Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Аль Есүс нь Жинхэнэ юм бэ?

Мэдээллийн хэрэгслүүд, жүжигчид, эрдэмтэд бүгд Есүсийн дүр төрхийг өөрсдийнхөөрөө “тайлбарладаг” Тэгэхээр бид жинхэнэ Есүсийг хэрхэн мэдэж чадах вэ?

Энэ дэлхий бидэнд Есүсийн дүр зургийг олон янзаар харуулж байна. Аль дүр зураг нь үнэн вэ?

Телевизийн дэлгэцэн дэх Есүсийн дүр зургууд

Хэрвээ, та ТВ-ээр гардаг шашинлаг номлолуудыг үздэг бол тэр хүмүүсийн хувьд таны түрүүвч хамгийн чухал байдаг. Тэдэнд үргэлж л танаас мөнгө гуйх шалтгаан байдаг. Тэд ихэнхдээ өөрсдийнх нь хийж буй ажил үйлчлэлийн хариуд хүмүүс хандив их өгөх тусам Бурхан тэдгээр хүмүүсийн амьдралыг материаллаг зүйлсээр улам илүү ивээж өгнө хэмээн амлацгаадаг.

Энэ нь эргээд Христийн үнэний эсрэг байдаг тул олон хүмүүс үүнийг буруушаан шүүмжилдэг. Есүс хэзээ ч мөнгө гуйж байгаагүй. Харин ч Есүс ядуучуудаас мөнгө авч байсан шашинлаг удирдагчдыг буруутгаж байсан удаатай. Иерусалимын сүмд юм худалдан авч, зарж байгаа хүмүүсийг Есүс хараад, уурлан, тэднийг зэмлэж, худалдааны лангууг нь хөмрөн унагаж байв. (Энэ бол Есүсийн маш номхон дөлгөөн байсны дүр төрх).

Есүсийн эхэн үеийн дагалдагчид ч мөн адил “Ашиг хонжооны төлөө Эзэний үгийг баригчид”-ыг буруушааж байсан юм. Шинэ Гэрээний ихэнх номыг бичсэн Паул хэмээх Есүсийн дагалдагч нь майхан хийж амьдардаг байсан ба ингэснээр хэнд ч саад бололгүй Христийг тунхагладаг байсан.

Есүсийн хувьд материаллаг эд баялаг чухал байгаагүй. Христийн дагалдагчдын хувьд санхүүгийн байдал ямар байгаагаас үл хамааран, тэд амар тайван, баяр хөөртэй, сэтгэл хангалуун байх боломжтой байсан юм.

Урлаг дахь Есүсийн дүр зураг

Есүсийн дүр төрхийг зураачид Түүний энэ дэлхий дээр байснаас нэлээд хожуу үеийнхээр дүрсэлсэн байдаг. Тиймээс бид Түүнийг үнэхээр ямар дүр төрхтэй байсныг мэдэх аргагүй юм. Үүнээс гадна Библи дээр Есүсийн дүр төрхийг онцлон чухалчилж бичээгүй байдаг. Исаиа номон дээр: "Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. (Исаиа 53:2).

Есүсийн дүр төрх ямархуу байсан нь чухал биш харин хамгийн чухал нь Түүнд итгэх явдал билээ. Тэр үхлээс дахин амилсны дараа Өөрийн дагалдагч Томаст "Чи Намайг харсан учраас итгэв үү? Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ" (Иохан 20:29) гэж хэлсэн байдаг.

Урлагт, Есүсийг голдуу цагаан царайтай, улбар шар үстэй, цэнхэр нүдтэй хүнээр дүрсэлсэн байдаг. Харин Африкчууд Түүнийг хар арьстай, Азиуд бол Түүнийг Ази хүмүүсийнхтэй төстөй нүдтэй гэж дүрсэлжээ. Гэвч Есүс бол Иудей хүн байсан ба ээж нь иудей байсан. /Эцэг нь Бурхан/ Тиймээс магадгүй Тэр Иудей хүнтэй төстөй байсан болов уу?

Есүсийн арьсны өнгөний талаарх дүр зураг

Христийн дагалдагчдыг ерөнхийдөө дэлхийн бөмбөрцгийн Өмнөд хагасаас гаралтай байх гэж таамагладаг хэдий ч Есүст итгэх итгэл нь Баруун Өмнөд Азиас эхлээд тэндээс тархжээ. Жишээлбэл, Ази Африкт олон сая хүн өөрсдийгөө Есүс Христийн дагалдагчид хэмээн тунхаглаж байгаа билээ. Христийн хамгийн том цуглаан Солонгост байдаг.

Библид бичигдсэнээр Есүст итгэх хүмүүс овог аймаг, үндэстэн, ястан бүрээс байх болно гэж хэлдэг. (Илчлэлт7:9). Энэ нь үндэстэн болгон бүхэл үндэстнээрээ Есүст итгэнэ гэсэн үг бишээ. Баруунд бол Есүст “итгэгч” гэж хэлсэн хүн бүр Есүсийн жинхэнэ дагалдагч байдаггүй. Эцэст нь, Есүс хэлэхдээ: “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” (Матай7:13-14)

Хувиар хэмжихэд Африкийн болон Америкийн итгэгчдийн тоо бараг тэнцүү байдаг. Харин тэдний хэн нь жинхэнэ дагалдагч болохыг бид мэдэхгүй, зөвхөн Бурхан мэднэ. Зөвхөн Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг мэддэг. Үнэхээр хэн нь Түүнд үнэнээсээ итгэсэн хэн нь итгээгүй вэ? гэдгийг мэднэ. Мөн Тэр арьс өнгөөр хэзээ ч ялгаварладаггүй юм. (Үйлс 10:34-35)

Гүн ухаан дахь Есүсийн дүр зураг

Зарим шашны багш нар маш эвтэйхнээр Есүсийг гуйвуулж байна. Тэд Шинэ Гэрээний Сайн Мэдээний номноос өөрсдийн үзэлд тохирохгүй Есүсийн талаарх бүхий л зүйлийг хасах дуртай байдаг.

Үндсэндээ тэд Есүсийг мэргэн ухаантай, хэрсүү,урам зориг эрч хүчтэй Нэгэн гэж ойлгуулахыг хүсдэг. Есүсийн ярьсан зүйлсээс тэдний онолтой нийцэхүйц зүйлсийг нь хүлээн авч болох түүх гэж үздэг. Гэхдээ тэд Есүсийн хүч чадал Түүний давуу чанар, Түүний нүглийг уучлах эрх мэдэл болон мөнх амийг авах зөвшөөрөл өгдөг .... гэх мэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй.

Бид Есүсийн зургийг ажвал бидэнд төрөл бүрийн асуултууд гарч ирдэг. Хэрвээ Есүс урам зориг өгдөг багш байсан юм бол тэд яагаад Түүнийг загалмайд цовдолсон юм бэ? Бид Түүний Өөрийнхөө тухай ярьсан бүгдийг үгүйсгэж байгаа юм бол яаж Түүний мэргэн ухааныг өөрсдийн амьдралдаа суралцах вэ? Мөн эхэн үеийн итгэгчдийг өөрсдийн хүслээр бидний нүглийн төлөөх Есүсийн үхэл болон Түүний гайхамшигтай дахин амилалтыг тунхагласнаар зовон тарчилж, үхэхийн шалтгаан юу байв? Хэрвээ, Есүс зөвхөн багш харин Бурхан биш байсан бол яагаад тийм олон хүн Түүнд итгэсэн итгэлээ хамгаалан, сахихаар үхсэн юм бэ?

Есүс, Өөрийгөө Бурханы Хүү гэж сургаал номлолдоо онцолсон нь мөн Библи дээр Түүний тухай юу гэж бичигдсэн нь Түүний тухай хангалттай түүхийн баримт байж болох уу?

Есүсийн жинхэнэ дүр төрх

Есүсийн талаар телевиз, урлаг, философи зэргээс мэдэхийн оронд Түүнийг Бурханы үг болох Библиэс таньж мэдээрэй гэж Тэрээр бид бүгдэд хэлж байна. Тэр биднийг Түүн дээр очиж, Түүний тухай Өөрөөс нь сураасай гэж хүсдэг. Та Иохан номыг эхлэн уншиж болох юм.

Есүсийн амьдралын товч түүх болон Түүнд яагаад итгэж болох тухай Сохроор итгэхээс илүү гэж үү? сэдвээс уншаарай.

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP