Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Хэн Бурханыг бүтээв?

Ямар нэг зүйл оршин байгаа бол үүнийг бий болоход өдөөсөн шалтгаан заавал байх ёстой. Ном зохиолчтой, хөгжим зохиогчтой, үдэшлэг ч бас эзэнтэй! Эхлэлтэй бүхэнд үүнийг эхлүүлсэн ямар нэг эх үүсвэр байдаг.

Орчлон ертөнцийг аваад үзье. Эрдэмтэд нэгэн цагт "тогтонги төлөвийн" онол буюу орчлон ертөнц ямар ч эхлэлгүй үргэлж оршсоор ирсэн гэдэг үзлийг баримталдаг байсан.

Сансрын уудам дах баримт нотолгоонууд өнөөдөр “Их тэсрэлт” буюу нэгэн цагт ертөнц үүсэн бий болсон хэмээх онолыг баталж байна. Бидний амьдарч буй орон зай, цаг хугацаа, матери, энерги бүхэн нь онцгой, цор ганц эхлэлтэй байсан.

Нэгэнт ертөнц үүрд оршин байгаагүй, үүсэн бий болсон учраас (ганц эхлэлтэй) өөр ямар нэг бодит зүйл үүнийг үүсгэсэн эсвэл бүтээсэн байж таарна.1

Байгаль дээр биднийг олж хардаг бүхэнд эхлэл бий. Бурхан харин өөр ангилалд багтах ба тийм байхаас ч өөр аргагүй. Бурхан бүх бүтээлүүд, хүн төрөлхтөн, оршин буй бүхнээс ялгаатай бөгөөд өөрийн бүх бүтээлүүдээс үл хамааран тусгаар оршигч Нэгэн билээ. Бурхан бол бусдаас хамааралгүй, тусгаар бие даасан, дангаар оршигч билээ. Библид Бурханыг яг ингэж дүрсэлсэн бөгөөд Бурхан ч өөрийгөө ийнхүү илэрхийлсэн юм. Яагаад Бурхан ийм байх ёстой гэж?

Энэ ертөнцийг өөрөөр тайлбарлах аргагүй юм. Ертөнц өөрөө өөрийгөө бий болгож чадахгүй. Энэ нь үргэлж оршин байгаагүй. Мөн өөрийн бүтээсэн ямар нэг зүйлээр бүтээгдсэн байх ч боломжгүй. Яагаад үгүй гэж?

Ертөнц Бурханаар бүтээгдсэн, харин Бурхан өөрөө мөн хоёрдогч хүч чадал бүхий Бурханаар бүтээгдсэн, тэр Бурхан нь бас гуравдагч хүч чадалтай Бурханаар бүтээгдсэн гэх мэтээр үргэлжилсэн гэж маргах нь утгагүй хэрэг. Ямар нэг үүсгэгч бодит зүйл заавал байх ёстой бөгөөд тэр зүйл нь өөрөө үүсээгүй (эсвэл бусдыг хөдөлгөдөг боловч өөрөө хөдөлдөггүй) байх ёстой хэмээн Аристотель шаргуу нотолж байв . Яагаад? Хэрвээ тасралтгүй үүсэн бий болох үйл явц үргэлжилсээр байсан гэж үзвэл энэ бүх үйл явц хэзээ ч эхлэх боломжгүй байсан гэсэн дүгнэлтэд хүрнэ.2

Бурхан оршин буйн талаар өөр баталгаануудтай танилцахыг хүсэж байна уу? Бурхан байдаг уу? хэсгийг үзнэ үү.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

(1, 2) Кеннет Ричардсын Сэмплс цуврал(2007 он), Коннекшнс, Гутгаар боть. www.reasons.org-с иш татав.

ХУВААЛЦАХ:  

TOP