Таны гаргаж байсан шийдвэрүүдийн хамгийн том нь юу вэ? Энэ асуулт уруу дараа нь эргэж оръё. Шийдвэр гаргах талаар ярилцъя. Та шийдвэр гаргадаг. Энэ талаар өмнө нь та бодож байсан ч бай үгүй ч бай, шийдвэр гаргах гэдэг бол бидний хийдэг маш чухал үйлдэл гэдгийг хэзээ ч битгий мартаарай.
Яагаад хулд загас жилд нэг удаа урсгал сөрж үсрэн сэлдэг вэ? Тэр тэгж шийдсэнээс үү? Эсвэл төрөлхийн зөнгөөрөө урагш зүтгэн тэмүүлдэг үү? Аль нь ч байлаа гэсэн тэр ингэе тэгье гэж ярьдаггүй.
Харин сургуулиа төгссөн залууд Нью Йоркт эсвэл Клиевэландад ажиллах ажлын санал ирэхэд тэрээр нэг тийш шилжих л болно. Энэ нь түүний төрөлхийн зөн совин дээр тулгуурлаад байх шаардлагагүйгээр тэр сонголтыг хийх л болно. Харин Клевэланд уу, эсвэл Нью Йорк уу гэдэг сонголт л байгаа юм. Магадгүй Клиевэландад цалин өндөр ч түүнд Нью Йоркт амьдарвал дээр санагдаж болно. Тиймээс аль нэгийг нь сонгох тал дээр “тийм” эсвэл “үгүй” гэсэн сонголт хийнэ. Тэр өөрийн сонгосон хотдоо “тийм” гэвэл, цалин өндөр ч байсан гэсэн нөгөө хотдоо “үгүй” гэдгийг сонгох болно.
Бид үргэлж “тийм”, “үгүй” гэдэг шийдвэр гаргадаг. Магадгүй ийм шийдвэрийг бид өдөрт мянга мянган удаа гаргах болдог. Гэтэл энэ шийдвэрт чинь асар их зүйл багтдаг талаар та бодож байсан уу? Бас та амьдралд гаргаж болох хамгийн чухал шийдвэр юу байж болох талаар бодож байв уу?
Сонголт хийх гэдэг нь үнэхээр чухал зүйл. Таны мэргэжил ямар нэг хэлтэй хавсарсан бол танд Франц, Орос, Герман, эсвэл Испани хэлнүүдээс аль дуртайгаа сонгох хэрэг гарна. Тэгээд сонголт хийхдээ зөн совингоороо биш, боломжуудаа тунгаан бодоод нэгд нь л “тийм”, бусдад нь “үгүй” гэж хэлэх болдог.
Бүгд Найрамдах Доминикан улсад өссөн нэгэн хүүгийн хувьд эцэг эх нь хэн байх вэ? ямар хотод өсөх, ямар хэлээр ярьдаг болох вэ зэргийг өөрөө сонгоогүй. Харин тэр өсөж том болох тусам, түүний амьдралдаа хүлээх үүрэг, хариуцлагууд нэмэгддэг. Дунд сургуулиа төгсөх болоход цэрэгт явах, эсвэл коллежид сурах хэрэгтэй болно. Аль нь байх вэ?
Тэр, Бүгд Найрамдах Доминикан улсад төрөхөө сонгоогүй ч, харин тэр коллежид идэвхтэй сайн суралцан, анагаахын зэрэг аваад, хангалттай мөнгөтэй болвол өөрийн төрөлх нутгаа орхин, өөр улс оронд эмнэлэг нээж болно. Энэ бол сонголт.
Бидэнд эхэндээ олон зүйл сонголтгүйгээр өгөгддөг. Жишээ нь, бидний эцэг эх хэн болох, бид хаана төрөх, хүйс, арьс өнгө, айлын хэд дэх хүүхэд байх гэх мэт. Харин өсөж, том болохын хэрээр олон янзын сонголтоос зөвийг сонгож сурах ба сонгох шаардлагатай болдог. Эрүүл гэр бүлд эцэг хүн өсвөр насны хүүхдүүддээ амьдралдаа шийдвэр гаргаж сурахыг, гаргасан шийдвэр бүр нь ямар нэг үр дагавартай болохыг ойлгоход нь тусалдаг.
