Асуулт: “Яагаад Библи дээр “Чи хүн бүү ал” гэсэн атлаа ямар нэг шалтгаанаас илүүтэйгээр Бурханы нэр дээр олон хүмүүс алагдсан байдаг юм бэ?”
Бидний хариулт: Хүмүүс Бурхан зөвшөөрөөгүй, хүсээгүй, шаардаагүй, эрх олгоогүй, мөн Түүний хүсэл биш байхад бүх зүйлийг Есүс Эзэний нэр дээр хийдэг. Хүмүүс өөрсдийн хүссэнээ хийдэг бөгөөд хийж байгаагаа зөвтгөх арга хайдаг.
Бурхан хэн нэгэнд юуг хий бас юуг бүү хий гэснээ мэддэг ба төгсгөлд Тэр Түүний хүслийн дагуу юу юу хийгдсэнийг, хүний өөрийнх нь хүсэл, тачаал, шунал, хорон санаагаар юу юу үйлдэгдсэнийг нь илчлэх болно.
Хүмүүсийн үйлдэл нь Бурханыг үгүйсгэсэн гэмээсээ уучлагдах шалтгаан болохгүй. Ийм хүмүүсийг Бурхан Өөртөө хүчээр татдаггүй. Бурхан бол сайн, төгс, шударга, энэрэнгүй, хайрлагч. Хэрэв хэн нэгэн Түүний нэрээр Түүний хүслийн эсрэг зүйл үйлддэг бол, үүнийгээ Бурханы эсрэг ашиглаж чадахгүй. Эцэст нь Тэр ингэхийг зөвшөөрөхгүй.
Төгсгөлийн үед хүн бүр Бурханы өмнө хариуцлага хүлээх шаардлагатай болох ба тэнд өөрийгөө зөвтгөх, уучлал гуйх гэдэг нь байхгүй. Бурханыг хайх нь ч, биднийг өөрчлөхийг Түүнд зөвшөөрөх түүнчлэн үгүйсгэх нь ч тэр өдөр боломжгүй байх болно.
Бурхан хүн бүрийг шударгаар шүүнэ. Тэрээр хүн бүрийн зүрх сэтгэлийн хандлага, санаа бодлуудыг шүүх болно.
Библээс...
“Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг. Харин Эзэн хүмүүний зүрхийг дэнсэлнэ.” (Сургаалт үгс 21:2)
“Эзэн зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөд хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.” (Дуулал 11:5)
"Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ..." (1Коринт 4:5)
"Тэр дэлхийг зөв шударгаар шүүх болно. Тэрээр ард түмнүүдийг шулуун шударгаар шүүнэ." (Дуулал 9:8)
“Учир нь Тэрээр газар дэлхийг шүүхээр ирж байна. Тэрээр ертөнцийг зөв шударгаар, хүмүүсийг тэгш ёсоор шүүх болно.” (Дуулал 98:9)
"Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.." (Исаиа 11:4)
"Тэр [Есүс] тэдэнд, ‘Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.’" (Лук 16:15)
"Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол санааг ч шүүх чадвартай юм.." (Еврей 4:12)
"Түүний хүүхдүүдийг Би үхлээр хөнөөнө. Би бол оюун санааг хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулганууд мэдэх болно. Би та нарын хүн нэг бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө." (Илчлэлт 2:23)
“Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. Үхсэн их бага хүмүүс сэнтийний өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэгсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв.” (Илчлэлт 20:11-13)
Бурхантай харилцах харилцаа хэрхэн эхлүүлэхийг хүсвэл Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзээрэй.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |