Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Бид санамсаргүйгээр бий болсон уу?

Асуулт: “Яагаад, бид ямар нэг санамсаргүй үйл явдал болон цаг хугацааны үр дүнд бий болж болохгүй гэж? Бурхан үнэхээр хэрэгтэй юу?”

Бидний хариулт: Хэдэн сая жил болсон ч хамаагүй, оргүй хоосноос ямар нэг зүйл бүтэх боломжгүй. Яагаад гэвэл цаг хугацаа өөрөө юмсын бий болох шалтгаан биш. Цаг хугацааны явцад юм өөрчлөгдөж болох ч өөрчилж байгаа хүчин зүйл нь цаг хугацаа өөрөө биш юм.

Юу ч байгаагүй цаг үе гэж байдаг л юм бол энэ бүх зүйл үүссэн нь ёстой л ид шид болно. Оргүй хоосноос хамгийн жижиг зүйлийг бүтээх нь цагаан баавгай нисэхээс ч илүү гайхамшиг билээ. Үгүйдээ гэхэд л танд ядаж цагаан баавгай байна, харин юу ч үгүй хоосон үед ажилдаа хэрэглэх зүйл огт байхгүй гэсэн үг.

Хэрвээ, хэзээ нэгэн цагт юу ч байхгүй байсан бол одоо ч юу ч байхгүй байх байсан. Тиймээс санамсаргүй аз завшаан болоод цаг хугацаа гэдэг ямар ч утгагүй тайлбар юм. Бид санамсаргүй үйл явдлын үр дүнд бий болсон гэж хэлэх нь, ур ухаантай Зохион Бүтээгчээр бүтээгдсэн гэдэгт итгэхээс илүү хүнд. Энэ тухай илүү мэдэхийг хүсвэл Ертөнц оргүй хоосон байсан юм гэж үү? сэдвийг үзээрэй.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP