Асуулт: Католик, Христ итгэгчдийн хооронд ялгаа бий юу?
Бидний хариулт: Католик, Присбитриан, Методист, Баптист, Лютиран гэх мэт Христийн олон урсгалын сүмүүд байдаг. Аль нэг урсгалын гишүүн байх нь тухайн хүнийг Христэд итгэгч гэдгийг тодорхойлохгүй.
Хамгийн гол нь тухайн хувь хүний дотор Есүс Христ амьдарч байна уу? үгүй юу? Үнэхээр тухайн хүн Бурхантай хувьчилсан харилцаатай юу гэдгээр Христэд итгэгч эсэх нь тодорхойлогдоно.
Иоханы Сайн Мэдээний номонд бичигдсэнээр, “Харин Өөрийг нь [Есүсийг] хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг Тэр өгөв”1 гэсэн байдаг. Яагаад бид Бурханы хүүхдүүд болох хэрэгтэй вэ? Яагаад гэвэл Бурханы хүүхэд болохоос нааш бид Түүнээс тусгаарлагдсан хэвээр байх болно. Бид Түүнийг байдаг гэж мэддэг байж болно. Түүнийг хүндлэх ёстой гэдгийг мөн бид тусламж хэрэгтэй цагтаа л зөвхөн Түүнд залбирах хэрэгтэй гэх зэргийг мэддэг байж болох юм. Гэвч бид Түүнээс нэг л хөндий байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ нь бидний гэм нүглийн улмаас юм.
Ер нь бид амьсгалж амьдарч л байгаа болохоор гэм нүгэл хийх л болно. Бид Бурханы арга замаар бус өөрсдийнхөөрөө л аливааг үйлдсээр явж байна. Энэ нь ч гэмийн нэг хэлбэр юм. Бурхан болон бидний хоорондын харилцаан дахь гэм нүглийн энэхүү саадыг арилгах зам байгаа болов уу?
Библид гэм нүгэлд шийтгэл бий гэж хэлдэг. Энэ шийтгэл таны бодсоноос ч хүнд байж магадгүй. Гэмийн төлөөс бол үхэл. Ердөө хүн алахыг л гэм нүгэлд тооцон, шийтгэдэг юм ердөө ч биш. Их багын хэмжээ хамаарахгүйгээр бүх төрлийн гэмийн эсрэг Бурханы шүүлт бол үхэл юм. Библид “Гэм нүглийн хөлс бол үхэл...”2 гэж хэлсэн. Есүс бидний өмнөөс үхсэн учраас бид Бурханээс мөнхөд тусгаарлагдахгүй бөгөөд үхэхгүй. Есүс гэмийн төлөөсийг бүрэн төлсөн. Тэр бидэнд бүрмөсөн уучлагдахыг санал болгодог. Түр зуур уучлаад, өнгөрөх бус, ирээдүйд үйлдэх гэмүүдийг ч уучилна гэсэн үг. Одоо ч Есүс таныг уучлахад бэлэн. Учир нь Есүс бидний бүх гэмийн төлөө нас барсан юм.
Гэм нүглийн саадыг Есүс Өөрийн амиар зайлуулсан учраас бид одоо ч Түүнтэй дотно, хувьчилсан харилцааг эхэлж болно. Энэ нь бид төгс болчхоод ямар ч гэм нүгэл дахин хийхгүй гэсэн үг биш. Бидний гэмийн төлөөс болон нас барсан Есүстэй уулзахад бид уучлагддаг.
“Бүх хүн гэсний учир нь хэн ч Бурхан шиг гэмгүй ариун байж чадахгүй. Иймээс бүх хүн гэмтэй бөгөөд Түүний хувьд гэм бүр адилхан утгатай. Харин Бурхан хүмүүст хэр зэрэг хайртай болохоо харуулж Есүс Христийг илгээн, тэдний хийсэн бүх гэмийн ялыг ганцхан Түүнд оноож эдлүүлэв. Энэ бол Бурханээс хүмүүст өгсөн үнэлж баршгүй бэлэг юм. Хүн бүр хийсэн гэмийнхээ зохих шийтгэлийг өөрсдөө эдлэх ёстой байжээ.”3
Есүс Христийг бид амьдралдаа хүлээн авахад Бурхан биднийг ”гэм буруугүй” бөгөөд одоо та нар “Бурханы өмнө зөвтгөгдлөө” хэмээн тунхаглан хэлдэг. Бид ийнхүү Бурхантай жинхэнэ харилцаа тогтоолоо. Одоо Бурхан бидний хувьд “алс тэртээд” биш харин бидний дотор амьдрах болсныг мэдэх боллоо. Бурхан биднийг уучилсан ба бидэнтэй харилцаж эхэллээ. “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.”4
Хэрэв, та Бурхантай хувьчилсан харилцаатай болсон, таны гэм нүглүүд уучлагдсан эсэх, Бурхан та хоёрын дунд ямар ч саад байхгүй талаар лавтай мэдэхийг хүсвэл Бурханыг хувьчлан мэдэх нь сэдэв танд тайлбарлах болно.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |
Зүүлт: (1) Иохан 1:12 (2) Ром 6:23 (3) Ром 3:23,24 (Шинэ Гэрээ 2003) (4) Ром 6:23