Британийн гүн ухаантан Др. Энтони Флью бурхангүй үзлийн гол төлөөлөгч байсан бөгөөд мэтгэлцээнээс мэтгэлцээн дамжсан тун идэвхтэй нэгэн байв. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдсэн шинжлэх ухааны нээлтүүд түүнийг зайлах аргагүй эцсийн дүгнэлтэд хүргэжээ. 2004 оны 12 сард хийгдсэн видео ярилцлагадаа тэрээр "Энэ амьдралын төдийгүй байгаль дэлхийн нарийн тогтолцооны цорын ганц сайн тайлбар бол Супер -оюун ухаан юм."1 хэмээн хэлж байв. Түүний дүгнэлтийг илүү тодруулж өгсөн зүйл нь ДНХ-ийн талаар хийсэн нээлтүүд юм. Үүний учир шалтгааныг энд харцгаая.
Бидний биеийн эсүүд дэх ДНХ нь маш нарийн компьютерын програмтай төстэй байдаг.
Зүүн талд байгаа зурагт 1 ба 0-ийн тооны нийлэмжээр (хоёрлосон код гэж нэрлэдэг) бүтсэн компьютерын програм байгааг та харж байна. Эдгээр нэг ба тэгийн тоонуудыг хэрхэн дараалуулж, эрэмбэлж байгаагаас хамааран компьютерын програм зөв ажилладаг.
Үүнтэй нэгэн адил, ДНХ нь А, Т, Г, Ц үсгээр товч тэмдэглэгддэг дөрвөн төрлийн химийн элементээс бүрддэг. Нэг ба тэгийн тооны нэгэн адилаар, хүний эс дэх эдгээр үсгүүд нь ЦГТГТГАЦТЦГЦТЦЦГАТ гэх мэтчилэн байрладаг. Эдгээр үсгүүдийн эрэмбэ дараалал нь тухайн эсийн үйлдлийг чиглүүлж байдаг.
Гайхалтай нь юу вэ гэвэл, таны бие дэх эс нэг бүрд буй өчүүхэн жижиг орон зайд бичигдсэн эдгээр кодууд нь гурван тэр бум үсэг бүхий урттай байдаг аж!!2
Нэг эс дэх ДНХ-ийн мэдээллийн хэмээг гаргахын тулд "хүн үүнийг нэг секундэд гурван үсэг унших хурдаар өдөр шөнө нэг ч тасалдалгүй үргэлжлүүлэн уншсан ч гучин нэгэн жил шаардагдах аж."3 Байзнаарай, үүнээс ч илүү зүйлс бий шүү.
Бүх хүний ДНХ-ийн 99,9% нь генетик бүтцийн хувьд ижил байдаг гэдгийг нотолсон байна.4 Харин энэ үлдсэн ганц бутархайн хувьд эдгээр гурван тэр бум үсэг таны эсүүд дотор ямар эрэмбэ дараатай байгаа нь таныг бусдаас ялгаатай онцгой нэгэн болгодог аж.
АНУ-ын засгийн газар есөн оронтой аюулгүйн код олгох байдлаар өөрийн орны иргэдэд иргэний таних тэмдэг олгодог. Харин, таны бие дэх эс нэг бүрд гурван тэрбум үсэг бүхий, зөвхөн танд л хамаатай ДНХ бүтэц байдаг. Энэ код нь таныг хэн болохыг тодорхойлж мөн таны эсийг тасралтгүй удирдан чиглүүлж байдаг.
Хүний Геном судлал (хүний ДНХ бүтцийг хэлбэржүүлэгч) Төслийн захирал Др.Франсис Коллинс хэлэхдээ: "ДНХ бол эсийн цөмд оршдог зааварчилгаа бичээс, програм хангамж."5 гэж үзэж болно хэмээжээ.
Мэдээллийн салбарт мэргэшсэн Перри Маршал дээрх санааны хэрэгжилтийн талаар: "Хэн нэгэн загварчилж зохион бүтээгээгүй компьютерын програм гэж огт байдаггүй.... аль нэг хэлээр код, програм эсвэл мессеж [аль нь ч бай] өгөгдсөн л бол үүний цаана заавал ямар нэгэн оюун ухаан байх ёстой."6 гэж хэлсэн байна.
Өмнө нь бурхангүй үзэлтэн байсан Др. Антони Флью асуусантай адил, эсүүдэд заавар өгдөг энэ гурван тэрбум үсэгтэй кодын талаар бид өөрсдөөсөө асуух нь зүйн хэрэг буй заа. Энэ код бичээсийг хэн бичсэн бэ? Энэхүү амьд ажилладаг кодыг бидний эсийн дотор хэн байрлуулсан юм бол?
Энэ нь яг л та далайн эрэг дагуу алхах зуураа элсэн дээр "Маяк Мишелд хайртай" гэж бичсэнийг олж харахтай ижил юм. Далайгаас ирэх давлагаа үүнийг бичээгүй харин хүн үүнийг бичсэн гэдгийг та шууд мэднэ. Энэ бол маш тодорхой үг юм. Маш тодорхой илэрхийлэмж юм. Үүний нэгэн адилаар ДНХ-ийн бүтэц нь маш нарийн зохиогдсон, гурван тэрбум үсгээр бичигдсэн бөгөөд эсийн үйл ажиллагааг чиглүүлж, мэдээлж байдаг зүйл юм.
Бидний эсүүдэд оршин буй энэ маш ухаалаг мэдээ, кодлолтыг бид яаж тайлбарлах вэ?
2000 оны 6 сарын 26-нд Ерөнхийлөгч Клинтон хүний геномын дарааллыг олж тогтоосон хүмүүст баяр хүргэж байв. Ерөнхийлөгч хэлэхдээ, "Бурханы энэ амьдралыг бүтээхдээ хэрэглэсэн тэр хэлийг бид өнөөдөр сурч байна. Бурханы хамгийн ариун, нандин бэлгийн гайхалтай, үзэсгэлэнтэй, нарийн нийлмэл байдлыг урьд урьдаасаа ч илүү бахдан биширч байна."7 Хүний Геном судлалын Төслийн захирал Др. Франсис Колинс Клинтоны дараа индэр дээр үг хэлсэн бөгөөд, "Өмнө нь зөвхөн Бурхан л мэддэг байсан бидний тухай зааварчилгааны энэ номыг хамгийн түрүүнд зурвас ч гэсэн харсан нь үнэхээр бахадмаар бөгөөд даруусахгүй байхын аргагүй хэрэг юм."8
Хүний биед буй ДНХ-ийн бүтцийг харвал түүнийг хэн нэгэн оюун ухаантан (гайхалтай ухаалаг) загварчилсан гэдгийг анзаарахгүй өнгөрөх боломжгүй юм.
Библиэс харвал (энэ нь өөрөө маш нарийн бүтэцтэй) Бурхан бол бидний оршин буйг Эхлүүлэгч төдий биш харин тэрээр бидний оршин буйг утга учиртай болгодог Харилцаа юм. Бид харин Бурханыг сонсож, Бурханд итгэх аваас Амьдралаас бидний хүсэн хүлээдэг бүхий л бодит бус хэрэгцээнүүд буюу, ямар ч нөхцөлд хангалттай хүчтэй байх, баяр хөөр, мэргэн ухаан, бид хайрлагдсан гэдгээ мэдрэх зэргийг Бурхан л бидэнд өгдөг билээ. Тэр бол бидний энэ амьдрал дахь хамгийн агуу, хамгийн найдвартай хөтөч билээ. Тэр Өөрийн алдрын төлөө, бидний төлөө, мөн бидэнд хайртай учраас, ДНХ-г хүний биеийн эсийг удирдуулахаар зохион бүтээсэн шигээ бидний амьдралыг ч мөн зөв сайн байлгахаар удирдан чиглүүлэхийг хүсдэг.
ДНХ яагаад чухал вэ? Энэ бол Бурхан оршин буйн өөр нэг баталгаа юм. Тэр бидний биеийг төлөвлөн бүтээсэн. Тэр мөн таны амьдралыг зохион бүтээж чадна гэдэгт та итгэж болно. Та Бурхантай харилцаагаа эхлүүлсэн үү? Хэрхэн эхлүүлэх талаар эндээс хараарай: Бурханыг Хувьчилан мэдэх нь.
“Бурхан бодитой юу?” хэмээх асуултад хариулт авахын тулд илүү мэдээлэл хүсвэл энд үзээрэй: Бурхан байдаг гэж үү?
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |
Зүүлт: (1) Healthy-elements.com/atheists.html (2) Хүний Геном судлал төслийн захирал Франсис С. Коллинс Бурханы ярианы хэл, (Free Press, New York, NY), 2006, хуу 1. (3) Ibid. (4) Ibid, хуу 125. (5) Ibid, хуу 102. (6) Мэдээллийн инженер Пэрри Маршал www.cosmicfingerprints.com. (Энэ нийтлэл дэх бусад агуулгууд мөн Пэрри Маршалд хамаатай байж магадгүй.) (7) Франсис С Коллинс, Бурханы ярианы хэл, хуу 2. (8) Ibid, хуу 3.