Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс: Дорой хүмүүсийн өмөг түшиг

Принстоны Их Сургуулийн оюутан хичээлээс үүдсэн стрессийг хэрхэн давж гарсан талаар ярьж байна

Сабрия Энглиш

Миний ертөнц бол судсаараа геройн тарих, замбараагүй бэлгийн харьцаанд байнга орох аль эсвэл 50 настай хөгшин болтлоо өөрт байгаа асуудал бэрхшээлийн байхгүй хэмээн үгүйсгэх үү гэсэн янз янзын асуудлуудаар дүүрэн. Гэтэл надад бурхан гэх нас барсан мужаанд итгэл найдвараа тавих нь ямар хэрэгтэй юм бэ?

Ядаж байхад энэ үед хичээл сургуулиас үүдэлтэй стресст орсноос болж 250 жилийн настай хөгшин ороонго шиг болсон байсан надад бурхан гээч нь уулыг хөдөлгөдөг намайг бүтээсэн хүч чадалтай гэж хэлэх нь үнэхээр ямар нөлөө үзүүлэх байсан гэж? Мэдээж ямар ч нөлөө үзүүлэхгүй хоосон зүйл санагдаж байсан. Модоор хийсэн тугалд мөргөхийн оронд миний хувьд Бурхан гэж хязгааргүй хүч чадалтай, эрх мэдэлтэй, харьцуулшгүй гоо үзэмжит, алдарт Нэгэнд би үйлчлэх байсан. Харин бусад нь зүгээр л цаг үрсэн ажил байх байлаа.

Хэдий тийм ч би Есүсийн тухай 7 настайгаасаа л эхлэн мэддэг байсан. Төд удалгүй үл тоомсорлонгуй, сул дорой, шашныг утгагүй зүйлд тооцох өвчнөөр өвчилсөн он жилүүдтэй учирсан юм. Бурхан бол захын хүний бодолд байдаг шиг эсвэл улиг домог болсон мөргөл үйлддэг бурхдын аль нь ч биш юм гэдгийг ойлгох хүртлээ би их хугацааг зарцуулжээ. Харин одоо хүнд цаг үеүдээр намайг хамгаалан дагуулсан, Өөрөөс нь тас зуурах шалтгаануудыг гаргаж байсан Тэр Нэгэний хэчнээн гайхамшигтай болохыг амсаж, өөрийн биеэр мэдэрсэн учраас би чанга дуугаар Түүний нэрийг магтан хашхирах болно.

Намайг бүрэн гүйцэд сонсож намайг орхин одохгүй, бас шоолон инээхгүй тэр Нэгэний өмнө бүхий л асуудлаа уудлан дэлгэх хичнээн сайхан гээч. Тэр надаас төгс байхыг шаарддаггүй. Харин Тэр надаас хийсэн гэмээ гэмшин хүлээж, Өөрийг нь дуулгавартайгаар даган Түүний талаар үнэн уруу хөтлөх амьдралаар амьдраасай л гэж хүсдэг.

Есүс Христээс өөр хэнээр дамжуулан Бурхантай хувийн харилцаа тогтоох боломжтой юм бэ? Аврагдана гэдэг тийм ч зүйл хийж болохгүй, ийм ч зүйл болохгүй гэдэг болохгүй зүйлсийн жагсаалт биш. Аль эсвэл гарцаагүй ирэх зовлон гачаал, мөнхийн хараалын жагсаалтаас салах арга гэж үү? Бүр эсвэл энэ нь хүний нуруун дээр тавьсан хүнд буулга юм уу? Эдгээр нь бол аврал биш ээ. "Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно" гэж Есүс хэлсэн байдаг.

Сул дорой хүмүүсийн өмөг түшиг гэж юу юм бэ? Энэ дэлхий дээр хамгийн асуудалгүй амьдарсан, аливаа зүйлийг төгс нарийн шийдэж байсан, айсандаа, санаа нь зовсондоо өөрөөсөө шалтгаалах ямар нэг зүйлд хэзээ ч асуудал гаргаж байгаагүй, тийм хүнийг надад харуулж өгөөч... Миний хувьд Санта-Клаус, Дахин амилсны баярын хооронд л байдаг байсан тэр Есүс гэж боддог байлаа. Тэр сул дорой хүмүүсийн өмөг түшиг үү? Өө, Тийм Тийм!

Хүн хэзээ ч сайн дүн авч, сайн үйлс бүтээж, согтууруулах ундаа хэрэглэснээр амьдрал нь сэтгэл хангалуун болчихдоггүй юм. Харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч, Есүс Христийг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авснаар, мөн бялхсан дүүрэн амьдралыг өгнө гэсэн нь юу гэсэн үг болохыг ойлгосноор л тэрхүү сэтгэл хангалуун амьдрал нь ирдэг юм. Энэ нь намайг хүн болгонд таалагдах гэж санаа зовохгүйгээр өөртэй итгэлтэй бат зогсоход минь тусалдаг. Над шиг өвдөхөөс айдаг хүн, хэрвээ энэ итгэлийн төлөө үхэх ч зохистой гэдэг нь өмнө нь батлагдаагүйсэн бол би энэ итгэлийнхээ төлөө үхэж чадна гэж лав хэлж чадахгүй байх байсан. Принстон болоод дэлхийн эргэн тойронд сурч байгаа олон олон оюутнуудын нэгэн адилаар би Есүстэй харилцах харилцаагаар дамжуулан энэ итгэлийг олж авсан.

“Би Эзэнийг өөрийн өмнө үргэлж байхаар тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй. Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө” (Дуулал16:8,9).

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP