Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
Амьдрал ба Бурханы талаарх асуултын хариултууд
ХУВААЛЦАХ:  

Библи Бурханы амьсгалснаар бичигдсэн гэдэг нь ямар утгатай юм бэ?

Асуулт: “Библи Бурханы амьсгалснаар бичигдсэн гэдэг нь ямар утгатай юм бэ? (тунхаглагдсанаар)?”

Бидний хариулт: Ажил олгогч өөрийнхөө ажилтнуудаа томилдог шиг, түүхийн явцад Бурхан Өөртэйгөө харилцаатай янз бүрийн хүмүүсээр Библийг бичүүлэхээр сонгосон. Тэгснээр Түүний авралын мэдээ дэлхий даяар мэдэгдсэн байх юм.

Мосе тухайн цагт болсон үйл явдлыг Библийн эхний таван номонд бичсэн. Израилчуудад Бурхан юу хэлснийг Исаиа баримтжуулан бичсэн. Мөн Иеремиагаар Израилчуудад хэлсэн бүх үйл явдлыг болон Түүний хэлсэнд тэд хэрхэн хариу үйлдэж байсныг бичүүлсэн. Матай, Марк, Лук, Иохан нар Есүсийн амьдралын хэсгүүд Түүний үгсийг бичсэн. Тэгээд Түүний хэлсэнчлэн үйл явдлууд болсон.

Библи нь 1500 гаруй жилийн хугацаанд газар нутгийн хувьд өөр өөр байрлалтай газруудын 40 гаруй бичигчтэй. Бурхан бол хаа ч хэвээрээ гэдгийг бид хэрхэн мэдэж болох тухай тэдний сургаал бас Бурханы тухай тодорхойлолтыг бичсэн.

Амьсгалснаар бичигдсэн гэдгийн үгчилсэн утга нь Бурхан амьсгалсан эсвэл Бурханы Сүнсээр гэсэн утгатай. Энэ нь Бурхан бүрэн дүүрэн оролцсон гэсэн үг. Энэ нь хоёр зохиогчийн хамтын бүтээл гэсэнтэй адил (үндсэн зохиогч Бурхан, тэгээд бусад зохиогчид болох хүмүүс). Бурхан тэднийг юу хэлэх, юу бичих, юуг оролцуулах талаар удирдсан.

Хэдийгээр Бурхан тэднээр дамжуулан ажиллаж байсан ч, олон тохиолдолд тэдний өөрсдийнх нь хосгүй бичгийн чадвар болон юуг чухалчилсан нь илэрхий байдаг. Жишээлбэл: Матай, Марк, Лук, Иохан нар нь (Есүсийн амьдрал, үгсийг бичсэн) Сайн Мэдээний номуудыг бичигчид. Тэд Есүсийн юу хийсэн болон хэлсэн бүгдийг нягтлан бүртгэсэн бөгөөд тэдгээр нь ялгаа бүхий онцлогтой. Есүс, Өөрийнхөө тэнгэрлэг байдлын тухай юу хэлж байсныг мэдэхэд Иохан илүү их цаг зарцуулж байсан. Матай, Лук хоёрын хувьд Есүсийн төрөлтийн эргэн тойрон дахь нөхцөл байдлуудад илүү их цаг зориулсан. Харин Марк, Есүсийн амьдралыг авьяаслаг нэгтгэн бичсэн.

Библийн зарим хэсэгт Бурхан бичигч хүмүүсийг юу бичүүлэхээр удирдаж байгааг харж болно.

Дараа нь Эзэн Мосед, “Эдгээр үгсийг бичиж ав. Учир нь эдгээр үгсийн дагуу Би чамтай болон Израильтай гэрээ байгуулсан билээ” гэв. (Египетээс гарсан нь 34:27)

Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, “Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстнүүдийн талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич” (Иеремиа 36:1-2) гэв.

“Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулд тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номд бич.” (Исаиа 30:8)

Би Түүнийг [Есүс] хармагцаа үхсэн хүн шиг хөлд нь уналаа. Тэр баруун мутраа Над дээр тавьж хэлсэн нь: “Бүү ай. Би бол эхэн ба эцэс бөгөөд амьд Нэгэн мөн. Би үхсэн байсан. Харагтун, Би үеийн үед амьд байна. Надад үхэл ба үхэгсдийн орны түлхүүр бий. Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.” (Илчлэлт 1:17-19)

Бидний дунд биелсэн үйл явдлуудын талаар олон хүн эмхтгэхээр шийдсэн билээ. Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгчид бидэнд тэдгээрийг уламжилсанчлан, бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд түүнийг дэс дараалан бичиж өгөх нь надад бас зохистой санагдлаа, эрхэм хүндэт Теофил минь. Энэ нь танд заасан зүйлсийн талаарх гарцаагүй үнэнийг танд таниулахын тулд юм шүү. (Лук 1:1-4)

Мөн энэ номонд бичээгүй өөр олон тэмдгийг Есүс Өөрийн шавь нарын өмнө үзүүлсэн юм. Харин эдгээр нь Есүс бол Христ, Бурханы Хүү мөн гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд бичигдсэн бөгөөд ингэснээр итгэлээр дамжуулан та нар Түүний нэрээр амьтай болох юм. (Иохан 20:30-31)

…Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон. Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм. (2Тимот 3:15-17)

Судрын нэг ч эш үзүүллэг эш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтүн. Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр хийгдсэнгүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. (2Петр 1:20-21)

Есүс тэдэнд, “Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ! Христ энэ бүх зовлонг эдлэн, тэгээд Өөрийн сүр жавхланд орох ёстой байсан биш үү?” гэв. Тэгээд Тэр Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав. (Лук 24:25-27)

Тэгээд Тэр [Есүс] тэдэнд, “Та нартай хамт байхдаа Миний ярьж байсан үг маань ийм болой. Энэ нь Мосегийн хууль, Эш үзүүлэгчид болоод Дуулал дахь Миний тухай бичигдсэн бүхэн биелэгдэх ёстой” гээд Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв. (Лук 24:44-45)

 Яаж Бурхантай харилцаагаа эхлүүлэх вэ?
 Надад асуулт байна…
ХУВААЛЦАХ:  

TOP