Женнифэр М.
Би 18 настай, багаасаа л бие даачихсан. Гэвч ичимхий тал бий. Би өдийг хүртэл бүх л амьдралынхаа туршид сүмтэй холбоотой байж ирсэн. Шинээр байгуулагдсан магтан дууны баг намайг бөмбөрчнөөр үйлчлэхийг урьсан тэр үеэс л сүмд өөрийн гэсэн байр сууриа олсон билээ. Миний амьдрал сайхан байсан хэдий ч нэг л хоосон байгааг мэдэрдэг байлаа.
Ахлах сургуулиа төгсөхийн үеэр нөгөө хоосон байдал улам лавширч, өөрийнхөө сэтгэлийг хангалуун байлгах ямар нэгэн зүйлийг эрэлхийлсээр байлаа. Эхлээд би өөрийн дургүй хүргэдэг авга ахынхаа тамхийг хулгайлах гэх мэт аар саар зүйлээр оролдож эхэллээ. Гэвч энэ нь намайг сатааруулж, тэрхүү хоосон орон зайг дүүргэж чадахаар хүчтэй биш байлаа. Би тийм ч амархан бууж өгсөнгүй. Би бол төмөр шиг нугаршгүй Женнифэр. Тиймээс би хүссэн бүхнээ авах болно. Компьютероор зүйрлүүлэн хэлбэл би энгийн хүний яаж хийх аргаа олохгүй олон зүйлийг хүлээн авах чадвартай. Миний олж авсан зүйл нь Порнограф байлаа.
Та үүнийг мэдэхээс өмнө би порнографд донтсон байсан. Гэвч үнэн хэрэгтээ энэ арга бол миний сексийг орлуулах арга биш байсан. Учир нь би онгон бөгөөд өөрөөрөө байв. Амьдралд минь байсан хоосон байдлыг нөхөх зүйл нь порнограф болж, таагүй эсвэл уйтгартай өдрийн дараа би шууд л өрөөндөө ороод, хаалгаа хааж дахин сайхан зүйлийг мэдэрч эхэлдэг боллоо. Энэ нь эрх чөлөөтэй, аюулгүй мөн хэн ч мэдэж чадахгүй. Интернэтэд орох болгонд миний шунаж буй зүйл улам л хангалтгүй болж байлаа. Хар тамхинд донтогчид илүү хүчтэй хар тамхины хойноос улайран хөөцөлддөг бол, харин би улам илүү ханамж авах эх үүсвэрийг хайж байлаа. Бурхан амьдралд минь орохоос өмнө энэ үзэгдэл үргэлжилсээр л байсан юм.
Би хэзээ, яагаад, хэрхэн гэдгийг үнэхээр мэдэхгүй ч, нэг л өдөр миний амьдрал орвонгоороо эргэсэн байгааг гэнэт ухаарсан. Миний аав тамхи хэрэглэдэг байж байгаад сүүлдээ бүр архаг тамхичин болсон. Хэзээ ч гарахааргүй юм шиг. Аавынхаа энэ байдлаас би өөрийгөө олж харсан. Мөн надад байгаа хоосон орон зайг дүүргэж чадах нь зөвхөн Бурхан байжээ гэдгийг ойлголоо. Ингэснээр би компьютер дээрх веб хуудаснууд, бичлэгүүд, нууц үгс гэх мэт намайг жигшмээр хүн болох замд хөтөлж байсан БҮГДИЙГ устгалаа. Гэмгүй сонирхол минь асар хурдан дон болж хувирчээ.
Удалгүй би Христэд итгэгч нартай амралтанд явлаа. Би ихэд догдолсон байсан ч амьдралд минь тийм хурдан өөрчлөгдөнө гэж огт бодоогүй юм. Тэр нэгэн амралтын өдөр би Бурханд хандан, дахин нэг удаа хэлсэн. Би Таны төлөө амьдралаа бүрэн зориулахыг хүсэж байна. Таны намайг хайрласан хайраар шинэ бүтээл болохыг хүсэж байна (2 Кор 5:17). Би маш их буруу зүйлийг хийсэн. Миний хийсэн сайн зүйлс ч таны өмнө чухал биш гэдгийг мэднэ (Исана 64:6). Мөн Бурхан бидний хийсэн зүйлсээс үл хамааран Өөрийн энэрэл нигүүлслээр аварсан гэдгийг мэднэ (Тит 3:4-5) гэж хэлээд, Бурханд амьдралаа зориулсан. Тэр л өдрөөс эхлэн, би Бурханд хандан, Түүний бодож байгаа зүйл нь хүмүүсийн бас миний юу гэж бодож байгаагаас илүү чухал бөгөөд Түүний надаар хийлгэхийг хүсэж буй бүхий л зүйлсийг Түүний алдрын төлөө хийх болно гэдгээ хэлдэг болсон юм.
Тэр үед мэдэрсэн ХАЙР энэ бүхнийг хийхэд хүргэсэн зүйл байлаа. Бурхан намайг хайрласныг би мэднэ... гэхдээ ийм их гэж үү? Миний зүүн, баруун талд үйлчилж, миний төлөө залбирч, зөвлөгөө өгч, надад хайртайгаа илэрхийлж байгаа миний мэдэхгүй тэдгээр хүмүүсээр би хүрээлүүлсэн байлаа. Тэд яагаад намайг хайрласан юм бол? Танихгүй хүмүүс шүү дээ тэд чинь. Харин Библид “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм” (Иохан 4:19) гэж бичсэн байдаг. Тэд Бурханы хайрыг мэдэрсэн учраас намайг мөн хайрлажээ. Одоо би Бурханы хайрыг мэдэрдэг, тиймдээ ч үүнийгээ бусадтай хуваалцмаар байна. Нэмж хэлэхэд, энэ хайрын хүчээр хэзээ ч дуулах авьяасгүй байсан би магтан дуулж сурсан. Христэд итгэгч хуучин найз нартайгаа илүү ойртон өсөхийн зэрэгцээ шинэ шинэ найзуудтай ч болсоор байна. Тэр амралтын өдрөөс хойш үйл хөдлөл бүрээс минь миний нүүрэнд Есүс гэрэлтэж байлаа. Өдөр бүр Бурханыг магтах шалтгаан надад олдож, нөгөө хоосон орон зайнаас юу ч үлдсэнгүй. Дуулал 119:62-т “Таны зөв шударга тогтоолуудын улмаас би Танд талархахаар шөнө дунд босох болно” гэсэн байдаг.
Энэ ишлэл яг одоо миний юу мэдэрч байгааг илэрхийлж чадна. Би шөнө дунд босоод, Бурханы надад болон миний найз нөхдөд өөрчлөлтийг өгснийх нь төлөө Түүнийг магтан дуулж чадахаа мэдэрдэг. Бурханы өөрчлөлтийг хүлээн авахад хэзээ ч оройтохгүй. “Хэн ч чамайг залуу хүн гэж дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол” (1 Tим. 4:12).
Өнөөдөр, та өөрийгөө Бурханд бүтнээр нь өг. Танд алдах юм юу ч үгүй, харин ч мөнхийн амьтай болно. Паул “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” (Ром 6:23) гэж хэлдэг. Үүний дагуу гүйгээрэй. Бурхан уруу гүй, учир нь та Түүнийх бөгөөд мөнхөд тийм байна. Дэлхий, тэр чигээрээ таны эсрэг байсан ч Тэр тантай байх болно. Учир нь Тэр байсан, байсаар байгаа, мөн Тэр ирнэ. Тэр танд хайртай.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |