Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Зайлшгүй үнэнтэй нүүр тулах нь

Үхэлтэй нүүр тулсан түүх ба үхлийн дараах амьдралын талаар мэдсэн нь

Брендон Маркеm

Түүхэн цаг үеийн туршид хүн төрөлхтөнд тулгарсаар ирсэн нэг тохиол бол үхэл билээ. Ямар ч дасгал, хоолны дэглэм, бясалгал, эсвэл хичнээн ч хэмжээний мөнгө бидэнд байлаа гээд үхлээс зугтах аргагүй. Үхэл хэнийг ч ялгадаггүй.

Үхэл ойртох тусам, дараагийн амьдралынхаа тодорхой бус байдлаас болж хүмүүсийн олонх нь айдсаар дүүрдэг. Энэ нь хөгшрөлтийг зогсоох гэж хүмүүс маш их хичээж байгаагаар илэрдгийг бид эргэн тойрноосоо хардаг. Шинэ эм бэлдмэл, илүү найдвартай мэс засал, эсвэл генетикийн шинэ нээлт зэрэг нь амьдралыг уртасгах түлхүүр хэмээн найдах нь элбэг болжээ.

Амар тайвнаар үхэлтэй тулах... Үхлийн дараах амьдрал

Хүн бүр биш юмаа гэхэд ихэнх нь үхэл ирэхэд айж, сэтгэл нь үймдэг. Хэдэн жилийн өмнө миний найз энэ өршөөлгүй дайсантай нүүр тулсан юм. Тэр 16 настайдаа ходоодны хорт хавдартай гэж оношлогдов. Эмч нар чадах бүхнээ хийсэн боловч тус болсонгүй. Жил хагасын турш хоёр өөр хотын гурван ч эмнэлэгт Роб хэвтлээ. Энэ үеэр тэр 41кг турж, бүх үс нь унав. Харамсалтай нь 18 сарын турш дотоодын болон гадаадын эмнэлгүүдээр явсны эцэст түүнд хийх эмчилгээ үлдсэнгүй.

Робын эмч нар арга тасрахдаа амьдралынхаа үлдсэн хугацааг баяр баясалтай өнгөрүүлэхийг ерөөн, түүнийг гэрт нь явуулсан юм. Энэ үед би маш их уй гашууд автсан бөгөөд, хайртай ганц найзаа алдана гэхээс айж, түүнийг эдгээсэнгүй гэж Бурханд галзууртлаа уурлаж байлаа. Роб амьдралаас маш олон зүйлийг амсалгүйгээр дэндүү эрт хорвоог орхих болсонд нь би ихэд харуусаж байлаа.

Үхлийг ялан дийлсэн нь...

Гайхалтай нь Роб над шиг байсангүй. Тэр энэхүү аймшигт хувь тавилантай учрахдаа яг л анхны болзоондоо зогсож буй залуу шиг догдолсон сэтгэлээ барьж ядан байх шиг санагдсан. Их шуурга нөмөрлөх мэт тэр үед түүнд байсан амирлангуй байдлыг бодохдоо, одоо ч би гайхширдаг юм. Энэ амар амгалан нь түүний төрөлхийн чанар ч биш, бас амьдралаас уйдаж, өөрийгөө зөнд нь хаяснаас ч болоогүй, харин онош тогтоогдохоос сарын өмнөхөн гаргасан түүний шийдвэртэй нь холбоотой байсан юм билээ. Роб тэр шийдвэрийг гаргаснаар Бурханы дотор амар тайвныг олсон юм даа.

Роб үхлийн дараах амьдралын тухай мэдсэн байжээ

Тэрхүү амар тайвныг Роб Библиэс олжээ. Библийн Ром номонд “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй." (Ром 3:23) "Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол Есүс Христ доторх мөнх амь юм." (Ром 6:23) гэж бичигдсэнийг Роб уншсан ажээ.

Библийн Исаиа номонд, "Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна." (Исаиа 9:6) гэж дурдагдсан Нэгэн бол Есүс билээ. Энхийн Жонон дэлхийд ирснээр хүн бүр Бурхантай эвлэрэх боломжтой болсон. Роб өөрийнхөө итгэл найдварыг Есүст өгөхөөр шийдсэн юм. Ингэж амар тайван нь түүнд бодитоор ирсэн юм.

Үхлийн дараах амьдрал...бидний шийдвэр

Энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй хүн нь ганцхан Роб бишээ. Харин бид бүгдээрээ ийм шийдвэр гаргах хэрэгтэй. Бурханаас мөнх амийн бэлгийг авах эсэхээ бид шийдэх ёстой. Хэрэв бид Бурханы бэлгийг хүлээн авахаас татгалзвал мөнх үхлээр яллагдаж, Бурханаас үүрд тусгаарлагдана. Гэвч, хэрэв хүлээн авбал мөнх амь биднийх болно.

Мөнх амьтай байна гэдэг нь бие махбодын үхлийг алгасна гэсэн үг биш, харин хэзээ нэгэн цагт бидэнд үхэл нүүрлэхэд тэнгэрийн улсад мөнхөд амьдарна гэдгээ тодорхой мэддэг байна гэсэн үг юм. Энэ бол Робын олж мэдсэн үнэн бөгөөд Бурхантай тогтоох энэ харилцаа нь маш том өөрчлөлтийг авчирдаг. Түүнтэй харилцаатай байснаар өдөр бүр миний амьдрал өөрчлөгддөг болохыг би олж мэдсэн юм.

Хэрэв танд үхэл ойрхон байгаа бол, мөн үхлийн дараа юу болох бол? гэж эргэлзэж байгаа бол, эсвэл амьдралын шуурган дунд яваа бол, танд амар амгалан ба найдварыг авах боломж байгаа шүү. Үүнийг уншаарай: Бурханыг хувьчлан мэдэх нь.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP