Асуулт: “Энэ бүгд үнэхээр сайхан сонсогдож байна гэхдээ “Есүст итгэх” гэдэг нь яг ямар утгатайг би ерөөсөө ойлгосонгүй.”
Бидний хариулт: Нэгдүгээрт, Христэд итгэнэ гэдэг нь та өөрөөсөө хамааралгүй, харин таныг мөнхийн улсад хүргэх Христээс хамааралтай амьдарна гэсэн үг. Бид сайн үйлс хийснээр, Бурханд хүлээн зөвшөөрөгдөх сайн зүйлсийг бодсоноор мөнхийн улсад очиж чадахгүй. Үнэндээ, бидний гэмийн төлөө Есүс нас барсан гэдгийг ухаарч, бидний гэм нүгэл уучлагдсан байх хэрэгтэй. Мөн Тэр загалмай дээр бидний төлөө юу хийсэн нь бидний гэм уучлагдсан байх цорын ганц зам. Библид хэлэхдээ…
Христэд итгэн, гэм нүгэл нь уучлагдсанаар шинэ амьдрал эхэлдэг. “Хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна” (2Кор 5:17). Ийм хүн Христийн дагалдагч болдог. Христийн дагалдагчийн хувьд зөвхөн гэмийн уучлал биш амьдралынх нь бүх хэсэг нь Есүсээс хамааралтай байдаг.
Жишээлбэл, Есүс Өөрийгөө Багш гэж хэлсэн (Иохан 13:13-14). Тэр Өөрийн дагалдагч нартаа Ариун Сүнсийг илгээхээ хэлээд, Ариун Сүнс та нарт бүгдийг зааж (Иохан 14:26), бүх үнэн уруу удирдана гэсэн (Иохан 16:13). Бурхан хүмүүст Өөрийнхөө замууд болон үнэнийг заадаг. Бидний эрхэмлэн үздэг үнэ цэнэ болон зан авирын тал дээр Тэр бидний зөвт бус бодлуудыг цэвэрлэж байдаг ба юу зөв болохыг бидэнд харуулдаг. Энэ нь Бурхан биднийг хайрлаж байгаагийн бас нэг хэлбэр юм.
Тэр бүх үнэнийг мэддэг Нэгэн, бидний амьдралыг Өөрийн үнэн дотор барьж байгуулахыг хүсдэг. Есүс хэлэхдээ...
Христийг дагаж амьдрахын хамгийн чухал зүйл нь Түүнээс суралцах юм. Христийг Багшаа гэж Түүнээс хамааралтай амьдарснаар, Тэр биднийг Өөрийн хүсэл ба үнэний дагуу шинэ амьдрал уруу хөтөлдөг. Тэр, бидэнд яаж амьдрахыг минь зааж, хэрхэн залбирахыг минь удирддаг. Тэр биднээс юу хүсдэгийг мэдэх үед, бид Түүний хүч чадал, эрх мэдлээс (Ариун Сүнс) хамааралтай болдог.
Христийг дагах гэдэг нь Түүнтэй бүх талаараа холбоо хамааралтай байх явдал юм. Тэр Өөрийн дагалдагч нартаа, “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд. Хүн Миний дотор байж, Би мөн түүний дотор байвал, тэр хүн их жимс ургуулна. Учир нь Надаас салангид байвал та нар юу ч хийж чадахгүй” (Иохан15:5) гэжээ.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |