Мухамед Салем
Би юу ч мэдэхгүйгээр амьдралаа өнгөрүүлж буй эгэл жирийн нэгэн эрэгтэй. Би Пакистаны лалын шашинтай баян гэр бүлд төрсөн бөгөөд хэдхэн сартай жаахан байхад маань аав намайг Саудын Араб уруу авч явсан юм. Намайг зургаан нас хүрмэгц ээж минь насан өөд болсон. Би том болоод бараг хүн бүрийн өөрсдөөсөө асууж үзсэн амьдралын олон асуултуудтай тулгардаг байв. Тухайлбал: Би яагаад энд байгаа юм бэ? Би ер нь хаанаас бий болсон юм бол? Бурхан гэж үнэхээр бий юу, хэрэв байдаг бол хаана байна вэ? Яагаад Тэр чимээгүй байна вэ?
Би Коран судрыг 12 настайгаасаа эхлэн судалсан ба хожим Зөнч Мухамедын амьдрал, Хадитс (Лалын шашны уламжлал ёс зүй болон зөн Мухамедын сургаалуудын эмхтгэл) гэх мэт бусад лалын шашны номнуудыг бас уншиж эхэлсэн юм. Би ихэнх Саудын мусульманчуудтай л адил Вахаби (Саудын Арабын голлох шашны бүлэг болох хатуу чанд ортодокс Санни Мусламын гишүүн), Ахлеа Хадитс байж үзсэн (Осама Бин Ладен бол тэдний нэг байлаа). Саудын Арабын мусульманчууд бол шүтлэгтээ туйлын үнэнч хүмүүс байдаг бөгөөд би ч бас тэдний нэг байлаа.
Лалын шашин бол диваажинд хүрэх цорын ганц зам гэж би заалгасан. Надад “Хэрвээ чи үүнийг хийвэл чи тэнгэрийн улсад маш их, бүр маш ихээр ивээгдэх болно” гэж сургадаг байв. Би лалын шашны хэт улайран шүтэгч болсон байсан юм.
Ер нь би өөрийгөө зөв зүйл хийж байна гэж итгэдэг байсан ба зөв юм чинь гүнзгийрүүлэн судлахад алдах юм байхгүй гэж үзсэн юм. Би Коран болон Хадитс дээр гардаг зөнчдийн тухай уншиж байсан ч зөвхөн Есүс Христ л миний зүрхний гүнд бусдаас илүү хүрч чадсан юм. Христэд итгэгчид Есүс Христийг Бурханы Хүү хэмээн итгэдгийг би олж мэдлээ. Энэ нь миний гайхлыг маш ихээр төрүүлсэн болохоор Есүсийг улам илүү сонирхон судалж эхэллээ. Надтай хамт сурдаг байсан Христэд итгэгч нэг найз надад байсан юм. Түүнээс би нэг удаа Библийг чинь авч болох уу? гэж асуухад найз маань их гайхаж, “Уучлаарай, чи үүнийг авч болохгүй ” гэв. Хэн ч энэ тухай мэдэхгүй харин зөвхөн чи бид хоёрын дунд л үлдэнэ гэж би түүнийг ятгав... Гэтэл манай аав намайг Библи уншсаныг бас үүнийг гэртээ байлгаж байгааг мэдчихэв. Аав маань их уурлаад зогсоогүй Христэд итгэгч ганц найзыг минь бас мэдчихлээ. Тэгээд намайг авга ахын хамт дагуулан явж, найзын минь гэрт очоод, “Хэрвээ та нар дахиад ингэх эсвэл мусульман хүүхдэд Христ итгэлийн тухай яривал та нар маш ихээр зовно гэдгээ мэдээрэй. Бид энэ тухай Мутава /Лалын шашны журам сахиулах газарт /-д мэдэгдвэл та нар энэ орноос үүрд хөөгдөх болно” гэж анхааруулав. Би найздаа ийм зүйл учруулсандаа бага зэрэг санаа зовж байлаа.
Аав, авга ах хоёр маань намайг урьдынх шигээ өдөр бүр таван удаа залбирч, сүмд нэг удаа мөргөл үйлд гэж анхааруулав. Би тэдний хэлснээр хийсээр байсан ба сүмд хэн ч байхгүй үеүдэд уйлан байж “Энэ Есүс гэж хэн юм бэ? Та хэн юм бэ?”, Өөрийгөө харуулаач гэж Бурханаас гуйдаг байлаа. Мөргөлийн Имам /Удирдагч/ Арабаар залбирч байх зуур (заавал ингэж Арабаар залбирдаг) би түүний хэлж байгаа зүйлст нэг их анхаарахаа больсон байв. Нэг өдөр би Зухари залбирахаар /Үдийн залбирал/ сүмд байж байлаа. Яг тэр үед би Есүсийн тухай бодоогүй байв. Бид толгойгоо гудайлгаад, мөргөн залбирч байтал шалан дээр нүдэнд дулаахан хүний төрх надад харагдав. Би маш их цочирдов. Ийм зүйлийг урьд өмнө би үзэж байсангүй. Тэр дүрс яг усан дээр туссан хүний дүр төрх шиг байсан юм. Энэ бол Есүс Христ, Энэ бол Эзэн гэсэн дуу надад сонстов.
Яаж ийм юм байж болох вэ? гэж би балмагдлаа. Учир нь Коран судар надад цорын ганц бурхан байдаг гэж заасан. Харин Христэд итгэдэг хүмүүс Есүсийг Бурханы Хүү, бас Бурхан гэдэг. Энэ бол Аллах бурханы хувьд уучлан өршөөхөөргүй том гэм нүгэл юм. Энэ шалтгааны улмаас би залбирлаа дуусгалгүйгээр явж чадахгүй байв. Тэгээд би залбирлаа дуусгасны дараа энэ тухай бодож эхэллээ. Есүс Христийг мэдэх хүсэл надад өдрөөс өдөрт улам нэмэгдэж байлаа.
Надад Библи дахин олдоогүй юм. Найзтайгаа дэлгүүрээр явж байгаад интернетийн газар орлоо. Net. Yahoo.com сайтыг нээгээд “Есүс гэж хэн бэ?” гэж шивэх санаа төрж, тэр даруй бичихэд олон сайтууд гарч ирэв. Интэрнэтээс Есүс Христийн тухай хайх боломжтой байсан нь миний гайхлыг төрүүлж байлаа.
Есүс Христ гэж хэн болох мөн Хуучин гэрээн дээр Түүний тухай хэлсэн зөгнөлүүд Шинэ Гэрээнд хэрхэн биелсэн тухай маш сайхан мэдээг вэб хуудаснаас би олж авсан юм.
Энэ бүхэн намайг үнэхээр их гайхшруулсан юм. Би урьд нь Христийг хүлээн авахын учир болоод хэрхэн хүлээн авахыг огт мэддэггүй байсан. Энэ сайтад зочилсондоо би маш их баярласан. Тэгээд энэ сайтаар би байнга зочлох болсон. Та бүхний сайн мэддэгээр зарим нэг Христэч вэб сайтууд хаагдсан байдаг шүү дээ. Нэг өдөр би Есүст итгээд үзье гэж бодоод тэр сайтад байсан авралын залбирлыг хийсэн юм. Үүний дараа надад “Би хамгийн муу гэмийг хийчихлээ гэж үү? Би хэзээ ч мөнхийн улсад орохгүй байх” гэх мэт бодлууд надад төрж байлаа.
Би залбирахаар сүмд очих бүрт Есүс Христийн нөгөө дүрс надад харагддаг боллоо. Нэг өдөр би зах уруу замаа товчлон алхаж явлаа. Тэр замаар нэг их хүн явдаггүй байсан юм. Би замдаа Бурханаас “Хэрэв миний хийж байгаа бүхэн зөв бол би Христэд итгэгч байх уу? эсвэл Лалын шашинтан хэвээрээ үлдэх үү? гэж асуусан юм. Яг тэр үед “Хүү минь, чи зөв зам дээр байна” гэх дуу миний араас сонсогдсон юм. Би дахиад л их гайхлаа. Урьд нь надад хэзээ ч иймэрхүү зүйлс тохиолдож байгаагүй билээ.
Энэ бүхний эцэст би маш олон зүйлсийн талаар Ариун Библиэс олж мэдээд бүр их баяр хөөрөөр дүүрэв. Жишээ нь Библид:
“Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ард чинь дуугарах ‘Энэ бол зам. Үүгээр алхагтун' гэсэн үгийг та нарын чих сонсоно.”1
Мөн,
“Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм’ гэж ЭЗЭН тунхаглаж байна. ‘Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно’”2 гэсэн.
Бурхан надад үнэнч хандсаар иржээ.
Коран судраас бидний өвөг дээдэс Адам Ева нар гэм хийхээсээ өмнө тэнгэрийн улсад амьдарч байсан тухай уншсан. /Библи дээрхтэй адилхан /Гэхдээ Коран сударт тэдний гэм уучлагдсан гэж бичигдсэн байдаг. Би мусульман найзуудаасаа “Хэрвээ тэдний гэм уучлагдсан юм бол Бурхан яагаад тэдэнд нигүүлсэнгүй биш хандаж, тэднийг Эден цэцэрлэгээс хөөсөн юм бэ? Үүнээс нь үзэхэд Бурхан тэднийг уучлаагүй гэсэн үг биш үү?” гэж асуулаа.
Хэрвээ, Коран судар дахь Тора /Пентатух/, Забур /Дуулал/ мөн Инжээл /Сайн мэдээний номнууд/ номууд Бурханы үг мөн юм бол тэднийг яаж өөрчилж болох вэ? Хэрвээ лалын шашны сургаал номлогчдын ярьдгаар тэдгээр номууд өөрчлөгдсөн юм бол хэн үүнийг өөрчилсөн байх вэ? Юуны учир өөрчилсөн юм бол? Лалын шашинтнууд Библийг өөрчлөгдсөн гэж үздэг ба үүндээ ихэд олзуурхдаг боловч итгэж буй зүйл маань үнэн эсэхийг мэдэхийн тулд бид өөрсдийгөө даруу болгон, эрж хайх хэрэгтэй юм. Хэрвээ Би Библийг хайж өөрийн амьдралдаа Эзэний удирдамжийг авахаар асуун залбираагүй бол би хаана байх байсан бол? Библийн Бурхан хэнтэй ч адилгүйгээр хариултуудыг өгдөг. Энэ бол жинхэнэ бодит байдал юм.
Коран сударт зарим илчлэлтүүд алга болсон эсвэл мартагдсан гэж дурдсан байдаг.3
Юу гэсэн үг вэ? Харин Библи дээр огт ийм зүйл байдаггүй.
Библийн Тооллого номын 23:19-д, (Коран судрын Тора ном)
"Бурхан бол худал хэлдэг Нэгэн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?"
Дуулал 31:5, (Коран судрын Забур)
"Таны гарт би сүнсээ даатгадаг. Үнэний Бурхан ЭЗЭН, Та намайг зольсон."
Мөн Иоханы Сайн Мэдээ17:17 (Коран судрын Инжээл )
"Үнэн дотор тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн мөн."
Бурхан худал ярьсан эсвэл Тэр Өөрийн үгийг өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлсэн нэг ч ишлэлийг би олоогүй юм.
Коран судар бидэнд илчлэлтийн ном болох Тора, Забур, Инжел бүр Даниел номуудад хүртэл илчлэгдсэн бүх эш үзүүллэгт итгэ гэж заадаг. Хэрвээ бид тэдгээрийгАллах Бурханы Үг гэж итгэхгүй бол бид мусульманууд биш болно. Би мусульман байхдаа унтахаасаа өмнө Сура-Аль-Багара 285-ийг хэлэн залбирдаг байсан юм. Хэрэв бид Коран судрыг тэгж их уншиж чадаж байсан юм бол хэзээ ч өөрчлөгдөхгүй Библийг бас унших ёстой.
Библийг энэ дэлхийгээс устгахыг завдсан олон удаагийн оролдлогуудаас нэг нь ч амжилтад хүрч байгаагүй ажээ. Энэ нь Бурхан Өөрийн Үг болох Библийг яаж хамгаалахаа маш сайн мэддэг болохыг харуулж байна. Библийг өөрчлөгдсөн гэж ярьдаг хүмүүст үүнийгээ баримтаар нотол гэж би хэлмээр байна. Зуу зуун эрдэмтэд Библийг судалж үзээд, бичигдсэн зүйлс нь тодорхой бөгөөд үнэн зөв болохыг баталсан байдаг.
