Стэйси Жэймс
Би коллежийн оюутан байхдаа ус уруу үсрэн орох үедээ хүзүүгээ гэмтээснээр мэдээгүй болж, хөдлөх боломжгүй болсон. Ингээд хэдхэн секундийн дотор миний ертөнц тэр чигээрээ өөрчлөгдлөө. Би гүйх, бүжиглэх, гитар төгөлдөр хуур тоглох гээд бүх л хийдэг байсан дуртай зүйлүүдээ дахин хэзээ ч хийж чадахааргүй болж, идэвхтэй оюутны амьдралаасаа бүрмөсөн салсан юм. Би илгээлтийн эзэн болоод бүх амьдралаараа Бурханд үйлчилнэ гээд төлөвлөчихсөн байсан. Гэтэл Тэр надад энэ бүхэн тохиолдохыг зөвшөөрлөө гэж үү!
Би ихэнхдээ орон дээрээ хэвтээд уйлаад л уйлаад л... биеэ удирдаж чадахгүй болсондоо, найзуудаасаа холдсондоо, эмч нар миний өвчнийг эдгээх талаар ярилцаж байхад нь ч би уйлдаг. Үнэн хэрэгтээ намайг тэргэнцэртэй явж байхыг зарим эмч, оюутнууд санаа зовсон байдлаар харах үед миний уур хүрч гутардаг байсан.
Бид нэг л удаа Бурханыг зүрх сэтгэлдээ хүлээж авахад Тэрээр биднийг хэзээ ч орхихгүй гэдгийг би Библиэс уншчихсан байсан. Хэдийгээр би гомдол цөхрөл дунд байсан ч надад найдвар байгаа гэдгийг би мэдсэн. Учир нь Бурхан намайг хайрласан мөн надад зориулсан Түүний төлөвлөгөө байгаа. Үүнд итгээд, Түүнтэй хамт энэ бүхнийг давах уу? Эсвэл Түүнд уурлан хорсох уу? гэдэг нь зөвхөн миний л шийдэх асуудал байлаа. Хэдийгээр энэ цаг мөчид миний зүрх сэтгэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан ч би Түүнийг дагахыг сонгосон юм.
Хүнд хэцүү үе тохиолдох үед бид ихэнхдээ “Хэрэв Бурхан надад хайртай бол намайг ингэж зовоохгүй байх байсан” гэж Бурханы бидний төлөөх хайранд эргэлзэн, соригддог. Үүнээс би Бурханы хайрыг нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойлох нь боломжгүй юм гэдгийг сурсан. Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм. (1 Иохан 4:9) Энэ бол бид Бурханы хайрыг илэрхийлэх цорын ганц зүйл юм. Бидний төлөөх ерөөл эсвэл тэр бүгд байхгүй байгаа явдал нь биш юм.
Хайр бол ердөө ч зовлон бэрхшээлгүй байна гэсэн үг бишээ гэдгийг би ойлгосон. Бурхан энэ бүх зүйлийг ихэнхдээ биднийг өсгөж, төлөвшүүлэн бидэнд туслахын тулд ашигладаг. Амьдрал, хүнд хэцүү асуудал, бэрхшээлээр дүүрэн, тийм байсаар ч байх болно. Би ослын талаар олон зүйлийг бодсоор байсан тэр үед ойр дотнын хүнээ алдсан. Амьдралын мөн чанар бол сайн муугийн хослол юм. Би энэ амьдралаасаа илүү бүр илүүгээр урт наслах амьдралыг хүлээн авна гэдгээ ойлгосон юм.
Бурхан бидэнд уйлж, шаналах эрх чөлөөг өгсөн. Бидний зүрх сэтгэл нь эцэстээ хор уршигтайгаар илрэн гарах зовлон шаналлыг өөртөө тээн хадгалахад зориулагдаагүй юм. Зовон шаналж байх үед бидэнд өөрсдийн зовлон гуниг, хямрал, ялагдлыг зөв арга замаар шийдэх цаг хугацаа хэрэгтэй байдаг. Бид бусдаас ялангуяа Бурханаас тусгаар байх хэрэггүй юм. Тэр биднийг бүтээсэн ба бид юуг мэдэрч туулж буйг сайн мэддэг. Би одоо ч Бурханаас залбирлаараа асууж, Түүнээс хариултаа авч мөн найз нөхөдтэйгөө ойр дотно байгаа.
Бурхан ирээдүйн итгэл найдварыг бидэнд бас амладаг. Хүзүүний ясны хугарлаас үүдэх бэрхшээлтэй амьдралаасаа илүүгээр би Тэнгэрийн улсад дахин алхана гэсэн өөдрөг найдвар уруу харан амьдарч байна. Тэр, ямар ч нулимс, гуниг зовлон, өвчин, үхэлгүй газрыг биднийг амьдруулахаар бүтээсэн юм.
Энэ өдрөөс хойш би өөрийн амьдралын хэцүү байдалд гомдоллон гутрахгүй болсон. Тэргэн дээр суух болсноор би өмнөхөөсөө илүү сайн байгаа. Би Бурханы сайн сайхныг олж харах болсон ба урьд урьдынхаас ч илүү хүчтэй хүн болсон. Түүнээс үүрд салангид байх сая долларын үнэтэй мэргэжлийн тамирчин байснаас Түүнийг сайн мэддэг тэргэнцэр дээр суусан нэгэн байсан нь илүү дээр гэдгийг би ухаарсан.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |