байгаагүй. Үүнд эхлэл гэж байсан. Энэ нь харин юунаас үүдэв?.. Энэхүү гэнэтийн тэсрэлт үүдэл болон матерын үүслийн шалтгааны талаарх тайлбар эрдэмтдэд байхгүй.

3. Орчлон ертөнц байгалийн хуулиар ажилладаг. Яагаад?

Амьралд олон зүйл тодорхойгүй байдаг ч үргэлж тодорхой байдаг зүйлсийг харцгаая. Дэлхийн татах хүч тогтмол хэвээрээ, аягатай халуун кофе хэсэг хугацааны дараа хөрнө, дэлхий тэхлэгээ 24 цагт эргэсээр, гэрлийн хурд дэлхий дээр ч тэр эсвэл алс орших галактикт ч тэр хэвээрээ.

Яагаад байгалийн хууль хэзээ ч өөрчлөгддөггүй юм бэ? Яагаад ертөнц ийм эмх журамтай, ийм найдвартай юм бэ? “Хамгийн агуу эрдэмтэд энэ хачирхалтай асуултанд автдаг. Ертөнц бүхэлдээ дүрэм дагадаг байх логик үндэслэл байхгүй, математикийн томъёонд захирагдах албагүй. Ертөнц урьдчилан тодорхойлохын аргагүй нэг төлвөөс нөгөөд өөрчлөгдөж, эсвэл бүр алга болоод буцаж үүсч гарч ирдэг бол төсөөлөхөд бүр амар байх байх.”11 Кватын электродинакаар Нобелийн шагнал хүртсэн Ричард Фэйнман хэлэхдээ “Байгаль яагаад матетикийн хуулинд захирагддаг нь өөрөө тайлагдашгүй нууц юм”12 гэжээ.

4. ДНХ-ийн код нь эсийг програмчилдаг

Аливаа удирдамж, хичээл, сургалт санаа зорилготой байдаг. Хэн нэгэн нь гарын авлагыг тодорхой зорилготойгоор бичдэг. Тэгвэл бидний биеийн эс бүхэнд компьютерийн жижиг програмынх шиг код байдаг гэдгийг та мэдэх үү? Та магадгүй компьютерийн програм 110010101011000 гэсэн нэг ба тэгийн тоонуудаас бүрддэгийг мэдэх байх. Эдгээрийн дарааллаас хамааран компьютерт юу хийхийг нь заадаг. Эсийн ДНХ код үүнтэй маш адилхан. Энэ нь эрдэмтдийн нэрлэдэгээр A, T, G, C хэмээх химийн нэгдлүүдээс бүрддэг. Тэдгээр нь хүний эсэд CGTGTGACTCGCTCCTGAT… гэх мэт байдлаар жагссан байдаг. Хүн бүрийн эсэд эдгээр үсгүүд 3 тэр бум байдаг гээд боддоо!!! Та өөрийнхөө утасны хонхыг яаж дуугарахыг нь тохируулдаг шиг ДНХ нь эсэд яахыг нь зааварчилдаг юм. ДНХ бол 3 тэр бум үсэг бүхий кодоос бүрдсэн эсийг тодорхой байдлаар ажиллахыг нь хэлж өгдөг програм юм. Энэ бол иж бүрэн гарын авлага юм.13

Яагаад ийм гайхалтай юм бэ? Хэн нэгэн нь… яаж ийм мэдээлэл хүний эсэд хийсээд ороод ирсэн юм бол гэж асуух байх. Эдгээр нь зүгээр химийн нэгдлүүд биш, хүний бие тодорхой замаар өсөж хөгжихийг нь нарийн зааварчилдаг химийн нэгдэл юм. Програмчлагдсан мэдээллийн хувьд байгалийн болон биологийн хүчин зүйлсээр тайлбарлах нь учир дутагдалтай. Бид хэн нэгэнээр зориуд бичигдээгүй гарын авлага болон мэдээллийг ханаас ч олж чадахгүй.

5. Тэр бидний араас хөөцөлддөг учраас Бурхан байдгийг бид мэднэ. Тэр биднийг өөртөө ирүүлэх боломжийг санаачилсаар байдаг.

Би нэгэн цагт бурхангүй үзэлтэн байсан. Ихэнх бурхангүй үзэлтнүүдийн адил Бурханы талаарх итгэл үнэмшил намайг залхаадаг байлаа. Байдаг байсан ч итгэхгүй гэсэн хандлагатай байсан ч итгэгч хүмүүс маш их цаг зав, халамж анхаарал, хүч хөдөлмөрөө тэдгээр хүмүүст зарцуулдгийн учир юу юм бол оо? Хүмүүст ойлгуулахын тулд итгэгчдийг чухам юу ингэж их зүтгэхэд хүргэдэг вэ? Би бурхангүй үзэлтэн байхдаа “өөрийн ойлголтоо” сул дорой, төөрөлдсөн гэмээр тэдгээр “итгэгч”-дийн горьдлого нь бүтэшгүй хэрэг юм гэдгийг ойлгоход нь туслах сайхан сэтгэл гэж тооцдог байлаа. Гэхдээ намайг нэг итгэгч Бурханд итгүүлэхээр ятгахад нь үнэмшүүлж чадах нь уу үгүй юу гэж дотроо их сонирхож байлаа. Би Бурханы тухай асуултуудаас салж, санаа амрах юмсан гэж хүсдэг байсан хэрэг. Минийхээр бол хэрэв итгэгчдийн буруу болохыг бүрэн нотлох юм бол асуудал нэг тийш болж, би өөрийн дураар чөлөөтэй амьдрах боломжтой болох байлаа.

Хариулахгүй байхын аргагүй асуултыг Бурхан надад тулгаж байсан болохоор Түүний тухай асуудал миний сэтгэлд тийм хүнд жин дарж байсныг би тэгэхэд ухаараагүй явсан юм. Эцэстээ энэ байдал нь Бурхан надад Өөрийгөө таниулахыг хүсдэг болохыг ойлгоход хүргэсэн юм. Тэр биднийг Өөрийг нь таньж мэдэх гэсэн сонирхол бүхий төрөлхийн чанартайгаар бүтээсэн. Тэр Өөрийг нь байгаа болохыг мэдэж болох нотолгоонуудаар биднийг хүрээлж, Өөрийн оршин тогтнож буй талаарх асуултыг бидний бодолд зугтахын аргагүйгээр тавьсаар байдаг. Би Бурханы тухай бодлоос мултарч чадаагүйн учир энэ. Тийнхүү Бурханы оршин буйг хүлээн зөвшөөрөх сонголтыг хийх тэр өдөр миний залбирал “За за, Та яллаа...” гэж эхэлсэн юм. Бурхангүй үзэлтнүүд Бурханд итгэх явдлаас залхдаг нь магадгүй Бурхан тэдний төлөө санаа тавин, араас нь идэвхтэйгээр дагаж байгаа учраас ч байж болох юм.

Үүнийг амсаж туулсан нь ганц би биш ээ. Алдарт зохиолч Левис.К.С** дурсан хэлэхдээ “…орой бүр, ажлаасаа хоромхон төдий амсхийх бүрд, миний үнэн голоосоо уулзахыг хүсээгүй тэр Нэгний эгцлэн ойртохыг би мэдэрдэг байсан. Эцэст нь би дотроо тэмцэлдэхээ больж, бууж өгсөн. Бурхан үнэхээр Бурхан байсныг хүлээн зөвшөөрөхдөө өвдөг сөгдөн залбирч билээ. Магадгүй тэр орой бүх Английн хувьд хамгийн гунигтай бөгөөд хэн ч хүсээгүй эргэлтийг авчирсан мөч байсан болов уу.”

Левис Бурханыг мэдсэнийхээ үр дүнд "Гайхшируулсан баяр хөөр" нэртэй номоо бичихээр болсон юм. Надад ч бас Бурханы оршин буйг шударгаар хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байгаагүй. Хэдхэн сарын дараа надад зориулсан Түүний хайр намайг үнэхээр гайхшируулсан юм.

6. Есүс Христ бол Бурхан өөрийгөө илчилсэн дээрх баримтуудаас илүү тод, хамгийн онцгой илрэл юм.

Яагаад Есүс гэж? Дэлхийн голлох шашнуудыг судалж үзэх юм бол Будда, Мухаммед, Кунз болон Мосе нарыг, мөн тэд өөрсдийгөө багш эсвэл зөнчид гэж тодорхойлсон болохыг та олж мэднэ. Тэдний хэн нь ч өөрсдийгөө Бурхан гэж тунхаглаагүй юм. Гайхалтай нь Есүс Өөрийгөө тэгж хэлсэн. Энэ нь Есүсийг бусад бүх шашнуудаас ялгадаг юм. Тэр, Бурхан байдаг, та одоо ч Түүнийг харж байна гэж хэлж байсан. Түүний хэлсэн үг тэнгэрт буй Эцгийнхээ тухай байсан. Хэдийгээр Тэр газар дээр байсан хир нь тэнгэрт оршигч Эцгийн тухай ярьж байсан нь Эцгээсээ хагацаж ирсэн хэрэг биш, харин маш ойр дотно нэгдэл, хүн төрөлхтний хувьд хосгүй Нэгэн мөн гэдгээ харуулах гэж ирсэн хэрэг байсан юм. Есүс Өөрийг нь харсан бүхнийг Эцгийг харсан, түүнд итгэсэн бүхэн Эцэгт итгэсэн хэрэг юм гэж хэлсэн.

