Асуулт: “Хүмүүс ихэвчлэн хүнд хэцүү үедээ л “Бурхан” уруу хандаж залбирдаг. Тэд бүгд ижилхэн бурхан уруу хандаж байна уу? Аль Бурханыг дуудах нь тийм чухал уу? Хуурамч бурхад байдаг уу?”
Бидний хариулт: Өнөөгийн хүмүүс аль бурханд найдах нь онц ялгаа байхгүй бүгд л адилхан гэдэг. Хинду, хожмын үеийн гэгээнтнүүд, Есүс, эсвэл Аллах гээд аль нь ч байсан хамаагүй гэдэг. Нийтлэг зүйл нь тэд бүгд залбирдаг, тийм үү?
Хэрэв кактусыг өвчинд сайн гэж итгэвэл, кактус тэдний нөхцөл байдлыг ойлгож, хэрэгцээтэй зүйлсийг нь мэдэж, хүнд хэцүү үед нь туслахаар ирнэ гэсэн үг үү? Кактус тэдэнд санаа тавьж, тэдний өмнөөс шийдвэр гаргаж, хариу үйлдэл хийнэ гэж үү?
Мөн Калифорны Венецийн эргийн давлагааг хараад, энэ бол хүч чадал гэж тайлбарлавал юу болох вэ? Давлагаа өөрөө тийм их хүчтэй гэж үү? Ямар нэгэн сэтгэн бодох чадвартай биш үү? Салхины аясаар тэр нь хөдөлж, хүчит давалгааг үүсгэдэг биш гэж үү? Давлагаа өөртөө аврах хүчийг агуулдаг билүү? Мэдээж үгүй. Аль ч бурханд итгэл найдвараа тавьсан бай түүний талаар ашиг тус хэлж болох юм.
Улс төрийн хувьд буруу бодлоготой газрууд уруу шилжье. Хэрэв хүн бурханыг гэхээр Есүс Аллах, Будда, Эх дэлхий эсвэл өөрсдийгөө гэж боддог бол энэ талаар юу хэлэх вэ? Аль нь байх нь тийм чухал уу? Яриангүй чухал.
Ямар бурханд итгэхээ сонгосноор хүнд ашиг тус ирж чадна гэж тэд хэлж болох юм. Ямар ч худал бурхан хүний оюун санаанд дор хаяж, түр зуурын амар тайван, урам зориг, найдвар авчирч чадна. Харин тэр бурхан оршин байдаггүй бол яах вэ? Энэ нь хий хоосон агаарт залбирч байгаатай адил. Ингэх нь аюултай болов уу? Мэдээж тэнд бурхан бодитоор оршин байдаггүй юм чинь ямар хамаатай юм гэж хэлж болно. Тийм л юм бол яагаад зурган дээр бодитоор буй бурханыг сонгоход л тухайн хүн асуудалд өртөж эхэлдэг юм бэ?
Яагаад гэвэл магадгүй Тэр энэ ертөнцийг болон биднийг бүтээсэн хүчирхэг ганц Бурхан байдаг гэдгийг хүн бүр ойлгож, үүнийг таньж мэдэх нэгэнд л байдаг гэдгээ таниулах гэж хүсдэг байх.
Хүн, кактус, давлагаанд... за тэгээд хүссэн зүйлдээ л итгэн залбирч болох юм. Харин Библид цор ганц үнэн Бурхан болох Бурханы талаар ийнхүү өгүүлсэн байдаг.
Мөн түүнчлэн Библид хэлэхдээ...
Итгэгч болох бат найдвартай зүйлийг та үнэхээр хүсэж байгаа бол үнэхээр байдаг үнэн Бурханыг бид сонгох хэрэгтэй. Тэгвэл тэр жинхэнэ Бурханыг бид хэрхэн мэдэх вэ? Тэр Өөрөө Өөрийгөө илэрхийлсэн илэрхийллээр, Түүний хийсэн зүйлүүдээр бид Түүнийг мэднэ. Энэхүү сайтын Сохроор итгэхээс илүү гэж үү? гэдэг эх болон энэхүү сайт дахь бусад эхийг харвал тустай.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |