Брандон Маркетт
Семестр эхлэх бүр нэг л асуудал дахин дахин давтагддаг. Хичээл эхлээд хэдхэн өдөр өнгөрөхөд л хичээл бүр тус тусынхаа хуваариар бөмбөгдчихнө. Эхэндээ энэ бүх хичээлийн хуваарь нь тийм ч хүнд хэцүү санагдахгүй. Үнэндээ бол энэ нь тийм их биш, тийм үү? Ердөө л хэдхэн хуудас. Долоо хоногийн сүүл гэхэд хичээл бүр нэгэн айдас төрүүлмээр зүйлийг төрүүлдэг нь хичээл бүрийн багш ганц өөрийнх нь хичээл ордог юм шиг ханддаг.
Семестрийн явц дахь ажлын ачаалал хүнд хэцүү мэт санагдавч энэ нь тийм ч дааж, давж чадахааргүй зүйл биш юм. Арван зургаан долоо хоногт энэ бүх хичээлийг хийж дуусгахад хангалттай мэт боловч тэгж чаддаггүй билээ. Сурч боловсрох нь бидний амьдралдаа хийх цорын ганц зүйл биш гэдгийг та ойлгосон байх. Бидний зарим нь ажил хийж, ихэнх нь эцэг эхийнхээ өмнө үүрэг хүлээдэг. Өө, бас нийгмийн амьдрал гэж бас байгаа шүү дээ. Яваандаа ажил үүргээ гүйцэтгэж дийлэхгүй нь гэж бодогддог. Нэг л өдөр “Дараа хийж дуусгая” гэж хойшлуулсаар хоёр дахин их ажил хийх болдог. Семестр дундаа ороход хичээлээ унших, даалгавраа хийхэд хамаг хүчээ гаргаж, бас шалгалтанд бэлтгэх хангалттай цаг үлдсэн хэмээн өөртөө итгүүлдэг. Хичээлээ үргэлжлүүлэн уншиж, бичих хангалттай сэргэг ухаантай байхын тулд амин дэмтэй ундаа, кофе аяга аягаар ууна. Тэгээд сүүлийн долоо хоног ойртоход даалгавруудаа гүйцэтгэх, тэсвэр тэвчээр алдахын аль алинд нь тун ойртсон байдаг. Иймд хөөрхий оюутан яах хэрэгтэй вэ?
Би үүнд хариулт олсон. Түүний нэрийг Есүс гэдэг. Тэрээр:
“Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарт амралтыг өгье. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ” гэж хэлсэн. Амьдрал ямар хүнд хэцүү байж болдгийг Тэр мэддэг бөгөөд бидэнд тусламжийн гараа сунгахыг хүсэж байна. Бид Есүст итгэвэл, Тэр бидэнд зайлшгүй хэрэгцээтэй сүнсний амар амгаланг олоход тусална гэж амласан.
“Есүст итгэ, бүх асуудал чинь үгүй болно” гэсэн худал үгийг хэлэхийг хүсэхгүй байна. Харин аливаа зүйлийг өөрөөр шийдвэрлэж болно гэдгийг Есүс Христ санал болгож байна. Хэдийгээр хичээл чухал ч энэ нь мөнх биш гэдгийг би хичээлийн жил дуусахад ойлгосон. Хэдийгээр Мөнхийн Эзэнтэй харилцах харилцаа нь үүрд мөнх боловч тэр үед надад жилийн эцсийн шалгалт илүү чухал байлаа. Харин энэ нь миний оршин байхын үндэс болон төгсгөл биш байсан юм.
Би жилийн эцсийн үнэлгээнд анхаарал хандуулахын оронд Христтэй харилцах харилцаанд анхаарлаа төвлөрүүлэх болсон. Есүст хандан залбирч, Библи уншсанаар өдөр бүр эн тэргүүний зорилго маань шулуун болно. Би залбирах бүрийдээ Бурханд амьдралынхаа ачаа, стресс болон сэтгэлийн дарамт зэргийг даатгасан. Тэр амласныхаа дагуу миний ачааг хөнгөлж, эдгээрийг даван туулах хүч өгдөг юмаа.
Би жилийн эцсийн шалгалтад бэлтгэж байхдаа хичээлдээ биш харин Библи судлахад цагаа зарцуулах хэрэгтэй гэсэн мэдрэмж надад төрснийг санаж байна. Би сурах цагийнхаа нэг хэсгийг залбирал болон Библи уншихад харин нөгөө хэсгийг хичээлдээ зарцуулсан. Залбирлын хариуг тайлбарлахад амар биш ч би тайлбарлахыг хичээе, миний бодол санаа гайхалтай өөрчлөгдсөн. БОДИТ жишээ авах нь илүү амар болохыг би олж мэдсэн.
Урьд нь шалгалт өгөхөд хэзээ ч ийм зүйл болж байгаагүй, гэвч стресстэй үед Бурхан надад тусалдаг гэдэгт би итгэдэг. Тэгээд Түүний “Над уруу ир…” гэсэн урилгыг бид хүлээн авахад бидний оюун санаа амардаг.
Стрессээ зохицуулсан өөр нэг оюутны үзэл бодлыг сонирхохыг хүсвэл “Есүс: Дорой хүмүүсийн өмөг түшиг” сэдвийг хараарай.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |