Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс Өөрийгөө Бурхан гэж хэлсэн үү?

Есүс Бурхан мөн үү? Өөрийнх нь талаарх сонирхолтой тунхгуудыг шалгаж үзье…

Анхны үеийн дагалдагчид Есүсийг хүний дүрээр ирсэн (100%) төгс Бурхан гэдэгт үнэхээр итгэдэг байсан. Паул хэлэхдээ, “Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр…Түүний дотор Бурханы төгс дүүрэн нь байхаар соёрхогдсон” гэжээ. Иохан дэлхий ертөнцийг Есүс бүтээсэн гэж хэлсэн. Харин Петр “Түүнд итгэгч хүн бүр Түүний нэрээр гэмийн уучлалыг хүлээн авна” гэж хэлжээ.

Гэтэл Есүс Өөрийнхөө тухай юу гэж хэлсэн бэ? Тэр Өөрийгөө Бурхантай адилтгасан уу? Библид өгүүлснээр бол үнэхээр тийм! Есүс энэ дэлхий дээр байх үедээ хэлсэн зарим нэг тунхгуудыг доор дурдав.

Есүс Бурхан үү? Тэр Бурхан болохоо хэрхэн харуулсан бэ?

Иудейчүүд Түүнд, “Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу?” гэхэд Есүс тэдэнд “Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн гэж айлдав.” Тэгтэл тэд Түүн үрүү чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. (Иохан 8:57-59)

“Би болон Эцэг нэг юм.” Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд, “Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ?” гэхэд иудейчүүд Түүнд, “Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ, Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв”. (Иохан 10:30-33)

Есүс хашхиран, “Надад итгэгч хүн Надад итгэж байгаа биш, харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч хүн Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн" (Иохан 12:44-46) гэж хэлэв.

Тэгээд Тэр тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд “Та нарт Би юу хийж өгснийг мэдэж байна уу? Та нар намайг Багш, Эзэн гэж дууддаг. Та нар зөв ярьж байна. Учир нь Би үнэхээр мөн. Тэгвэл Би Эзэн, Багш байтлаа та нарын хөлийг угаасан бол та нар мөн нэг нэгнийхээ хөлийг угаах ёстой” (Иохан 13:12-14) гэв.

Есүс, “Би бол зам, үнэн, амь мөн, Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа гэлээ. Филип Түүнд, “Эзэн, бидэнд Эцэгээ харуулаач. Энэ л бидэнд хангалттай гэв. Есүс, “Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү, Филип ээ! Намайг харсан хүн Эцэгийг харсан. Гэтэл “Бидэнд Эцэгээ харуулаач“ гэж чи яаж хэлнэ вэ?” (Иохан 14:6-9)

Есүс Бурхан мөн үү? Тэр Өөрийгөө хэрхэн тодорхойлсон бэ?

Есүс тэдэнд, “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэрээс буух талхыг та нарт Мосе өгөөгүй, харин тэнгэрээс буух жинхэнэ талхыг өгөгч нь Миний Эцэг мөн. Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ. Тэгтэл тэд, “Эзэн, энэ талхаа бидэнд үргэлж өгч байгаач” гэв. Есүс тэдэнд, “Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй” гэлээ (Иохан 6:32-35).

Тэгээд Есүс тэдэнд дахин, “Би бол Ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав. Тэгтэл Фарисайчууд Түүнд, “Та Өөрийгөө гэрчилж байна. Таны гэрчлэл үнэн биш гэсэнд, Есүс хариуд нь тэдэнд, “Хэдийгээр Би Өөрийнхөө тухай гэрчилж байгаа ч гэсэн, Миний гэрчлэл үнэн байна. Учир нь Би хаанаас ирснээ, хаашаа явахаа мэднэ. Харин та нар Миний хаанаас ирснийг, эсвэл хаашаа явахыг мэдэхгүй” гэлээ (Иохан 8:12-14).

Тэгээд Есүс дахин тэдэнд, “Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд мөн. Надаас урьд ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. Би бол үүд мөн. Хэрэв хүн надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.“ (Иохан 10:7-11)

Марта Есүст, “Эзэн, Та энд байсан бол миний ах үхэхгүй байх байсан. Тийм боловч одоо Та Бурханаас юу ч гуйсан, Бурхан Танд өгнө гэдгийг би мэдэж байна гэв. Есүс түүнд, “Чиний ах амилна” гэхэд Марта Түүнд, “Эцсийн өдрийн амилалтад тэр амилна гэдгийг би мэднэ” гэв. Есүс Мартад, “Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна. Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Чи үүнд итгэж байна уу?” гэж асуув. Марта, “Тиймээ, Эзэн, Та бол Бурханы Хүү болох Христ, Ертөнцөд ирэх Нэгэн мөн гэдэгт би итгэсэн гэлээ.” (Иохан 11:21-27)

Есүс Бурхан мөн үү? Тэр энэ дэлхийд юу хийхээр ирсэн гэж хэлсэн бэ?

Харин Есүс тэднийг Өөртөө дуудаад, “Харь үндэстний захирагчид тэднийг ноёрхдог бөгөөд ихэс дээдэс нь тэднийг захирах эрх мэдэл эдэлдгийг та нар мэднэ. Та нар тэгж болохгүй. Харин та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Үүнчлэн Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ гэв.” (Mатай 20:25-28)

Учир нь Есүс шавь нартаа зааж, тэдэнд, “Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална. Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав. Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй. Тэд Түүнээс асуухаас ч айж байлаа.” (Maрк 9:31-32)

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан Өөрийн Хүүгээ Ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрд итгээгүй юм.” (Иохан 3:16-18)

“Эцэгийн надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэх хүнийг Би огт хөөж гаргахгүй. Яагаад гэвэл Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. Түүний Надад өгсөн бүгдээс Би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амилуулах нь Намайг Илгээгчийн хүсэл мөн. Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна гэж айлдлаа.” (Иохан 6:37-40)

Есүсийг Бурхан гэдэгт эргэлзсэн хэвээрээ байна уу? Есүсийн хэлсэн үг, түүний яагаад ирсэн учрыг библийн “Иохан”.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP