Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Таны Бурхантэй төсөөтөй байдлууд

Хэрэв хүмүүсийн харилцан яриаг та сайтар анзаарч, сонсвол танд нэгэн зүйл тэр даруй ажиглагдах болно. Юу гэвэл хүмүүс адил төстэй байдлыг эрэлхийлж байдаг байна. Нисэх онгоцонд зэрэгцээ суусан бие биенээ үл таних хоёр хүн явж байна гэж бодъё. Тэдний хооронд нэг иймэрхүү яриа өрнөх болов уу?

А: Ай хөөрхий, онгоцоо гэж. Онгоцоор нисэхээс дургүй хүрч байна шүү.

Б: Харин тиймээ, би ч бас. Уг нь ажлын шаардлагаар үргэлж л явдаг мөртлөө нэг л дасдаггүй юм.

А: Тэгэхээр та Балтимор уруу ажлаар явж байгаа хэрэг байх нь ээ?

Б: Үгүй ээ, хамаатнууд маань тэнд байдаг юм л даа. Тэд нар дээрээ очих санаатай.

А: Манай хамаатнууд бас тэнд байдаг шүү дээ. Та Балтиморт өссөн юм уу?

Б: Тиймээ.

А: Өө тийм үү? Би ч бас тэнд өссөн.

Бид нар харилцан яриа үүсгэж болохуйц ижил төстэй нийтлэг сэдвийг хайж байдаг. Ярианд ижил төстэй сэдэв олдохгүй үед хүмүүс “ярих юм байхгүй байлаа” гэж хэлэх юм уу эсвэл бүгдэд тодорхой байдаг цаг агаарын тухай ч юм уу, яриа эхлүүлдэг.

Бидэнд ярилцаж буй хүнтэйгээ адил төстэй зүйл байвал түүнтэй хялбархан харилцаж чаддаг. Хүнийхээ хувьд бид мод эсвэл чулуутай харилцахаас илүү хүнтэй хавьгүй сайн харилцаж чадна. Мэдээж ургамал, хүн хоёр маш ялгаатай учраас харилцааны ямар ч төвшин тэдний дунд байдаггүй. Хэдийгээр энэ нь утгагүй мэт сонсогдож болох ч энэ бол бидний амьдралд тодорхой зүйл билээ.

Өөр нэг тэмдэглэх зүйл бол: Бид бие биетэйгээ ижил төстэй байгаагаа мэдэх тусам илүү харилцаа, хамааралтай болж ирдэг. Хэдийгээр бид ургамалтай сайн харилцаа үүсгэж чаддаггүй ч амьтадтай \тэжээвэр\ арай илүү харилцаж чадна. Яагаад ? Учир нь амьтдад хүнтэй төстэй зүйл ургамлыг бодвол арай илүү байдаг. Аливаа хоёр зүйлсэд ижил төстөй тал их байх тусам харилцаа үүсэх боломж ихэсдэг ба харилцааны төвшин өндөрсөх буюу ойр дотно харилцаа бий болдог.

Энэ үзэгдэл нь Библийн эхний номонд гардаг нэгэн зүйлийг баталж байж болох юм. Тэнд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл “Бурхан хүнийг Өөрийн дүр төрхийн дагуу бүтээв” гэж өгүүлдэг. Дэлхий дээр хүнээс өөр ямар ч зүйлд Бурхантай ижил төстөй зүйл байдаггүй.

Бурхантай адил дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Бурхан бидэнд Өөрийнхөө зан чанаруудаасаа өгсөн байж болох юм. Хамгийн наад зах нь бид аливаа юмны учир шалтгааныг ойлгох, мэдрэх, хэл яриагаараа ойлголцох, бүтээн байгуулах, төсөөлөн бодох, сэтгэлийнхээ гүнд шаналах, баярлан баясах болон хошигнох гэх мэт. Бидэнд Бурханы адил нэг зүйл байдаг нь сүнс. Бидэнд бас “миний бодлоор, тийм учраас би...” гэх өөрийн гэсэн ухамсар байдаг.

Бурхан Өөрөө хязгааргүй оршигч учраас биднийг бүтээхдээ хязгааргүй олон хувилбараар бүтээсэн ч юм шиг. Ингэсэн нь Түүнд ямар нэг зорилго байсан нь харагдаж байна. Тодруулбал Тэр бидэнтэй харилцахыг маш их хүсчээ. Өвөрмөц зан чанар, авьяас чадвар, сэтгэл хөдлөл, төсөөлөл бүхий та өөрөө Бурханы оршихуй болон Түүний зан чанаруудыг харуулж буй өчүүхэн хэсэг байж болох шүү дээ. Тэр, биднийг Өөртэйгөө харилцаатай байлгахын тулд бүтээсэн ба та үүний баталгаа мөн. Үнэн хэрэгтээ хүн бүр үүний баталгаа. Хэдий хүн болгон өвөрмөц бөгөөд дахин давтагдашгүй “бүхэлдээ гайхамшиг” боловч, үнэн хэрэгтээ бүгд Бүтээгч Бурхантай ижил төстөй байдаг.

Хүн байна гэдэг нь бас Бурханыг хүндлэн магтах онцгой байр суурийг эзэмшдэг гэсэн үг. Та, хөдөө хээр явж байхдаа мал сүрэг шашны ёслол хийж байхыг харж байсан уу? Хүүхэлдэйн кинонд л ийм зүйл гарч болох юм. Харин хүн төрөлхтөний аль ч үеийн түүхэнд дэлхийн хаанаас ч хүмүүс л магтаал хүндэтгэлийн алив нэг хэлбэрт оролцож байсныг гэрчлэх баримтууд олддог. Энэ нь бид Бурхантай адил буюу Түүний дүр төрхөөр бүтээгдсэнтэй холбоотой байх сүнслэг орон зай бидний дотор бий гэдгийг мэдэрдэг ба энэ нь Бурхантай хамаатай байх ёстой.

Бурхантай харилцах тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Бурханыг хувьчлан мэдэх нь” cэдвийг юм уу эсвэл Библийн “Иохан” номыг уншина уу?

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP