Асуулт: “Би амьдралдаа баяр жаргалыг олчихсон. Яагаад надад Бурхан хэрэгтэй гэж?”
Бидний хариулт: Бурханы оролцоогүйгээр би амьдралдаа аз жаргалыг олсон гэж байгаа нь таны зөв. Олон хүмүүс амьдралдаа санхүүгээр баялаг байх, гэр бүлээ хайрлах гээд амьдралд нь асуудал бага байхад л баяртай байдаг. Хэдийгээр яг одоо та амьдралдаа аз жаргалтай байгаа ч Бурхантай хамт бүр илүү аз жаргалтай болно. Бурханыг мэдэх нь маш том өөрчлөлтийг авчирдаг. Бодож үзье. Дугуй унах нь хүүхдэд их сонирхолтой байж. Өсөөд том болоод машин барихад дугуй нь сонирхолгүй санагдах болно. Хүүхэд дугуй унаж байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг шиг та одоо бүх хүссэн зүйлээ олоод авчихсан мэт бодож болох юм.
Есүс хэлэхдээ таны амьдралын зарим хүсэл орон зайг Надаас өөр юу ч хэн ч дүүргэж чадахгүй гэсэн (Иохан 4:13-14; 6:35). Учир нь бид зөвхөн л махан биеэр биш, мөн сүнсэн биеэр оршдог. Зөвхөн Бурхан л бидний сүнсний хэрэгцээг бүрэн хангадаг. Бурхангүйгээр бид баяртай байж болох боловч, зөвхөн Түүнийг мэдсэнээр жинхэнэ баяр хөөр, сэтгэл хангалуун байдал, амар тайван байж болно.
Үүнээс гадна мөнхийн амьдралын тухай асуулт байгаа. Энэ дэлхийд байх таны амьдралын хугацаа бол Бурханаас өгөгдсөн шалгалтын хугацаа гэж төсөөлнө үү? Түүнийг мэдэх үү, үгүй юу гэдэг шалгалт? Хэрэв тийм бол энэ шалгалтыг яаж өгч байгаа вэ? Та, Бурхан байгааг мэдсэн ч анхаарахгүй байна уу? Таны эргэн тойронд Бурхан оршин байгаагийн баталгааг харсан ч мэдэхийг хүсэхгүй байна уу?
Хэрвээ, та Бурханыг амьдралдаа хэзээ ч хүлээн авахгүй бол юу болох вэ? Та амьдралын сайн сайхан зүйлсэд баярлаж болно. Харин таны амьдрал энд дуусна гэдгийг мэд. Яагаад гэвэл та Бурханыг хүлээн авахгүй гэж сонгосон. Таны амьдарч байгаа нь Эзэнээс ирсэн бэлэг. Та үүнийг хүлээн авсан боловч танд амьдрал Өгөгчөөс татгалзаж байна.
Их Эзэн одоохондоо бүгдийг харуулаагүй байгаа, гэхдээ мөнхийн амьдралд их олон гайхамшигтай юмсыг бүтээхээр төлөвлөсөн түүнийгээ харуулаагүй бол яах вэ? Түүнийг эсэргүүцээгүй хүмүүсийн төлөө юу? Энэ амьдрал дугуй унах, үнэтэй машин унахаас ч илүү бол яах вэ? Хэрэв, та Бурханаас татгалзах юм бол тэдгээр илүү сайхныг үзэж чадахгүй шүү дээ.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |