Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

"Сайн хүмүүс" ч бас тамд хаягдах уу?

Асуулт: “Бурхан яагаад сайн хүмүүсийг тамд, муу хүмүүсийг мөнхийн улсад очихыг зөвшөөрдөг вэ?”

Бидний хариулт: Хүмүүс бие биенээ сайхан сэтгэлтэй, сайн хүн гэж үнэлж чадна. Гэтэл яагаад эдгээр хүмүүс Бурханы төгс шалгууруудад унадаг вэ? гэдгийг Библид маш ойлгомжтой тайлбарласан байдаг.

  • "Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө." (Номлогчийн үгс 7:20)

  • "Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй." (Ром 3:23)

Бурхан, хүмүүсийн зүрх сэтгэл, үйл хөдлөл бүгдийг нь харж, үг яриа, бодол санааг нь мэдэж байдаг учраас Түүнд хэн нэгнийг шүүхэд нь хэрэгцээтэй маш их мэдээлэл байдаг байна. Иймээс ч Тэр биднийг зөв шударга шүүдэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Библид “Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг нь хардаг бол Эзэн зүрхийг хардаг гэв” гэсэн байдаг (1Самуел 16:7).

Тэгвэл энэ бүхэн там болон мөнхийн улсын (диваажин) асуудалд хэр нөлөөтэй вэ? Энэ нь бүх хүмүүсийг нэгэн ижил тоглоомын талбарт аваачиж байгаа юм. Бурханы хувьд бидний сайн гэж бодож байгаа хүмүүс бидний муу гэж боддог хүмүүстэй адил байрлалд байдаг нь хэн ч Түүний зарчмуудыг төгс дагаж мөрддөггүйтэй холбоотой. Хүн бүр дотоод сэтгэлдээ “Надад хамаагүй ээ, яадаг ч байсан би үүнийг хийнэ” гэж хэлж байдаг.

Библид "Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав" (Исаиа 53:6) гэсэн байдаг. Их, бага ямар нэгэн шижмээр бид Бурханыг мартаж, Түүнээс холдон явдаг.

Энэ гэмт үйлдлийг буцаах арга зам нь Түүн дээр эргэн очих бөгөөд үүнийг Библид “Гэмшил” гэдэг. Хүн үнэхээр Бурхан уруу эргэхэд Түүний уучилж чадахгүй бидний том гэм нүгэл гэж үгүй юм. Бурхан бидний гэм нүглийг Есүс Христийн загалмай дээрх үхлээр дамжуулан уучилсан билээ. Ингэснээр Есүст итгэсэн хэнд ч болов Түүний уучлалыг хүртэж, мөнхийн амьдралд хүрэх боломжийг Бурхан олгосон. Мөнхийн улс бол Бурханы уучлалыг эрж, Есүсийг өөрийн амьдралдаа оруулахыг хүссэн хүн бүрт зориулсан бэлэг юм. Ийм замаар Бурхан уруу эргэн очихыг хүссэн хүний тухай Библид хэрхэн дүрсэлснийг харцгаая.

"Та нар өөрсдийн нүгэл хилэнц дотор үхсэн байв. Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн, махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан. Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш ажээ. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно" (Eфес 2:1-9).

Библид мөнхийн улсад очих нь бидний сайн ажиллаж, сайхан амьдарсных бус гагцхүү Бурханы бэлэг болохыг хаана нь ч тодорхой тайлбарласан байдаг. Бид хэчнээн сайн хүмүүс байсан ч Түүний өмнө гэмтэй бөгөөд түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг Тэр хүсдэг.

Бид үхлийн дараах мөнхийн амьдралд анхаарлаа хандуулах хэрэгтэй бол одоогийн энэ амьдрал маань юу болох вэ? Бид Бурхантай харилцан, Түүгээр замчлуулж, Түүний бидэнд өгсөн амьдралаар амьдарч чадна. Энэ дэлхий дээр Бурханыг мэдэж амьдрахаас илүү чухал зүйл гэж хаана ч үгүй билээ. Үхлийн дараах мөнхийн амьдралыг та хүсэж буй бол яг одоо эхлээрэй.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP