Үл таних зочин
Зарим хүмүүс амьдралдаа од шүүрч сайхан амьдардаг. Зарим нь миний л адил тэнцвэргүй харилцаанд орж, урьдчилан хэлэхийн аргагүй донтолт, хэцүү байдалд ордог. Сэтгэл гутралын илрэл нь буруу шийдвэр олон дахин давтагдсанаар бий болдог.
Жишээлбэл: Миний хувьд архидан согтуурснаас болж хүсэл тачаалдаа автан, бэлгийн харилцаанд орсноор алдаа хийсэн юм. Миний санаж байгаа нэг зүйл бол нэгэн залуу мөрнөөс татаж, гэртээ харих цаг болсныг хэлж байсан. Тэр үед хуурамч бичиг баримтын тухай тэнэг яриа болж, Текуйл хэмээх 5 лонх виски дуусаж, 2 найз охинтойгоо өнгөрөөсөн нэг үдэш байлаа. Тина 2 найзаа согтчихвол асрахаар амлав. 20 минутын дараа гэхэд миний хундага хоосорч, бидний үзэж байсан кино ч сонирхол татаж эхлэв. Бие засах газар уруу явах олширч, дэмий чалчих хоёр зэрэгцэв. Зээл тавьсаар, би ч бие засах газраас гарахаа болив. Би “муудсаар” байлаа. Намайг авахуулахаар хэн нэгэн уруу утасдаж байгаа бололтой. Би 3 хоногийг 5 литрийн лонх архитай нөхөрлөн дэн дун өнгөрөөв.
Иймэрхүү байдал, буруу сонголт үргэлжилсээр… Хэтэрхий олон хөвгүүд миний нэрийг мэддэг болж, өдөр шөнийг ч ялгаж чадахгүй өнгөрөөж байлаа.
Хоосрол, гутрал, миний зүрх сэтгэлд тахал болон өссөөр... Миний ухаангүй алхмууд намайг эрх чөлөөгүй, үнэ цэнэгүй болгож байв. Үнэндээ надад сөрөг мэдрэмж л төрж, цөхрөлийн гай гамшиг намайг урхидаж байгааг би мэдэрч байлаа.
Амьдралын шинэ арга замыг хайхаар би хамтран амьдрагч найз залуу Ричтэйгээ Колорадо мужийг зорилоо. Замдаа бид хуримаа хийх тухай ярьж явав. Бид сүүлийн 6 сар амьдрахдаа хар тамхинд орсон юм. Ингээд Колорадод түрээслэх жижигхэн байшин оллоо. Бидний маргаан аль өрөөг марухана гэдэг хар тамхи татах өрөө болгох дээр өрнөв. Хууль зөрчихийг би хүсээгүй юм. Би ажил хийгээд, Ричард коллежид орвол тэр төгссөнийхөө дараа намайг сургуульд оруулна гэж амлав. Би түүнтэй хамт үлдэхээс залхаж байв. Учир нь тэр намайг энэхүү мансуурлын байдалтай нь байлгахыг хүсэж байсан юм. Гэвч 3 сарын дараа гэхэд л би Ричардын наалинхай зангүйгээр байж чадахаа болив. Миний хэзээ ч мэдэрч байгаагүй амьдралыг тэр надад танилцуулсан юм. Би тэр зүйлд нэгмөсөн автсан байлаа. Бүх юм сайхан байлаа. Миний зовж шаналж байсан сэтгэлийн гутрал дарагдсанаар би өөрийгөө амьдаар төсөөлөх болов.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тутам миний төсөөлөл хоосорч эхлэв. Нэгэн удаа би Ричардын ээжийн байшингийн довжоон дээр сууж байсан тэр орой гудамжны гэрлийг эс тооцвол хав харанхуй байв. Би ганцаар, Ричард дотор, хөршүүд унтаж байлаа. Гудамжны харанхуй талын байшингийн дээврээс хэсэг хүмүүс нэлээн чимээ гарган гарч ирсэн нь зугаацаж байгаа мэт байв. Тэд буг чөтгөр мэт, хөршөөр үргэлжлүүлэн доог тохуу хийсээр байв. Тэд намайг анзаарчих байх гэсэн айдастай амьсгаа даран сууж байх тэр мөчид Ричард довжоон дээр гарч ирэв.
Би гудамж уруу гайхсан хэвээр тэд түүнийг хараагүй гэдэгт найдаж байв. Шөнийн харанхуй тэднийг далдалж, эхлэхэд би олж харж чадахаа болив. Ричард миний анхаарлыг сарниулж, бид чалчиж эхэллээ. Миний гуя маш туранхай учир хоорондоо ч шүргэдэггүй тухай сэдэв уруу халив. Өөртөө таалагдахыг би хичээж байсан юм. Ингэх нь нь надад сайхан л байдаг байв. Туранхай байх нь хөвгүүдэд таалагддаг. Гэхдээ энэ нь доройтсоор байгаа байдалд хариулт болж чадахгүй байсан. Ингээд үргэлжлүүлээд байх уу? Тэд дараагийн удаад холдож явахгүй бол яах вэ? Би тэдний дараачийн доог тохуу болбол яах вэ? Энэ бүхэн буруудвал яах вэ? Хэрэв Ричардад энэ тухай хэлбэл чихрээ гартаа барьж чадахгүй байна гэх байх. Дахин ийм байдалд орохгүй гэвэл би ганцаардах болно гэдгээ мэдэх бүр, миний зүрх сэтгэлийн хоосрол эргүүлэг шиг л живсээр байлаа.
Маргааш өглөө нь ердийнхөөсөө эрт сэрээд, тааз ширтэн хэвтлээ. Миний бодол ямар ч эргэлзээгүй хурц болсон байв. Хүн бүр санаа зовдог шиг би ямар ч утгагүй амьдарсан байлаа. Энэ өдрийг хүртэлх миний амьдрал зүгээр л эмгэнэлт жүжиг шиг байв. Эцэст нь энэ өглөөг хүртэл би огт амьдарч байгаагүй гэж өөртөө хэлэв. Би Ричардыг сэрээж, коллежид орох хүсэлтэй байгаагаа, ийм маягаар амьдрахыг хүсэхгүй байна гэдгээ ч хэлэв. Тэр гайхаж хоцров. Ричард хэзээ ч намайг ийм зоримог байхыг урьд нь хараагүй билээ. Хамаатан саднаа дуудаж сурах гэж байгаагаа хэлж дараа өдөр нь салах ёс гүйцэтгэв. Ричардыг орхиж байгаа нь гэр бүлийнхэнд нь аймшигтай байв. Тэр миний төлөө маш ихийг хийсэн байтал би ийм бодлогогүй алхам хийж болно гэж үү?
Би Вашингтоны Их Сургуульд орлоо. Оюутны дотуур байрны 823 гэсэн хүйт даасан өрөөг би хэзээ ч мартдаггүй юм. Коллеж миний амьдралыг өөрчлөх болов уу? Өөрчилнө гэж бодож байсан ч сэтгэл татамгүй тэр өрөөнөөс доорх зүйлийг би мэдэрсэн юм. Дахиад л хоосрол…
Сэтгэл гутралд орж амиа хорлох талаар бодоход хүрэв. Би 8 давхрын цонхоор шидэгдэх тамхины ишнүүдийг гөлрөн тэдэнд атаархах сэтгэл төрж байлаа. Энэ үед би жижиг хар цүнхэндээ дахиад нэг хар тамхи байгаа гэж найдан шүүрч авав. Дахиад ганцхан удаа. Өглөө болохоос өмнө дахиад нэг удаа хоромхон ч гэсэн аз жаргал мэдрэх юм сан. Ийнхүү би улайран гуйж онгичсон боловч юу ч олдсонгүй.
Төвхнөснөөс 7 хоногийн дараа өрөөнд хамт амьдрах охиныг иртэл би цөхөрсөн байдалтай байлаа. Тэр маш гайхалтай охин байсан бөгөөд хүнтэй танилцахдаа гарамгай байв. Хичээлийн эхний 7 хоногт жижиг саадууд тохиолдож байсан ч би давж байв. Миний хоосрол лааз пиво ууснаар дүүрч, сэтгэл гутрал арилна гэдэгт найдсаар байв. Наргих цэнгэх бүр төгсгөл нь адилхан байгаад би эгдүүцдэг байсан. Өөр өөр болгох гэж оролдсоор,... “Хөөе, Бобби, чамд үсний хайч байхгүй юу?”
Миний мөрөөр татсан үсэнд хайч хүрэх тэр мөчид би шүд зуун, миний үс туг тугаараа мөр цээж уруу асгарна. Би бусдын уулга алдахыг сонсож цагаан эрвээхийгээр дүүрсэн довжооны гэрлийн дор зугаацаж байв.
“Тэр, маргааш өглөө харамсана даа” гэхийг сонсов. “Маргааш өглөө түүний царайг хармаар байна” гэж бусад нь шар айрагны лаазан дотроо дүнгэнэлдэж байлаа. Миний өөрийнхөөрөө байх гэсэн хичээл зүтгэлийг үнэлэх болно гэж би бодож байв. Дарсанд согтуурсан нойтон уруулаа шилэмдэн шүд зуув. Би үсээ хусуулахыг үргэлж хүсдэг байсан ба өмнө нь ингэнэ хэмээн хэд хэдэн найз хөвгүүдээ сүрдүүлж байсан юм. Гэвч одоо үүнийгээ би гүйцээчихлээ. Агуу ялалт надад мэдрэгдэж байв. Согтсон бодол санаандаа юуг ялснаа ч мэдэхгүй байв. Ямар ч гэсэн би надад сайхан байхын тулд л үүнийг хийсэн гэдгээ мэдэж байлаа.
Хоёр сарын дараа миний өөрөө гаргасан шийдвэр нэг л буруу санагдав. Хэрэв хэн нэг нь надтай уулзахаар ирсэн бол тэд намайг дэндүү туранхай харагдуулдаг, миний дуртай хувцасны нэг болох, хар даавуун гялгар өмдтэй байхыг харсан билээ. Хэзээ нэг цагт миний бахархаж байсан туранхай байдал одоо бол сул дорой болжээ. Миний энэ туранхай хөл намайг шатны гишгүүрээр зөөж чадахаа больжээ. Нэгэн цагт хөл бөмбөг тоглож, дугуй унаж байсан хөл одоо хэрэггүй болжээ. Хөл минь бүр хэтэрхий туранхай болсон юм. Дотуур байрнаас алхах алхаа бүр маш зовууртай болов. Хөлийн яс хатуу шалтай хавиралдаж, угаалгын өрөө орохоос ч айдаг болов. Нэгэн цагт бахархал төрүүлж байсан хөх одоо агшиж, нүд минь ямар ч баяр хөөргүй болжээ. Миний дотнын найз “Camel Wide” тамхинаас болж, дуу хоолой минь бүдгэрчээ. Миний уруулд хуучин зүүж байсан цагирагнаас болж хар сорви тогтжээ. Миний хуучин ээмэгний ором одоо болтол эдгэрсэнгүй ягааран идээлжээ. Эцэст нь миний хамрын ээмэг зүгээр л дүүжлэгдэж байв.
Би хар хөлтэй ногоон сандлаа аван хувцасны шүүгээний дээд хэсгийг налан суухаар цонх уруу ойртлоо. Цонхоор бусад байр уруу ажиглахад оюутнууд хөлхөж байлаа. Миний хүрч алхаж чадахгүй байгаа тэр л газар… Тамхиа аажуухан сорох зуур надад нэг шинэ бодол төрөв. “Тамхины ишээ дагаад цонхоор үсэрчихвэл яасан юм бэ?”
Энэ миний хүсээд байгаа зүйл минь биш үү? Миний бүх хүч чадал хаашаа алга болчхов? Би чинь хүч чадалтай байсан шүү дээ.
Мөр минь шувтарч, харц минь сул дорой болжээ. Нойргүй шөнүүд ажилладаггүй сэрүүлэгтэй цаг. Хоолны тооцоо хийхэд хүртэл төвөгтэй болов. Хирэндээ ч баригдав. Өрөөнд амьтай зүйл гэвэл зөвхөн сургуулиас өгсөн хөргөгч түүн дотор байгаа муудсан пицца. Би тамхиа няслаад 8 давхрын цонхоор шагайв. Миний харц газарт унаж байгаа тамхины ишэн дээр тусав. Сандлаасаа босон орон дээр суулаа. Дэвтрээ гарган хоосролд өртсөн өөрийнхөө тухай үгнүүдийг жагсааж гарлаа.
Зорилгогүй тэмдэглэл
Утгагүй үгс, үр бүтээлгүй, үнэ цэнэгүй
Амаргүй
Сэтгэлийн түгшүүр
Гундсан
Өлссөн
Хоосорсон
Зовсон, тарчилсан
Ичсэн, санаа зовсон
Эргэлзсэн
Зүг чиггүй
Сохорсон
Тэмдэглэлээ доош харуулан тавиад, дэрэн доогуураа шургаж, уйтгартай бодлоосоо салахыг хичээв. Яагаад ч шинэ зүйлийг бодож олж чадсангүй. Хоосрол өссөөр. Би хэр удаан ингэж явах вэ? Сандлаасаа ховхрох хугацаа хэдийд вэ?
Манай гэр бүлийнхэн, тэдний найз нөхөдтэй харилцах харилцаа захиа төдийгөөр хязгаарлагдаж байв. Надад хамгийн таалагдсан нь, өөрийн гэсэн сүмтэй болох гэж байгаа номлогч, Роднигээс ирсэн захидал байв. Би түүнийг хүндэлдэг байв. Тэр хийж байгаа зүйлдээ итгэлтэй нэгэн байв. Багаасаа би түүнийг эхнэрийнхээ дүүгийн охиныг авч, яг л өөрийнх шиг өсгөснийг нүдээрээ харсан билээ. Тэр манайд ирэхдээ Бурхан ямар эелдэг зөөлөн тухай ярьдаг байлаа. Түүнийг би ярьж байхад, өөрийн эрхгүй амар амгалан, итгэлтэй байдалд нь татагддаг байв.
Би нэг хэсэг түүнийг ерөөсөө хараагүй билээ. Захиандаа тэрээр намайг ямаршуу байгааг асуусан байлаа. Мөн Вашингтоны Их Сургуульд /ВУИС/ сурдаг эхнэртэйгээ уулзахыг захисан байв. Хэрэв тэр ойрхон байсан бол ирэхдээ дуртай байх байлаа гэжээ. Тэр захианд ямар нэг гайхалтай зүйл байлаа. ВУИС –г их л чухалчилсан байв.
ВУИС тийм ч боломжтой, ирээдүйтэй биш гэдгийг мэдээсэй гэж би түүнд ойлгуулахаар хариу захидал бичлээ. Тэр захидалдаа Бурханыг ямар агуу болохыг мөн бичсэн байж билээ. Тэр үнэхээр агуу гэж би егөөдөнгүй бичлээ. Би Роднид өөрийнхөө сэтгэл гутрал болоод золгүй байдлаа, мөн Бурхан миний төлөө юу ч хийгээгүй талаар бичихээр шийдлээ. Би ангийнхнаасаа хэнийг ч алгасаагүй унтсан, мөн өрөөний охин маань найз залууг минь булаасан гэдгээ бичсэн юм.
Би түүнд Есүсийн тухай, Бурханы агуу Хүү Есүсийн тухай , Тэр намайг харанхуйд үлдээж, орхисныг хэлж эхэлсэн юм. Би түүнд Есүсийн тухай бичиж байхдаа нэрийг зөв бичиж мэдэхгүй байлаа.
Е-с-е-с, билүү, үгүй ээ Е-ү-с-ү-с байх. Үгүй ээ нэг л буруу байх шиг. Би горьдлого тасарсан байсан юм. Би чинь Түүний нэрийг яаж зөв бичдэгийг мэдэх хэрэгтэй. Би Христ итгэлтэй гэр бүлд өссөн, багадаа энэ хүнд /Есүст/ дуу дуулж өгдөг байсан шүү дээ. Түүнийг надад хайртай гэж Библи хэлсэн Тэр нэгэн биш үү? Би уцаарлаж эхлэв. Нэрийг нь мэдэх л хэрэгтэй дээ. Е-е-ү- с-ү-с юм уу? Үгүй ээ.
Эцэст нь өрөөнийхөө охиноос асуулаа. Тэр маш хурднаар Е-с-ү-с гэж хэлэв. Байз байз, тэр Түүний нэрийг яагаад маш сайн мэддэг, би мэдэхгүй байдаг билээ? Энэ нэг л тохирохгүй байх чинь. Бөөн бодол эргэлдэж эхлэв. Үгүй би чинь нэрийг нь бүтэн хэлж мэдэхгүй байж, Түүнийг миний амьдралд юу ч хийгээгүй гэж яаж хэлж болох вэ? Бид бие биеэ нэг ч хараагүй тэр ч бүү хэл ерөөсөө уулзаагүй санагдав. Би захиагаа илгээж, ямар ч буруугүй нэгнийг буруутгах хэрэггүй гэж бодлоо. Тэр захиаг илгээснээс хойш миний сэтгэл санаанд маш эмх цэгцтэй бодлууд бодогдож эхлэв. Миний төлөө хариуцлага хүлээх ёсгүй байсан хэчнээн хүмүүсийг би өөрийнхөө найдвар тасарсан, баяр баясалгүй байдалдаа буруутгасан байна вэ? Буруутан нь би өөрөө бол яах вэ? Энэ тухай би огт бодож байгаагүй. Буруутгах ёсгүй хүмүүсийг буруутгаж байсан юмуу? Дахиад л бөөн бодол. “Би чамд үүнийг хэлж байсан биз дээ” гэснийг хүлээж байсан билүү. Би бусдыг буруутгах ёсгүй гэсэн үг үү? Би Бурханыг, нэрийг нь ч бүтэн зөв хэлж чадахгүй байж буруутгаж болохгүй. Тэгвэл буруутан хэн бэ? Би өөрөө юу?
Нам гүм. Би төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг. Миний мэдэх бүх эх үүсвэрүүдээс би залхаж гүйцэв. Коллежоо ч орхилоо. Эхний улиралд тэнцэж чадсангүй. Улирал 12 сард дуусах байсан ч би 11 сард орхисон байсан юм. Коллеж аврал болж чадсангүй.
Ахлах сургуульд байхдаа ажиллаж байсан асрамжийн газарт ажиллаж эхэллээ. Сувилагчийн туслахын ажил байсан юм. Ажлынхаа шугамаар хүмүүстэй холбогдох боломжтой боллоо. Яг л над шиг хайр халамж, хүн гэж тоогдох хэрэгтэй байгаа эмээ өвөө нар тэнд байсан юм. Бид сайн тохирч байлаа.
Хэн нэгнийг онцгойлон хайрлах ёсгүй боловч бүгд л хэн нэгнийг дотночилдог байсан. Би нэг их тусалж чаддаггүй байсан ч Хелен гэдэг жижигхэн эмэгтэйг хайрладаг байлаа. Олзхеймерийн асрамжийн газарт амьдаараа үхдэл болдог байв. Нэг ёсны хүн амьдралынхаа эцэст хөдөлж, харилцаж, юм залгиж ч чадахаа больдог юм. Би Бурхантай бага зэрэг наймаалцав.
Номлогчид ингэж болохгүй гэдэг юм. Бурхантай наймаалцана гэдэг сайн зүйл биш. За яахав, ямар ч гэсэн би наймаалцсан юм. Би Бурханээс, хэрэв тэр миний жижигхэн эмэгтэйг зовоохгүй Өөртөө хурдан авбал Түүнийг дагаж эхэлнэ гэв. Энэ наймааг би Хелен эгчийг тусгаарлагдсан хэвтрийн өрөөнд орохоос 7 хоногийн өмнө хийсэн юм. Манай өвчтөнүүдийн эцсийн зогсоол тэнд байдаг байв.
2 долоо хоног өнгөрлөө. Оройн хоолны завсарлагааны үеэр тамхи татан зогсож байтал, ээлжийн жижүүр ирж, “…, Хелен өнгөрчихлөө” гэж хэлсэн юм.
Тийм хурдан уу? Би тамхиа шидээд, өрөө уруу нь алхлаа. Түүний өрөөнд орж биеийг нь ажиглав. Гэрэл өрөөг дүүргэх шиг болов. Тэр маш амар тайван байв. Нөгөө асрагч хэлэхдээ түүнд жаахан хоол өгчхөөд өөр өрөөнд орчхоод иртэл тэр өнгөрчихсөн байсан гэв. Маш хурдан өнгөрсөн байв. Өрөөндөө олон жил амьдарч, зовж шаналсангүй, өвдсөнгүй, зовж тарчилсангүй. Би наймаагаа саналаа.
Тэр газарт хамт ажилладаг Хейтер гэдэг сайн найз надад байлаа. Хейтер яг надтай адил амьдралын “Яагаад”-уудтай тулгарсан нэгэн байсан юм. Би түүнийг гурав дахь өдрийн орой сүмд надтай хамт үйлчлэхийг урьсанд тэр даруй зөвшөөрлөө. Бид хоёулаа “Бурханы ажил”-ыг хийхээр тохирлоо.
Сүмийн пастор Жое Бурханы талаар сайн мэддэг нэгэн байсан бөгөөд хүмүүсийг Бурхантай уулзуулах боломжийг олгохдоо гаргууд байсан.
Цуглаан энгийн байв. Бурхан бидэнд хэчнээн хайртай, Өөртэйгөө биечлэн харилцаа тогтоохыг хүсэж байдаг тухай ярилаа. Бурханд өгөх зүйл бидэнд байдаггүй, харин Түүний хайрыг авч болно гэдгийг сануулсан юм. Энэ ч миний хувьд шинэ мэдээ байсангүй, харин өөрийнхөө хоосролын талаар санаа зовж байсан учраас тэнд ирсэн юм шүү дээ. Гэвч Бурханы хайрын тухай яриа миний зүрх сэтгэлд сонсох хүслийг бий болгож байлаа. Жое үргэлжлүүлэн Бурханы уучлал, Түүний Хүү Есүс Христээр дамжин ирдэг гэж ярив. Есүс, Өөрөө Бурхан байсан бөгөөд биднийг Бурхантай холбохын тулд загалмай дээр нас барсан юм.
Тэр орой энгийн залбирлаар дууссан юм. Жое хэлэхдээ, “Би та нарыг, Бурханд ямар нэг зүйлийг амлаж залбираасай гэж хүсэхгүй байна. Харин Бурханд зүрх сэтгэлээ нээгээд, “Эзэн, би энд байна” гэж хэлээсэй гэж хүсэж байна” гэсэн юм. Би зөвшөөрлөө. Надад Түүнд өргөх юу ч байхгүй байсан. Эмтэрсэн зүрх сэтгэлтэй, олигтой сурсан юмгүй, найз залуу ч байхгүй, тэгээд ч би настай хүмүүст үйлчилдэг. “Эзэн, би энд байна. Өөрийнхөө хүссэнээ л надад хийгээч” гэв. Би бас дахин наймаалцахыг хүсэж байв. Хэлэхийн аргагүй дулаан хурц зүйл миний зүрх сэтгэлд мэдрэгдсэн юм. Надад уураг бүхий тэжээл шахчих шиг болж, энэ хүч миний бодлыг дулаацуулав. Би нүдээ анихад өрөө тэр аяараа туяа цацрах мэт болов.
Залбирсны дараа нүдээ нээх болоход л яг тэр залбирлыг хийсэн хүн гараа өргө гэлээ. Найзыгаа гараа өргөх нь үү? гэж харахад бид хоёулаа сэмхэн гараа өргөсөн байв. Би баяр хөөрөөр (тэдний хэлдгээр) дүүрч, Жое пасторын гарыг атгасан юм. Би залбирсан шүү гэж түүнд хэлээд талархахыг хүссэн юм.
Инээдтэй зүйл нь тэр өдөр календарь дээр 4 сарын энэ өдрийг тэнэгүүдийн өдөр хэмээн тэмдэглэсэн байдаг юм билээ. Библийн Хуучин Гэрээнд зөвхөн мунхаг хүн л Бурхан байдаггүй гэдэг гэсэн. Би мунхаг байжээ.
Бурхан нүдэнд харагдахгүй бөгөөд би Түүнийг зөвхөн төсөөлж, Түүнтэй тогтоосон харилцаандаа итгэлтэй байж чадсан юм. Шинэ Гэрээний I Тесалоник номонд, “Та нарыг Дуудагч нь итгэмжтэй бөгөөд Тэр мөн үүнийг биелүүлэх болно” гэсэн ишлэлийг би зуурч авсан.
Намайг татах ямар нэгэн зүйл энд байлаа. Энэ нь тэнэг зүйл байлаа ч Бурхан Өөрийнхөө Үг болох Библид, Тэр Өөрийгөө итгэмжтэй найдвартай гэсэн байна. Намайг Түүнээс удаан хугацаагаар тусгаарласан зүйлүүд байжээ. Би өөрөө өөрийгөө цаашид хамгаалах гэж хичээх хэрэггүй юм байна. Тэр миний төлөө санаа тавихыг хүсэж байсан байна шүү дээ. Намайг урамшуулж байсан хоёр дахь шалтгаан нь миний зүрх сэтгэл ямар хоосон байлаа. Бурхан энэ ишлэлд хэзээ ч бууж өгөхгүй гэж амласан байна. Тэр, эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг гэжээ. Амлалт нь тамгалагдсан байна.
Миний амьдралд гарч ирсэн хоёр дахь боломж миний амьдралыг үгүйсгээгүй юм. Миний сурч мэдсэн зүйл ажил хийхэд хэрэг болдог байв. Сургуулиа орхихдоо би бүтэн оноотой байв (Намайг ВУИС-д орж байгаа тул тийм оноо өгсөн байх гэж боддог). Миний боловсрол дүнгийн хувьд Оюутны зөвлөх болон сурах төвийн зүгээс өндөр үнэлэмжтэй байв. Би хаврын улиралд эргэн ирж сууна гэсэн байсан юм. Ингэж болох байсан ч шалгалтандаа муу авах байсан.
Бурхан намайг хайрладаг болсны дараа сургуульдаа эргэж ирэхэд их хэцүү байв. Дарамттай. Одоо бол надад зорилго байна. Намайг хайрладаг Нэгэн надаас ямар нэг зүйлийг хүлээж байгаа. Учир нь надад зориулсан төлөвлөгөө Түүнд байгаа. Би байрандаа буцаж нүүж ирэхэд, надад зохицуулах олон юм байлаа. (Би дотуур байрнаас нүүсэн) Би өрөөгөө түгжээд, долоо хоногийн турш тамхиа татав. Амьдрал ч агуу юмаа. Би үхлийн тухай олон жил төсөөлж байсан бол одоо амьдралын тухай бодох болов.
Би, өөрийгөө их бараанаар мэдрэв. Хүнд байлаа. Давчуу ч байв. Би тайвширч чадахгүй, эхлэх учраа ч олохгүй л байв.
Миний бодлууд гэнэт арилж эхэллээ. Хүлээгээрэй. Иймэрхүү бодол дарамт дахин намайг зовоосонгүй. Бурхан намайг гэмээс чөлөөлсөн шүү дээ. Библид үйлдэл дээрээ баригдсан нэг завхай эмэгтэйн түүхийг гэнэт саналаа. Түүнийг барьж ирсэн хүмүүс шашны талын хүмүүс байсан бөгөөд Есүсийг энэ байдалд яах нь вэ гэдгийг зориуд шалгах гэсэн байдаг.
“Хуулиар бол завхайрсан хүнийг чулуудаж алах ёстой биз дээ” гэж тэд хэлсэн. Тэдний буруушаасан үгс гартаа барьсан бохир чулуутайгаа адил байв. Эмэгтэй элсэн дээр сөхөрсөн байв. Есүс тайвнаар элсэн дээр тонгойн хуруугаараа зурав. Зурангуутаа “Огт гэмгүй нэг нь эхлээд чулуу шид” гэлээ. Бүх хүн чулуугаа элсэн дээр орхиод, явахыг тэр сонсож байсан нь чулуу атгасан байсан болгон гэмтэй учир тэд бас энэ шийтгэлийг хүлээх ёстой гэдгээ мэдэрсэн гэсэн үг байлаа.
Нөгөө эмэгтэй Есүсийг бас өөрийнхөө эсрэг гэж бодож байсан бол харин одоо өөртэй нь юу хуваалцахыг хүлээж байлаа.
“Чамайг буруутгасан хүмүүс хаана байна?”
“Тэд явчихлаа”
“Яв даа, дахин гэм бүү хийгээрэй”.
Эмэгтэй өөрийгөө ганцаар гэмтэй биш юм байна, Есүс ч түүн уруу чулуу шидсэнгүй гэдгийг ойлгон гарч явжээ.
Есүс чулуу шидсэн эсэх нь яагаад чухал байна вэ? Есүс тэнд байсан хүмүүсээс ганцаараа чулуу шидэх эрхтэй нь байсан юм. Тэр ганцаараа гэм зэмгүй байв. Бурхан махан биеэр энэ дэлхийд ирсэн бөгөөд Есүс төгс байсан юм. Бурханы хувьд гэмийг шүүх, уучлах эрх Түүнд байсан. Тэр өөрийгөө хамгийн түрүүнд чулуу шидэх гэмгүй Нэгэн гэдгээ хэлсэн. Үүнд хоёр утга байгаа. Ингэж хэлснээрээ эмэгтэйг яллаж байсан хүмүүсийн гэмийг илрүүлсэн, нөгөө талаар Тэр Өөрийгөө гэмгүй ч гэсэн эмэгтэйг яллаагүй гэдгийг хэлж байна. Есүс , “Би чамайг буруутгахгүй, Харин гэм хийхээ больж, амьдралаа над уруу эргүүл” гэсэн. Хэрэв Есүс намайг ялладаггүй юм бол өөр хэн байж таарах вэ? гэж би бодов. Өөр хэн ч биш. Амьдрал бол доош үхэл уруу явах зүйл биш. Биднийг амьдралын гэнэтийн хэцүү байдлууд, сэтгэлийн шарх, санаагаар унах байдалд ороосой гэж Тэр хүсдэггүй. Есүсээр дамжин, бид итгэл найдварыг олж авч чадна.
Есүс Христтэй тогтоосон харилцаа бол зүрх сэтгэлийн ямар ч өвчнийг эдгээдэг юм. Тэр амьд байгаа учир миний дотор амьсгалж байдаг. Намайг хамгаалдаг мөн чанар нь Бурханы итгэмжтэй найдвартай байдал юм. Намайг эдгэршгүй хэцүү байдалд орохыг зөвшөөрдөг ч Тэр, Өөрөө энэ асуудлыг шийддэг.
Би, одоо хүртэл махан биеийнхээ хүсэлтэй тулгарсаар байна. Бурхан надад хайртай, ямар ч болзолгүй намайг хайрладаг гэдэгт итгэсээр байгаа. Зүрх сэтгэлдээ ч үүнийг би мэдэрдэг. Бурхан намайг хайрладаг. Гэвч би үүнд бүрэн эзлэгдээгүй байсан юм. Би жингээ алдаж байгаагаасаа айж байлаа. Юм идэхгүйгээс болж, маш хурдацтай 50 фунт хүртэл жин хасагдаж турсан байв.
Тамхиа ч татсаар байлаа. Бүх зүйлээ зэрэг больчихвол би үхчхэж магад. Учир нь энэ бүхэнд бие минь дасал болсон гэж бодож байв. Энэ бүхнээс хамааралтай болсон амьдрал минь яаж Бурханаас хамааралтай болох вэ? гэдгийг би сайн мэдэхгүй байлаа.
Амьдрал минь одоо хүртэл хэцүү байсан ч зөвхөн тэр өдрийн төлөө биш, харин миний зүрх сэтгэлийн хоосролоос илүү Бурхантай үүрд хамт амьдрах болов. ААХААН! Энэ бол хүмүүсийн яриад байдаг Бурхан. Сэтгэл хангалуун амьдралаар амьдрахад хэрэгтэй бүхнийг бидэнд өгсөн Тэр Нэгэн. Энэ бол би таныг танилцуулах гэсэн Нэгэн шүү дээ. Энэ хүн бол намайг тамхины иштэйгээ хамт цонхоор үсрэхээс хамгаалсан Есүс Христ юм. Хүссэн хүн бүрийг Тэр, ”Над уруу ир” гэдэг юм.
Түүнийг мэдэхийг хүсвэл Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзээрэй.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |