Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Есүс үнэхээр амьдарч байсан гэдгийг бид яаж мэдэх вэ?

Асуулт: “Есүс үнэхээр амьдарч байсныг нотлох Библээс өөр түүхэн бичээс байдаг уу?”

Бидний хариулт: Тийм. Корнелус Такитус (МЭӨ 55-120) гэж эртний Ромын агуу түүхч Нерогийн талаар “Христ итгэлтнүүд гэж нэрлэгдсэн хүмүүсийг хамгийн хатуу тамлал, зовлонгоор шийтгэсэн, тэднийг үзэн яддаг байсан... үндэслэгчийн нэр нь Христус [Христ] бөгөөд Түүнийг Тиберийн хаанчлалын үед Иудейн хуульч Понти Пилат яллан амийг нь хороож, харин цуу яриа эхэлсэн газар болох Иудад төдийгүй Ромын хотуудаар тархжээ"1 хэмээн нотолж бичсэн байдаг.

Мөн түүнчлэн Флавиус Жосефус гэдэг түүхч иудей хүн (МЭӨ 38-100+) өөрийнхөө “Jewish Antiquities” гэдэг номдоо Есүсийн тухай бичсэн бөгөөд “Есүс бол гайхшралыг төрүүлсэн ухаалаг Нэгэн, иудей ба грекчүүдээс дагалдагч нараа сонгон ихийг зааж, Өөрийгөө Аврагч Эзэн гэдгээ мэддэг, иудейн удирдагч нараар доромжлогдсон, Пилатаар цовдлуулан шийтгэгдсэн, үхлээс дахин амилснаа илэрхийлсэн Нэгэн юм” гэж хэлсэн байдаг.2

Есүс Христийн амьдралын зам зөвхөн Жосефус, Татитус нараар биш, түүнчлэн өөр бусад эртний түүхч нар болох Суетониус, Даллус, Плини Янгер, Лусиан нар Түүний тухай тэмдэглэсэн байдаг. Мөн Талмуд гэгч иудей хүн, “Есүс Христ бол онгон эмэгтэйгээс төрсөн, олон дагалдагчидтай, Өөрийнхөө тухай тунхагласан, гайхамшгийг үйлдсэн Нэгэн, эдгээр гайхамшгуудыг хүмүүс илбэ шид хэмээн хүлээн авсан бол Бурхан тэгээгүй юм” гэжээ.3

Тиймээс, Есүсийн талаар зөв үзэл баримтлалтай, мөн Есүсийг эсэргүүцэгч түүхчдийн аль аль нь Түүний тухай бичсэн байдаг. Түүнчлэн маш олон түүхэн бичвэрүүдэд эртний Христэд итгэгчдийн тухай бичигдсэн байдаг.

Тэмдэглэл: Маш олон хүн Есүс оршин байсан, өнөөдөр ч оршин байгаа гэсэн баталгааг зүрх сэтгэлдээ тээж явдаг. Библид үнэний Сүнс та нар уруу ирэхдээ Миний тухай гэрчилнэ гэсэн байдаг (Иохан 15:26) ба Тэр ертөнцийг зэмлэхээ хэлсэн (Иохан 16:8-11). Тиймээс Есүс үнэхээр байсан гэж Библид итгэх эсвэл эртний түүхэн бичээсүүдийг хэрэглэхгүйгээр хүмүүс Христ байсан гэдгийг мэдэх боломжтой. Хүнд Есүсийн тухай өөр эх сурвалжаас сонсох боломжтой бөгөөд Бурхан Ариун Сүнсээрээ үүнийг батлан харуулдаг.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…

Зүүлт: (1) Annals XV, 44 as quoted in The New Evidence That Demands a Verdict by Josh McDowell. See this book for other historical sources.
(2) Noted in Jesus Under Fire by Michael J. Wilkins and J. P. Moreland, Zondervan Publishing.
(3) Ibid.

ХУВААЛЦАХ:  

TOP