Давид А.Хорнер
Шашин бүр Бурханыг өөр өөрсдийнхөө үзэл баримтлалаар тодорхойлох гэж оролдох нь их элбэг болжээ. Энэхүү үзэл баримтлал нь бүх шашин Бурханы тухай дүрслэлүүдийг адил тэнцүү “үнэн” болгодог учраас шашинлаг эрдэмтэд ийм философийн үзэлд дуртай байдаг.
Үүнийг үлгэрлэвэл: Зааныг мэдэхгүй 4 сохор хүн байжээ. Тэд зааныг хэзээ ч үзээгүй ба анх заантай тулгарахдаа тэд тэмтэрч, энэхүү шинэ сонин содон амьтнаа ойлгохыг бас дүрслэхийг оролдож байлаа. 1-р хүн: Зааны хошууг барьж үзээд, түүнийг урт могой адил гэж дүгнэсэн. Харин нөгөө нь зааны хөлийг тэмтэрч үзээд түүнийг яг мод адил гэсэн бол 3 дахь нь зааны сүүлийг тэмтрээд тэрээр зааныг олс адил гэжээ. 4 дэх нь зааныг хажуу талаас нь шинжсэн ба тэр зааныг ханатай төстэй гэсэн дүгнэлт гаргажээ. Эдгээр сохор хүн бүр нэг л зааныг дүрслэх гэж тэмтэрсэн боловч, үндсэндээ өөрөөр дүрсэлсэн билээ.
Үүний нэгэн адил дэлхийн өөр өөр олон шашин үндсэндээ нэг л Бурханыг олон арга замаар дүрслэх гэж оролддог байна. Үүнээс үзвэл ганц шашин үнэнийг заахгүй харин бүх шашин ижил тэгш үнэ цэнэтэй гэсэн дүгнэлтийг хийж болох юм.
Энэ нь маш хүчтэй нэг нэгнээ өдөөн хатгасан дүр зураг бөгөөд үнэний хувь байгаа харагддаг ч үнэнээс гажсан байдаг.
Хэрэв, Бурхан хязгааргүй, бид хязгаарлагдмал юм бол энэ нь бидний хэн нь ч Бурханы мөн чанарыг бүрэн таньж чадахгүйн баталгаа болох билээ. Тэгвэл энэ философийн үзэл нь бүх шашин Бурхан уруу, үнэн уруу дагуулна гэсэн үг мөн үү? Энэ асуудлыг шийдэхэд хэд хэдэн зүйлийг хүчингүй болгох хэрэгтэй.
Нэг: Зааны дүрслэл. Сохор хүмүүсийн дүрслэхийг оролдсон зүйл нь заанаас өөр зүйл байгаагүй юм. Иймд Бурханы талаар үнэн бөгөөд бодитой асуулт тавья. “Ер нь Бурхан оршин байдаг уу?” гэдэг асуулт бол үнэндээ “Абрахам Линкольн АНУ-ын ерөнхийлөгч байсан уу?” гэдэг асуулттай нэлээд адил юм. Хэрэв тийм бол хэн нэгэн итгэсэн ч, итгээгүй ч эсвэл үгүйсгэж алдаа гаргасан ч бай энэ нь зайлшгүй үнэн гэсэн үг. Тэгэхээр заан эсвэл Бурханы мөн чанарын талаарх бүх ойлголт, үзэл бодол нь тэр болгон үнэн байдаггүй.
Хоёр: Сохор 4 хүн үнэндээ бүгд алдаатай дүгнэсэн. Тэр амьтан бол заан байсан болохоос олс, могой, хана эсвэл мод биш байсан. Тэдний үзэл бодлууд бүгд адил худал юм. Иймээс шашны энэ мэт олон ургалч үзэл сургаалууд нь бүх шашныг үнэн биш худал гэдгийг харуулдаг.
Гурав: Философилог зүйрлэл нь ер бусын илчлэлтүүдийг харуулж чаддаггүй. Хэрэв харах нүдтэй тав дахь хүн зааныг харахаар орвол /түүний дүр төрхийг тэр баталгаатай харж чадна/ тэр зааныг яг заан гэж дүрслэх ба энэ нь бүх зүйрлэл бүхий дүгнэлтүүдийг өөрчилнө.
Есүс Христ бол түүхийн турш дахь дэлхийн бүх шашны удирдагчдын дунд хамгийн хосгүй нь ба яг энэ 5 дахь хүн шиг Бурханы цорын ганц эцсийн илчлэлт юм. Есүсийн хийсэн гайхамшгийг харж, Түүний ярьж байхыг сонссон олон хүмүүс Есүсийг Бурхан мөн болохоо тунхаглахад нь доромжилж байсан. “Үүнээс болж Иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын өдрийг зөрчсөн төдийгүй, мөн Бурханыг Өөрийнхөө Эцэг хэмээн, Өөрийгөө Бурхантай адилтгасан юм.”1
Бид Бурханий өгөх сэтгэл хангалуун байдлыг хүсвэл ямар ч үед Өөрт нь итгэн Түүн уруу ирэхийг Тэр урьсаар байдаг. Есүс тэдэнд, “Би бол амийн талх байна. Над уруу ирдэг хүн өлсөхгүй, Надад итгэдэг хүн хэзээ ч цангахгүй”2 гэсэн байдаг.
Есүсийн хүч чадал бодитойг тав дахь хүний нэгэн адил шалгахыг хүсвэл Сохроор итгэхээс илүү гэж үү? гэсэн нийтлэлийг үзээрэй.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |
Зүүлт: (1) Иохан5:18 (2) Иохан 6:35