Библи дээрх эш үзүүллэгүүд бидний өдөр тутмын амьдралд биелэгдэж байдаг. Эдгээр нь гайхамшигтай бөгөөд энэ номын зохиогч нь хэн болохыг баталж байна. Энэ дэлхийн жинхэнэ Бүтээгч нь маргааш болон ирээдүйд юу болохыг бүгдийг мэддэг юм. Тэр зурхайч адил таамаглан хэлдэггүй харин ирээдүйд юу болохыг мэддэг!
Есүс Мухамед хоёрын ялгаануудыг ойлгоход бас гайхалтай байсан юм. Библид:
"Эхэнд үг байсан. Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан!"4
Есүс Христийг Сайн мэдээ, Бурханы үг хэмээн нэрлэн Аллахтай адилтган хэлсэн мөртлөө яагаад Мухамедын талаар нэг ч удаа ингэж дурдаагүй байна вэ?
Суран Марьям хэлэхдээ:
Би бол Цорын ганц Эзэний элч бөгөөд гэм нүгэлгүй хүүгийн суудалд нь суух болно.”
Яагаад гэм нүгэлгүй хүү гэж?
Сахих Аль-Букари Хадит, Хадит 4.506-д Абу Хурайрын хэлснээр: Эш үзүүлэгч хэлэхдээ “Ямар ч хүнийг төрөхөд нь Сатан биеийнх нь хоёр талаас хоёр хуруугаараа хүрдэг бөгөөд, Мариагийн Хүү Есүст хүрэх гэж оролдсон ч чадаагүй” гэсэн байна.
Сахих Аль-Букари Хадит, Хадит 4.641-д
Аль Мусаябын хэлснээр:
Абу Хурайра “Адамын үр удам болон төрсөн болгонд Сатан хүрдэг. Мариа болон түүний Хүүгээс бусад бүх хүүхэд төрөхдөө маш чангаар уйлдаг нь Сатан хүрснээс болдог” гэж Аллахын Элч хэлснийг би сонсов” гэжээ.
Түүнчлэн Сатан, Мухамедэд хүрэн гэмт амьдрал уруу хөтөлсөн юм бол яагаад Есүс Христ гэм зэмгүй байв? Коран сударт Мухамед гэмээ гэмшдэг тухай олон удаа давтсан байдгийг эрүүл ухаантай лалын шашинтан бүр л сайн мэднэ.
Бурханээс өөр хэн ч хийж чадахааргүй тийм гайхамшгуудыг Есүс Христ үйлдэж байсан тухай Библид өгүүлсэн байдаг. Бурхан үхсэнийг амилуулж, өвчтэйг эдгээх зэрэг Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй тэдгээр гайхамшгийг үйлдэхийг яагаад Түүнд зөвшөөрөв? Яагаад?
Яагаад үүнийг Мухамед ерөөсөө хийж байгаагүй юм бэ? Хүмүүс түүнээс гайхамшиг үйлдэхийг гуйхад тэр татгалзсан байдаг. Гэхдээ Коран сударт тэр сарыг хоёр хэсэгт хуваасан гайхамшигт зүйлийг хийсэн гэж тэмдэглэсэн байдаг. Үүнийг хийснээр хүн төрөлхтөнд ямар ач холбогдол үзүүлсэн юм бол?
Есүс Христийг төрөхөөс өмнө онгон эмэгтэйгээс гэм зэмгүй Хүү төрнө гэж тэнгэр элчүүд зарлан тунхагласан байдаг. Гэвч Мухамед Лалын ертөнцийн томоохон эш үзүүлэгчийн хувьд ийм эрх боломж байгаагүй юм байх даа? Яагаад Мухамедын талаар иймэрхүү төстэй зүйлс байгаагүй юм бол?
Хэрэв Бурхан үнэхээр онгон бүсгүйгээс хүүхэд төрүүлж чадсан юм бол яагаад Түүнийг Хүүгээ гэж дуудах хэцүү байсан гэж?
Коран сударт хүн төрөлхтөн болон өршөөлийн талаар илчлэлт хийгдэх буюу Мухамедаас ч дараа үеийн бүх хүнд илчлэлт болон өршөөл ирнэ гэж хэлсэн байдаг. Яагаад?5 Яагаад ингэж зарлан тунхагласан юм бол? Дэлхийд ямар төрлийн өршөөл ирнэ гэж? Энэ тухай Коран сударт хариулан хэлээгүй байдаг. Мусульманчууд Инжээл номоо /Сайн Мэдээ/ уншиж, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх өршөөл нигүүлслийн талаар олж мэдэх ёстой байдаг.
Инжээлийн /Сайн Мэдээ/ Марк 10:46-47-д,
Замын хажууд гуйлга гуйн суудаг байсан Бартимай хэмээгч сохор эр Назарын Есүс өнгөрөн явж буйг сонсоод, Есүс уруу хашгиран: “Давидын Хүү Есүс ээ, намайг өршөөгөөч” гэж хэлдэг.
Түүнчлэн Шинэ Гэрээ номонд,
"Мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь."6
"Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болон Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу их өршөөлөөрөө Есүс Христийн үхэгсдээс амилсан амилалтаар дамжуулан биднийг амьд найдвар уруу …дахин төрүүлсэн."7
Эзэн Есүс Христ бол зөвхөн Өөрийнхөө цаг үед эсвэл Өөрийнхөө нутагт амьдарч байсан хүмүүст л зөвхөн ивээл нигүүлслээ үзүүлсэн хэрэг биш. Харин Бурхан бол БҮХ ХҮНД МУХАМЕДИЙН ДАРААХ ҮЕИЙН ХҮМҮҮСТ ч гэсэн ивээл нигүүлсэлээ үзүүлдэг Нэгэн юм.
Библиэс бид өөрсдийгөө гэмтэй болохоо мөн Бурханаас тусгаарлагдсан гэдгээ мэддэг. Зөвхөн Есүс Христ биднийг Бурхантай эвлэрүүлдэг. Учир нь Тэр гэмгүй Нэгэн байсан бөгөөд бидний гэмийн төлөөс болсон. Бидний бүх гэмийн төлөөсийг Түүнд шилжүүлсэн.
Есүс Христ бидний гэмийг үүрч, бидний төлөө гэмтэн болсон юм. Инжээлд / Сайн Мэдээ/:
"Түүнийг Хүү төрүүлэхэд, чи Түүнийг Есүс гэж нэрлэ. Учир нь Тэр Өөрийн ард түмнийг нүглээс нь аварна гэж хэлэв."8
Есүс олон хүнд “ Гэм чинь уучлагдсан” гэж хэлж байсан нь тэднийг гэмээс аврахыг хүсч байсны шинж! Тэр тэдний гэмийг үүрсэн!
Түүнчлэн Шинэ Гэрээнд:
"Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм."9
Олон хүн Бурханы нигүүлслийг Христ Эзэнээс олж өөрчлөгдсөн байдаг. Тэдгээрийн нэг нь би билээ. Олон хүн гайхамшиг, эрх мэдэл, Үнэнийг хайдаг, цорын ганц Үнэнийг буруу газруудаас хайдаг байна. Би ч бас тийнхүү эрэн хайж байсан. Бурхан уруу хүрэх замыг мэддэг, Өөрөө тэр Зам нь байсан Тэр Нэгэнтэй уулзах хүртлээ би буруу газраас үнэнийг хайж байжээ. Есүс хэлэхдээ:
Есүс, "Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Хэрэв та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч мөн мэдэх байсан. Одооноос эхлэн та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа” гэлээ.10
Мухамед болон Мусульманчууд өдөрт хэд хэдэн удаа маш их хичээнгүйлэн үнэнийг олоход удирдаач хэмээн залбирч ирсэн ба гайхалтай нь Лалын хамгийн агуу бөгөөд хамгийн сүүлчийн Эш Үзүүлэгч маань үүний төлөө залбирсаар байгаад л нас барсан билээ.11
Мухамед зөв замаар явж байсан уу? Лалын шашин үнэн зам мөн гэж үү? Би лалын шашинтан бүх хүмүүсийг мөнхийн улсад очихын тулд хийж байгаа зүйлс нь үнэхээр үнэн зөв зам мөн үү? хэмээн өөрсдөөсөө нэг асуугаад үзээч гэж хэлэх байна. Коран сударт мөнхийн улсад Аллах Бурханы л хүссэн хүмүүс очих тухай олон удаа бичсэн байдаг. Үүнээс иш татвал:
Суран Ан-Нур 14-т :
Аллахын танд үзүүлэх ивээл нигүүлсэл энэ дэлхий дээр аль хэдийн илэрхий болдог, үүнээс хойш та гашуун шийтгэл (Там) болох газар уруу очно.
Суран Ан-Нур 111-д:
Аллах хүмүүсийг итгэсэн байдлаар нь сайн үйлсийнх нь төлөө (Диваажин) цэцэрлэгт аваачихаар худалдаж авсан юм.
Бид үүнээс юу ойлгож байна?
Суран Ан-Нур 35O-д
Итгэж байгаа хүмүүс ээ! Аллахын төлөө үүргээ гүйцэтгэж, Түүн дээр очих арга замаа хай.
Өлсөж, цангасан хүн нэг бүр ямар ч цагт Бурхан уруу Сүнсний хоол болоод авралынхаа төлөө эргээсэй гэж би залбирдаг. Би мусульман ахан дүүстээ Коран судрын ишлэлүүд биднээр яг юу хийлгэх гээд байгааг мэдээсэй гэж Коран судрын олон ишлэлийг ашиглалаа.
Мөнхийн улс бол дээрээ үнэ бичсэн, үүнийг үйлсээрээ худалдаж авч болдог газар биш бөгөөд харин зөвхөн Бурханы ивээл нигүүлслээр дамжин тэнд очдог гэдэгт би итгэдэг. Өлсөж цангасан хүн нэг бүр хэзээ ч Бурхан уруу Сүнсний хоол болоод авралынхаа төлөө эргээсэй гэж би залбирдаг! Энэ нь урьд өмнө миний мэдэх ямар ч зүйлээс маш энгийн. Түүн уруу даруу зүрх сэтгэлтэйгээр ирээрэй. Түүний нүүр царайг хайж, өөрийгөө Түүний тэвэрт олоорой!
Бид Христ доторх шинэ бүтээл болдог. Олон жилийн өмнө ингэж бичсэн ч, одоо хүртэл энэ үнэн хэвээрээ л байна! Бурхан уруу хүрэх цорын ганц Зам болох Есүс Христ доторх бидний амьдрал дахин шинэчлэгдэж, биднийг Бүтээгч Тэр Нэгэн хоосон байгаа орон зайг хэрхэн дүүргэхээ мэддэг учраас үүгээр дамжин, бид өөрчлөгддөг юм. Иймээс ахан дүүсээ, зүрх сэтгэл, оюун бодлоо нээж, Түүний гайхамшигтай хайрыг хүлээн аваач! Есүс Христийг өөрийн амьдралдаа орохыг зөвшөөрөн, дараа нь юу болохыг хараарай. Энэ газар дэлхий, ертөнцийн хамгийн агуу адал явдал эхлэх болно. Надад ямар ч бэрхшээл тулгарсан Тэр надтай хамт байж, өөр хэний ч өгч чадахгүй тайтгарлыг Тэр надад өгдөг.
Тэр Өөрийгөө амьд, үүрд оршдог гэдгээ мөн биднийг маш их хайрладгаа надад харуулсан юм. Би Бурханд ганц Хүү Есүс Христээ бидний төлөө үхүүлэхээр илгээж, Түүнд хүрэх гайхамшигтай гүүр болгож өгсөнд нь талархаж, Түүнийг алдаршуулахыг хүсч байна. Түүнтэй хэрхэн харилцаа тогтоохыг мэдэхгүй байгаа бол: Бурханыг хувьчлан мэдэх нь харна уу?
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |
Зүүлт: (1) Исаиа 30:21 (2) Иеремиа 29:11-13 (3) Сура Ал-Бакара 2:106 (4) (Инжээл) Иохан 1:1 (5) Сура Мариам 21 (6) Иуда 21 (7) 1 Петр 1:3 (8) Инжээл (Сайн Мэдээ), Матай 1:21 (9) 2 Коринт 5:21 (10) Иохан 14:6 (11) Сура Ал Фатеха 3