Тэр хэлэхдээ “Би бол ертөнцийн гэрэл мөн, Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно”14 гэсэн. Тэр зөвхөн Бурханд л байж болох чанаруудаараа хүмүүсийн анхаарлыг ихэд татсан юм. Эдгээр нь хүмүүсийн нүглийг уучлах, гэмт муу зуршлуудаас нь салгах, хүмүүст сэтгэл дүүрэн амьдралыг өгөх, мөн Диваажин болох Тэнгэрийн Улс дахь мөнх амьдралыг өгөх Түүний эрх мэдэл зэрэг нь юм. Бусад агуу багш нар хүмүүсийг зөвхөн өөрсдийнхөө хэлсэн үгэнд голчлон анхааруулдаг байсан бол, харин Есүс, Өөр уруугаа хандуулсан юм. Тэр “Миний үгийг дагавал чи үнэнийг олох болно” гэж хэлээгүй. Харин Тэр “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”15 гэж хэлсэн билээ.

Тэр Өөрийгөө Бурхан болохыг юугаар баталсан бэ? Хүний хийж чадахгүйг тэр хийсэн юм. Есүс ер бусын гайхамшгуудыг үйлдсэн. Тэр сохор, тахир дутуу, сонсголгүй … хүмүүсийг эдгээж, тэр ч байтугай зарим хүмүүсийг үхлээс амилуулж байсан. Түүнд бодит байдлаас давсан хүч байсан … багахан хүнснээс хэдэн мянган цугларагсдад хүрэлцэхүйц хүнсийг бүтээж хооллосон. Тэр байгалийн хүчнээс давсан гайхамшиг хийсэн … нууран дээгүүр алхаж, хэсэг нөхдийнхөө төлөө догширч байсан далайн шуурганд тушааж намжаасан. Хүмүүс Түүнийг газар сайгүй дагаж байв. Учир нь Тэр байнга тэдний хэрэгцээг хангаж, гайхамшгуудыг үйлдэж байсан юм. Тэр, та нар миний хэлсэнд итгэхийг хүсэхгүй байгаа бол Би та нарт хэлье, ядаж харж буй гайхамшгуудын улмаас Надад итгээч гэж хэлсэн.16

Бурханы дөлгөөн, хайраар дүүрэн, бидэнтэй харилцаатай байхыг чин сэтгэлээсээ хүсдэг болохыг Есүс Христ харуулсан. Бид амиа бодсон, сул талуудтай ч Тэр бидэнд ийнхүү ханддаг. Бурхан хэдийгээр биднийг гэмтэн, Түүний шийтгэлийг авах зохистой гэдгийг мэддэг ч гэлээ бидний төлөөх хайр нь Түүнийг бидэн дээр өөр төлөвлөгөөтэйгөөр ирэхэд хүргэсэн юм. Бурхан, Өөрөө хүний дүрийг өмсөж, бидний төлөө бидний гэмийн шийтгэлийг үүрсэн. Инээдтэй байна уу? Магадгүй. Гэвч хүүхдэдээ хайртай олон аавууд хэрэв тэд чаддаг сан бол хорт хавдрын улмаас асрамжид орсон хүүхдийнхээ өвчнийг өөртөө дуртайяа авах байсан. Бид Бурханыг хайрлах болсон шалтгаан нь Тэр Өөрөө биднийг эхэлж хайрласан учраас юм гэж Библид хэлдэг.

Есүс бидний өмнөөс үхсэн учраас бид уучлагдах болсон. Дэлхийн шашнуудаас ялгаатай нь Өөрт нь хүрэх замыг Бурхан Өөрөө тавьсан бөгөөд, зөвхөн Есүсээр дамжуулан хүн төрөлхтөнд тусламжийн гараа сунгадаг. Есүс бидний хэрэгцээг ханган Өөртөө ойртуулж, хайрын ариун сэтгэлээ батлан харуулдаг. Есүсийн үхэл ба дахин амилалтын улмаас Тэр өнөөдөр бидэнд шинэ амьдрал өгөхийг хүсдэг. Бид уучлагдаж, Бурханаар бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, мөн Бурханы чин үнэнч хайрыг мэдэрч чадна. Тэр айлдахдаа: “Би чамайг үүрдийн хайраар хайрласан, тиймээс би чамайг хайр энэрлээр татсан билээ”17 гэсэн. Энэ бол Өөрийгөө зориулж буй Бурхан.

Бурхан байдаг уу? Хэрэв та Есүс Христийг судалж мэдэхийг хүсэж байгаа бол, бид танд “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болно.”18 гэж хэлэх байна.

Бурхан агуу ч гэлээ таныг Өөрт нь итгэхийг албадахгүй. Харин оронд нь, биднийг сайн дурын үүднээс Өөрт нь хандаасай гэсэндээ Тэр Өөрийнхөө оршин байгаагийн баталгааг бидэнд хүрэлцэхүйцээр хангаж өгсөн. Нар ба дэлхийн хоорондох төгс зай, усны дахин давтагдашгүй химийн шинж чанарууд, хүний тархи, ДНХ, Бурханыг гэрчилж буй хүмүүсийн тоо, Бурхан байгаа эсэхийг мэдэх гэсэн оюун санаа ба зүрх сэтгэлийн зовуурь, Есүс Христээр дамжин Өөрийгөө илэрхийлэх гэсэн Бурханы хүсэл. Хэрэв танд Есүсийн тухай болон яагаад Түүнд итгэх учиртайг илүү мэдэх хэрэгтэй байгаа бол Энэ үнэн үү? сэдвийг үзээрэй.

Та Бурхантай харилцаагаа эхлүүлэхийг хүсэж байна уу? Одоо ч болно.

Энэ бол таны шийдвэр, ямар ч шахалт байхгүй. Гэвч та Бурханаар уучлагдаж, Түүнтэй харилцаатай байхыг хүсэж байвал яг одоо та өөрийнхөө гэмийг уучлахыг болон таны амьдралд орж ирэхийг Түүнээс гуйж болно. Есүс: “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний амьдралд орж ирэх болно”19 гэж хэлсэн. Хэрэв та үүний адил Түүнд сэтгэлээ нээмээр байгаа бол танд энэ арга тус болох болов уу: “Есүс ээ, миний гэмийн төлөө амиа зориулсанд баярлалаа. Та миний амьдралыг, бас уучлагдах хэрэгтэйг минь мэднэ. Яг одоо намайг уучилж, амьдралд минь орж ирээч гэж би танаас гуйж байна. Би таныг үнэхээр хэн болохыг мэдмээр байна. Миний амьдралд яг одоо орж ирээч. Надтай харилцаатай байхыг хүсдэгт тань баярлалаа. Амен.”

Та Бурхантай хувиршгүй мөнхийн харилцаа тогтоосон. Есүс, Өөрт нь итгэдэг бидэнд хандан, “Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй”20 гэж хэлсэн.

Энэхүү баримтуудыг хараад хүн Бурхан байдаг болохыг, мөн Түүнтэй хувьчлан дотно танилцаж болохыг ойлгож болно.

 Би өөрийн амьдралдаа Есүсийг орж ирэхийг дөнгөж сая гуйлаа (зарим тус болох мэдээлэл бий)…
 Есүсийг амьдралдаа урьж оруулах талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?… Би Түүнийг амьдралдаа урихыг хүсэж магадгүй.
 Надад асуулт байна…

* Луис Пастевр (Pasteur- Louis) – 19-р зууны үед шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан францын химич, бактерилогич эрдэмтэн. Тэрээр анхны вакциныг хийж галзуу, антракс, булчин задрах тахал зэрэг халдварт өвчнүүдийн эсрэг хэрэглэж байжээ(Britannica.com).
** Левис.К.С (Lewis.C.S.) – Английн алдарт эрдэмтэн зохиолч. Тэрээр 40 орчим номын зохиогч бөгөөд зохиолуудынх нь нэг болох “Chronicles of Narnia” буюу бидний мэддэгээр “Нарниагийн Түүх” гурамсан зохиолоороо олноо танигдсан. (Britannica.com).

Зүүлт: (1) Ром 1:19-21 (2) Иеремиа 29:13-14 (3) R.E.D. Clark, Creation (London: Tyndale Press, 1946), p. 20 (4) The Wonders of God's Creation, Moody Institute of Science (Chicago, IL). “Бурханы Бүтээлийн Гайхамшгууд” цуврал, Мүүдийн Шинжлэх ухааны институт (Чикаго, Илинойс). (5) Дээрх эх сурвалжид бий. (6) Дээрх эх сурвалжид бий. (7) Дээрх эх сурвалжид бий. (8) Иохан 8:12 (9) Иохан 14:6 (10) Иохан 14:11 (11) Иохан 31:3 (12) Иохан 3:16 (13) Илчлэлт 3:20 (14) Иохан 10:27-29

ХУВААЛЦАХ:  

TOP