Хүмүүс боломжит сонголтуудаас зөвийгөө сонгох шийдвэрийг гаргадаг. Хэрэв тэдэнд сонголт хийх боломжууд байхгүй бол, тэнд шийдвэр гаргах хэрэггүй. Харин тэдэнд нэгээс илүү сонгох боломжууд байвал нэгийг заавал сонгох хэрэгтэй болдог. Үнэндээ сонгохгүй гэсэн ч тэр нь бас нэг сонголт шүү дээ.
Зарим сонголтууд бусад сонголтуудаас илүү чухал байдаг. Нэгэн эмэгтэйд өглөөний цайндаа вафли эсвэл бин хоёрын алийг нь идэх вэ? гэдгээс илүү Жон эсвэл Тэйд хоёрын алинтай нь гэрлэх вэ? гэдгийг сонгох нь илүү чухал. Яагаад гэвэл тэр хоёрын нэгийг нь сонголоо гэхэд эмэгтэйн хувьд гэрлэсний дараах амьдрал нь ямар байхыг тодорхойлох тийм чухал сонголт юмаа. Түүнчлэн вафли, бин хоёрын сонголтоос Жон, Тэйд хоёрын сонголт нь илүү чухал гэсэн үг.
Сонголт хийхэд хоёр зүйл маш чухал. 1) үүний үр дагавар юу байх бол 2) энэ шийдвэрт маань ямар хүмүүс, ямар зүйлс оролцож байна.
Жишээлбэл, та хэнтэй гэрлэх нь маш чухал шийдвэр. Таны шийдвэр өөр нэг хүнтэй холбоотой ба таны сонгосон хүн хэн байх вэ гэдгээс маш чухал үр дүн ар араасаа гарч ирнэ. Тэгэхээр таны хувьд хамгийн чухал шийдвэрийг та юу гэж бодож байна?
Бурханы талаарх асуудалд шийдвэр гаргах нь гэдэг хамгийн чухал шийдвэр гэж бодъё.
Ихэнх хүмүүсийн боддог шиг Бурхан байдаг юм гэе. Тэр бол энэ дэлхийн Бүтээгч, бас тэжээн Тэтгэгч. Тэр бол мөнхөд оршин байдаг ба юунаас ч үл шалтгаалан байсаар л байх Нэгэн. Энэ талаар сайн бодоорой.
Хэрэв та франц шарсан төмсний оронд бөөрөнхий сонгино идэхээр шийдсэн байлаа гэхэд тийм асуудал том хэрэг биш. Хэрэв та нэг хөндлөн улаан хээтэй цамцны оронд дөрвөлжин хээтэй цамц худалдан авлаа гэхэд үнэндээ энэ нь хэнд хамаатай юм бэ? Хэрэв та Бредийн оронд Биллтэй гэрлэвэл, эсвэл Марсиагийн оронд Мандитай, хэдийгээр энэ нь тун чухал ч, удаан хугацааны дараа үүнийг Бурханыг сонгосон байх уу, үгүй юу гэдгийн хажууд тийм чухал гэж үү?
Одоо дараах зүйлсийн талаар бодно уу? Өмнө нь хаана ч байгаагүй ухаантай, гоо үзэсгэлэнтэй, хайр булаам, зоригтой, мэргэн ухаантай нэгэн таныг хайрлаад өхөөрддөг байлаа гэж төсөөлөөрэй. Тэр төгс Нэгэн чамайг золиос гаргаж, хайраа зориулдаг бөгөөд чамтай бүхий л амьдралын туршид тэр бүү хэл мөнхөд амьдрахыг хүсдэг байв. Ямар гайхалтай вэ? Та Түүний энэ хүсэлтэд юу гэж хариулах вэ? Уучлаарай та надад тохирохгүй, та миний хэмжээнд хүрэхгүй нь ээ гэх үү?
Энэ зүйл бол олон хүмүүсийн Бурханд ханддаг хандлагын байр суурь юм. (Олонх?1)
Хэн нэгэнтэй харилцах харилцааг хүсэж байвал энэ нь Эзэнтэй л байгаасай. Үүнээс илүү сайхан харилцаа гэж байхгүй. Эзэн бол төгс, сайн, ухаантай, шударга, хайрлагч, ариун, хүндлүүштэй, үнэнч, халамжлагч Нэгэн юм. Түүний царайг зүгээр л харна гэдэг бидний амьдралын хамгийн гайхамшигтай мөч.
Гэтэл бид, “Өө, за ямар ч байсан баярлалаа... гэхдээ зүгээр ээ” гэдэг. Үүгээрээ Эзэн бидний сэтгэлийг хангалттай дүүргэж өгөхгүй байна гэж хэлж байгаа мэт. Хэчнээн хачирхалтай хэрэг вэ?
Яагаад бид Түүнийг нэгдүгээрт тавьдаггүй вэ? Магадгүй Тэр үнэхээр сүрдүүлж байна уу? Бид бодохдоо, “Хэн тэр төгс нэгэнтэй гэрлэхийг хүсэх билээ? Тэд үргэлж миний алдааг тэмдэглэх болно!” гэдэг. Харин Бурхан биднийг төгс бай гэж гуйдаггүй, харин биднийг сул дорой байдалтайгаа Над уруу ирээ л гэдэг. Тэр, бидний сул дорой байдлуудыг дараагийн амьдралд маань шинэчлэх болно гэж хэлсэн байдаг. Тиймээс Тэр, Өөртэйгөө биднийг улам адил болгосоор байгаа.
Яагаад, хүмүүс ийм агуу Нэгэнийг үгүйсгэдэг вэ? Энэ талаар юу хэлэх вэ? Эзэн л мэднэ. Хүн бүрийн хувьд өөр өөрийн гэсэн шалтгаантай байдаг байх.
Ямар ч нөхцөл байдалд Бурхан Эзэн бидэнд энэхүү байдлаа шийдэхийг зөвшөөрч байгаа нь маш даруухан хэрэг юм. Энэ бол агуу өршөөл.
Та үүнийг тунгааж үзээрэй. Бурхан бол Бурхан, бид Бурхан биш. Тэр бидэнд хэрэгтэй. Харин Тэр биднээр дутахгүй. Тэр бидэнгүйгээр оршиж чадна. Тэр үргэлж байсаар байсан. Харин бид Түүнгүйгээр оршиж чадахгүй. Бурхан байхгүйгээр бид байхгүй байх байсан.
Эзэн Өөрөө хамгийн дээд нь гэдгээ мэддэг. Тэр, Өөрийгөө хамгийн гоо үзэмжит, хамгийн ухаалаг, шударга, хайрлагч, амьд буй бүхнийг халамжлагч гэдгээ мэднэ. Хэрэв бид өөрсдийгөө Түүнтэй харилцаатай байхаар даатгуулбал, тэр харилцаа нь бидний хамгийн чухал хувь тохиол гэдгийг Тэр мэддэг. Үнэн хэрэгтээ, үүнээс илүү сайн нь үгүй.
Тиймээс Түүний эсрэг шийдвэр гаргах эрх мэдлийг бидэнд зөвшөөрдөггүй байж болох байсан. Гэхдээ Тэр зөвшөөрсөн. Үнэндээ бол Түүнийг үгүйсэх хэн ч биш атал бидэнд том ам гаргахыг ч Тэр зөвшөөрсөн. Түүнийг үгүйсгэх бид хэн юм бэ?
Хамгийн агуу өршөөл бол Тэр биднийг Өөртөө хүлээн авахад үргэлж бэлэн байдаг. Хэдийд ч бид Түүн уруу өршөөл эрэн хэн ч очиж болно. Биеэ тоосон дээгүүр сэвэгч эсвэл өшөө хорсолтойгоо байвал биднийг Тэр хүлээн авахгүй.
Гэхдээ Бурхан нигүүлсэнгүй ба өршөөнгүй, энэрэн хайрлагч юм. Тэр бол тэвчээртэй. Тэр бидний зүрх сэтгэлийн хаалгыг тогшиж, бидний хариултыг хүлээж байдаг. Түүнийг амьдралдаа оруулах уу, үгүй юу гэдэг сонголтыг мөн бидэнд өгсөн. Бурханд “үгүй” гэж хэлэхээс илүү “үгүй” гэх алдаатай сонголт байх уу? Үүний адил Бурханд “тийм” гэж хэлэхээс илүү бүрэн төгс “тийм” гэх гайхалтай сонголт байх уу?
Бурхантай харилцаатай байх талаар мэдээлэл хэрэгтэй бол Бурханыг хувьчлан мэдэх нь сэдвийг үзнэ үү.
► | Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ? |
► | Надад асуулт байна… |
Зүүлт: (1) “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог.” (Матай 7:13,14)